Хамгийн сайн камертай 10 ухаалаг гар утас

2

Нэр хүнд бүхий DxOMark шилдэг камер бүхий утасны жагсаалтаа шинэчилж энэ удаа Huawei P20 Pro болон  Huawei P20-д эхний хоёр байрыг өгсөн байна.

Huawei P20 Pro — 109 оноо

  1. Гуравласан камер:
  • 40-мегапиксель RGB-мэдрэгч, f/1,8 өрц болон 27 мм фокусын зай бүхий дуран
  • 20-мегапиксель монохром мэдрэгч, f/1,6 өрц, 27 мм фокусын зай бүхий дуран
  • 8-мегапиксель RGB-мэдрэгч, f/2,4 өрцтэй, 80 мм фокусын зай бүхий теле-дуран
  1. 40 Мп мэдрэгч бүхий автофокус
  2. 4к чанараар видео бичлэг хийх
  3. Секундэд 720P-ээр 960 кадр авах

Энэ утас бусад топ утаснуудаас камерын хувьд багадаа 10 оноогоор илүү байна. Үндсэн болон туслах камер нь монохром мэдрэгчтэй нь гэрэл багатай нөхцөлд ч маш чанартай зураг авах боломжтой юм. Теле-дуран, монохром мэдрэгчтэй учраас Huawei P20 Pro алсын зайнаас чанарын алдагдалгүйгээр зураг авна.

Huawei P20 Pro
Google Pixel 2
iPhone X

Энэ утсаар видео бичлэг хийх нь ч бас зураг авахтай адил тааламжтай зүйл юм. Үүний учир нь дүрс тогтворжуулагч, сайн автофокус, маш бага хэмжээний шуугиан зэрэг билээ.

Видео бичлэгийн хувьд Huawei P20 Pro нь 98 оноо авч Google Pixel 2-ийн урд буюу 1-р байрт орсон байна.

 

Huawei P20 — 102 оноо

  • Үндсэн: 12-мегапиксель RGB-мэдрэгч, f/1,8 өрц, 27 мм фокусын зай бүхий дуран
  • Нэмэлт: 20-мегапиксель монохром мэдрэгч, f/1,6 өрц, 27 мм фокусын зай бүхий дуран
  • Үечлэл бүхий автофокус

102 оноогоор Huawei P20 хоёрдугаар байранд оржээ. Хэдийгээр P20 Pro-ийн жижиг хувилбар боловч өмнөх утасны бараг бүх л давуу талыг хадгалсан тун сайн үзүүлэлттэй утас билээ. Камер нь зургийн деталийг маш сайн гаргаж, зургийн зах хэсэг, өнгөний хувьд тун муугүй. Харамсалтай нь энэ утас теле-дурангүй учраас татсан зургийн чанарт муугаар нөлөөлдөг билээ.

Huawei P20
Google Pixel 2
iPhone X

DxOMark.com сайт Huawei P20-ын видео бичлэгийн чанарыг 94 оноогоор үнэлсэн ба сайн автофокус, деталийг гаргах чадварыг нь үнэлж байна. Хэдийгээр энэ утасны камер супер мундаг биш ч олон топ утасны камераас илүү билээ.

 

Samsung Galaxy S9 Plus — 99 оноо

  • Үндсэн: 12-мегапиксель мэдрэгч, f/1,5 / болон f/2,4 өөрчлөгдөх өрцтэй дуран
  • Туслах: 12-мегапиксель мэдрэгч, f/2,4 өрцтэй теле-дуран
  • Дүрс тогтворжуулагч
  • Үечлэл бүхий автофокус үндсэн камерт байна
  • 4К видео бичлэг, секундэд 60 кадр авна
  • Хурдавчилсан видео нь секундэд 720P чанараар 960 кадр авна

 

Google Pixel 2 — 98 оноо

  • 12-мегапиксел, f/1,8 өрцтэй дуран
  • Автофокус
  • Дүрс тогтворжуулагч
  • HDR+технолги
  • Хөрөг зургийн боломж

 

iPhone X — 97 оноо

  • Үндсэн: 12-мегапиксел, f/1,8 өрцтэй, өргөн өнцөгт дуран
  • Туслах: 12-мегапиксель мэдрэгч, f/2,4 өрцтэй теле-дуран
  • Дүрс тогтворжуулагч
  • Quad-LED True Tone гэрэлтүүлэг нь удаашруулсан синхрон режимтэй
  • Үечлэл бүхий автофокус
  • Хөрөг зургийн гэрэлтүүлэг
  • 4К видеог секундэд 60 кадр авна

 

Huawei Mate 10 Pro — 97 оноо

  • Үндсэн: 12-мегапиксел, f/1,6 өрцтэй дуран
  • Туслах: 20-мегапиксел монохром мэдрэгч, f/1,6 өрц бүхий дуран
  • Лазер автофокус
  • Хос LED гэрэлтүүлэг
  • 2160 р нягтралтай видеог секундэд 30 кадр, 1080 р бол 30 болон 60 кадр байх боломжтой.

 

Xiaomi Mi MIX 2S — 97 оноо

  • Үндсэн: 12-мегапиксел, f/1,8 өрцтэй, өргөн өнцөгт дуран
  • Нэмэлт: 12-мегапиксел мэдрэгч, f/2,4 өрцтэй, хоёр дахин татах дуран
  • Dual Pixel технологиор ажиллах автофокус
  • Дүрс тогтворжуулагч

 

Apple iPhone 8 Plus – 94 оноо

  • Үндсэн: 12-мегапиксел BSI- мэдрэгч, f/1,8 өрцтэй, өргөн өнцөгт дуран
  • Нэмэлт: 12-мегапиксел, f/2,8 өрцтэй теле-дуран
  • Хөрөг зураг авах
  • Үндсэн камерт дүрс тогтворжуулагч бий
  • Focus Pixels технологийн автофокус
  • Quad-LED True Tone гэрэлтүүлэг нь удаашруулсан синхрон режимтэй
  • Автомат HDR

 

Samsung Galaxy Note 8 — 94 оноо

  • Үндсэн: 12 мегапиксел, 26 мм-ийн өргөн өнцөгт f/1,7 дуран
  • Туслах: 12-мегапиксел, f/2,4 өрцтэй теле-дуран
  • Хоёр дахин татах оптик зүүм
  • Үечлэл бүхий автофокус
  • Дүрс тогтворжуулагч
  • Давхар LED гэрэлтүүлэг
  • 2160 р чанараар секундэд 30 кадр видео бичлэг

 

Apple iPhone 8 — 92 оноо

  • 12-мегапиксель BSI-мэдрэгч, f/1,8 өрцтэй дуран
  • Дүрстогтворжуулагч
  • Quad-LED True Tone гэрэлтүүлэг нь удаашруулсан синхрон режимтэй
  • Focus Pixels технологийн автофокус
  • Автомат HDR
23
ТэнэглэлТэнэглэл
17
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jargal Enebish

    Jargal Enebish

    2018/04/14 at 07:13

    note 8 baridag, zurag avalt tal deer bas neg ih tegj setgeld hurehgui baigaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *