Алимаар амтлаг сарнай хийцгээе!

0

Хоол хийх бол урлаг. Үүнтэй маргах хүн үгүй. Хоол хийх дуртай, мэдрэмжтэй, чадварлаг, бүтээлч хүмүүс өдөр бүр янз бүрийн гайхамшигтай жоруудыг бүтээсээр байгаа нь ямар азтай хэрэг вэ? Урлагийн бүтээл гэж хэлж болох дараах гайхалтай амттаныг санаачилсан хүнд ч бас талархах хэрэгтэй бизээ. Ямартай ч хоол хийх, ямар нэгэн шинэ зүйлийг турших, өөрийн гараар хийсэн шинэ төрлийн хоол зоогоор гэр бүлийнхэн болоод найз нөхдөө дайлах дуртай хүмүүст энэхүү алиман сарнай хийх арга, технологи маш их таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 1

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 2

Энэ үзэмжтэй амттаныг хийхэд танд давхраат зуурмаг, алим, чангаанзны чанамал, тал нимбэгний шүүс, бага зэрэг ус, багахан хуурай гурил, хүсвэл шанц буюу cinnamon, чимэглэлд нунтаг сахар байхад л хангалттай.

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 3

Хийх арга: Жижгэвтэр саванд бага зэрэг ус, тал нимбэгний шүүсээ хольж хийнэ. Алимаа үр голноос нь салган цэвэрлээд зурагт харуулсан шиг маш нимгэн хэрчинэ. Хэрчсэн алимаа ус нимбэгний шүүсний холимогт тэр даруй хийгээрэй, тэгвэл өнгө нь хувирч харлахгүй. Шингэн холимогтой алимаа богино долгионы зууханд 3 минут орчим халаахад алим үл ялиг зөөлөрнө. Багахан хуурай гурил цацсан тавцан дээр давхраат зуурмагаа нимгэлэн элдээд зурагт харуулсан шиг урт нарийн хэрчмүүдэд хувааж өгнө. Аяганд 3 амны том халбага чангаанзны чанамал, 2 амны том халбага ус хийж холиод богино долгионы зууханд 1 минут орчим халаагаад гурилан дээрээ түрхэнэ. Шарах шүүгээгээ 190 хэм халаагаад алимаа шүүнэ. Алимаа зурагт харуулсан шиг чанамалтай гурилан дээрээ өрж тавиад бага зэрэг шанц цацаж өгнө. Гурилныхаа доод хэсгийг дээш нугалж, нэг захаас нь болгоомжтой хуйлж төгсгөлийг нь наагаад хэвэнд хийж, халаасан шарах шүүгээндээ хийж, 40-45 минут жигнэнэ. Жигнэж болсон алиман сарнайгаа сараалжин дээр тавьж, гурилыг түүхийрүүлэхгүйн тулд 10-15 минут хөргөөд нунтаг сахар цацан чимэглэнэ.


Алимаар амтлаг сарнай хийцгээе! 15

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 16

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 4

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 5

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 7

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 6
Алимаар амтлаг сарнай хийцгээе! 8

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 9

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 10

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 11

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 12

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 13

Алимаар амтлаг сарнай хийцгээе! 14

3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/14 at 14:41

  2. Зочин

    2015/04/15 at 14:20

    Сэтгэгдэл *Маш гоё санаанууд өгч байдаг бүтээлч ажилсаг эмэгтэйч үүддээ үргэлж баярлаж талархаж явдаг шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *