Бид өөрсдөө ч үүнийгээ анзааралгүй бусдын өмнө нэр төрөө үгүй хийж байдаг 12 алдаа

1

Хүн бүр гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагч нараасаа хүндлэл хүлээсэн, хүндтэй нэгэн байхыг хүсдэг. Харамсалтай нь өөрт бий болгосон нэр хүндээ тоомжиргүй үг, хэнэггүй зангаасаа болж үгүй хийх нь бий. Манай сайт уншигч танд өөрийн нэр хүндийг өөрөө үгүй хийхэд хүргэдэг тэдгээр харилцааны алдаануудыг толилуулж байна.

1. Сэтгэл хөдлөлөөр лавлан асуух

Хүнээс хэлсэн зүйлийг нь лавласан маягтай асуух нь тэднийг нэг ярьсан зүйлээ батлан ярих шаардлагатай болгодог тул хүний ундууцлыг төрүүлдэг нь гарцаагүй. Иймээс “Нээрээ гэж үү?” гэсэн асуултыг харилцаж буй хүндээ тавихаас зайлсхийх хэрэгтэй.

 

2. Бялдууч тайлбар тавих

Хэрэв та хэн нэгэнд татгалзсан хариу өгөхөөр шийдсэн бол болгоомжтой бөгөөд шулуун хариулт өгч сураарай. Зүгээр л хариулт хэлэхийн оронд түүний сайн сайхан талыг дурьдаж бялдуучлах нь байдлыг улам дордуулах болно.

 

3. Бүх үүрэг хариуцлагаас зугтах

Ямар нэгэн зүйлд буруутгаагүй байхад л өөрөөсөө бүх асуудлыг холдуулж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ төрлийн зан авир хүмүүсийг бусдын өмнө итгэл даахгүй, хариуцлага хүлээх чадваргүй гэдгийг харуулж байдаг ажээ.

 

4. Цаг ямагт гомдож, туних

Шалтгаангүйгээр гомдож, туниж явдаг хүмүүс олны дунд нэр хүндээ маш хурдан алддаг. Учир нь энэ зан тэднийг бие хүн болж төлөвшөөгүй, итгэл даах нэгэн биш гэдгийг харуулдаг.

 

5. Бусдын асуудалд оролцох дуртай ч, өөрийн асуудлыг хэнтэй ч хуваалцахгүй байх

Өөрийн асуудлыг хэнд ч ярьдаггүй хэдий ч бусдын асуудлыг дуртайяа сонсож, ярьдаг хүмүүс бий. Хэдийгээр өөрийн асуудлыг бусдад ярих эсэх нь хувь хүний асуудал боловч энэ байдал удаан үргэлжилсэн тохиолдолд та бусдын хувьд асуудлаа ярьж сэтгэлээ онгойлгож байдаг хэрэгсэл төдий нэгэн болж хувирах болно.

 

6. Өөрийн мэдрэмжийг үнэгүйдүүлэх

Заримдаа бид өөрт мэдрэгдэж буй бүхнийг үл тоож, бусдад сэтгэлээ нээхээс зайлсхийх нь бий. Гэвч хүний сэтгэл бусдад нээгдэж байсан цагт л цэлмэдэг ажээ. Өөрийн таагүй мэдрэмжүүдийг бусадтай хуваалцахгүй байх нь таныг бусдад хүчирхэг нэгэн болгож харагдуулах тул танд тэдний тусламж хэрэггүй гэж үзэх болдог байна.

 

7. Уучлалт хүсэхийн оронд тайлбар тавих

Бид гаргасан алдаа маань тийм ч том зүйл биш юм гэдгийг бусдад ойлгуулахын тулд олон тайлбар тавьж, бусдыг ундууцуулах тохиолдол олон. Хэрэв та энэ төрлийн хүн бол энэ зуршлаа яг одоо хаяж, зүгээр л хүлцэл өчиж байгаагаа илэрхийлж сураарай.

 

8. Өөрийн хүсэл зорилгоо хойш тавих

Хэрэв хэн нэгэн өөрийн хүсэл зорилгоо бусдын тусын тулд хойш нь тавьж эхэлбэл бусад хүмүүс ч түүний хүслийг чухалчлан авч үзэхээ больдог ажээ.

 

9. Ямар нэгэн зүйлд цаг үргэлж сэтгэл дундуур явах

Сэтгэл дундуур үе байхад аз жаргал дүүрэн үе ч мөн бий. Гэтэл цаг ямагт аливаад сэтгэлд дундуур явдаг хүмүүс бас байдаг ажээ. Энэ төрлийн хүмүүстэй дотносож нөхөрлөхөөс хүмүүс зайлсхийж байдаг. Тэдэнтэй харилцахад тун хүндрэлтэй тул бусдыг өөртөө татах чадвар ч багатай.

 

10. Үгээ бөөрөнхийлж, маргаан өдөөх

Маргаан дунд ямар ч утгагүй тэнэг зүйлс хэлчих тохиолдол олон бий. Иймээс хэн нэгэнтэй маргаж буй бол мэдэрч буй зүйлсээ шулуун бөгөөд тодорхой хэлж сурах хэрэгтэй. Тодорхой бус бөөрөнхийлсөн зэмлэлүүд таныг шалтгаангүйгээр маргаан өдөөж буй мэт сэтгэгдэл бусдад төрөхөд хүргэнэ.

 

11. Өөрийгөө доош нь хийх

Бусдад өөрийнхөө тухай таагүй үгс унагах нь тийм ч зөв санаа биш гэдэгт итгээрэй. “Би ч тэнэг юм аа, би бүдүүн байна, гахай шиг л” гэх мэт үгсийг хэрэглэхээс зайлсхийгээрэй.

 

12. Улиг болсон үгсийг хэрэглэх

Ямар ч үнэ цэнэгүй, хүмүүсийн амны уншлага болсон үгсийг хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Тэдгээр үгс таныг хэлэх үггүй болсон мэт сэтгэгдэл төрүүлэх магадлалтай байдаг. Иймээс хэрэв та хэлэх үггүй болсон бол улиг болсон үгсийг унагахаас илүү чимээгүй байсан нь дээр сонголт байх болно.

Таны эргэн тойронд энэ төрлийн зан ааштай хүн бий юу? Өөрийн мэдэлгүй бусдын өмнө өөрийгөө гоочилсон үгс унагаж байсан тохиолдол танд бий юу?

10
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *