
Арьс бол хүний хамгийн том эрхтэн. Тиймээс ч арьс арчилгаа бол биеийн эрүүл мэндээ хамгаалах үндэс болдог билээ. Харамсалтай нь олон нийтийн дунд түгсэн арьс арчилгааны зарим зөвлөгөөнүүд таны арьсыг арчлах бус харин ч эсрэгээрээ гэмтээж байдаг ажээ. Манай сайт уншигч танд олон нийтийн дунд түгсэн арьс арчилгааны хамгийн муу 7 зөвлөгөөг хүргэж байна.
1. Тусгай дасгал хийснээр нүүрний үрчлээс арилах боломжтой

Нүүрний арьсанд зориулсан дасгал хийх нь таны арьсанд суусан үрчлээсийг арилгах бус улам нэмэх сөрөг талтай ажээ. Учир нь үрчлээс нүүрний булчингийн хэт их ажиллагаанаас үүдэлтэй үүсдэг бөгөөд тусгай дасгал хийх нь булчинг хэт ажиллуулж, үрчлээс үүсгэх нөхцлийг ч бүрдүүлэх магадлалтай.
2. Батга гарах үед шүдний оо түрхэж хатаах боломжтой

Хэдийгээр шүдний оонд агуулагдах гаа нь сэрүүн чанартай ч арьсанд түрхэх үед үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг ажээ. Учир нь шүдний оо нь арьсанд бус шүдэнд зориулагдсан тул хэвийн устөрөгчийн агууламж өндөртэй байдаг. Гэтэл арьсанд хүчиллэг устөрөгч агуулагддаг тул үрэвсдэг ажээ.
3. Наранд биеэ шарах нь батгашилтыг зогсоодог

Наранд биеэ шарах нь арьсыг борлуулж, улайлт үүсгэдэг тул батгашилт багассан мэт харагдуулдаг ажээ. Гэвч нарны туяа арьсыг хуурайшуулж, арьс илүү их хэмжээний тослогийг ялгаруулж эхэлснээр батгашилт улам ихэсдэг байна. Мөн батганы эсрэг эмийн эмчилгээ хийлгэх нь арьсыг хэт ягаан туяанд эмзэг болгох тул арьсыг цагаасаа эрт хөгшин харагдуулж эхэлдэг байна.
4. Чийгшүүлэгч бүтээгдэхүүний оронд наргил модны самрын тос хэрэглэх

Наргил модны самрын тос нь арьсан дээрх нөсөө толбыг арилгах гэх мэт олон ач тустай боловч тослог арьсанд түрхэж хэрэглэсэн тохиолдолд батга гарах үндэс суурь болдог ажээ. Учир нь энэ тос арьсны амьсгалах нүхийг бөглөснөөр үрэвсэж, батга гарч эхэлдэг ажээ.
5. Би тослог арьстай учраас нүүрээ олон удаа угаах хэрэгтэй

Нүүрээ хэт цэвэрлэх нь огт цэвэрлэхгүй байхтай ижил хэмжээний сөрөг нөлөөтэй ажээ. Олон удаа нүүрээ угаах нь арьсыг гэмтээж, гадаад давхаргын тэнцвэртэй байдлыг алдагдуулж, үрэвсэлд хүргэдэг байна.
6. Оффист ажилладаг учраас надад нарны тос хэрэггүй

Цонхны шил тодорхой төрлийн хүчтэй туяаг л тусгаарлаж чаддаг тул бүх л өдөржин оффист суудаг ажилтай байсан ч та нарны тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та нарны тос хэрэглэдэггүй бол үрчлээтэх, сэвхтэх, арьсны хавдар тусах зэрэг өвчлөлд өртөх магадлалтай.
7. Батга арилгах хамгийн хурдан арга бол шахах

Батгыг дур мэдэн шахах нь бохир оруулах, сорви үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг. Ялангуяа том, хөндүүртэй батга гарсан бол улам бүр болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв шахахаар шийдсэн бол арьс арчилгааны мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.
Та дээрх ташаа зөвлөгөөнүүдийг урьд нь сонсож байсан уу? Арьс арчилгааны өөр ямар эндүү ташаа зөвлөгөөнүүд их байдаг вэ?








Dembereldorj Byambahishig
2020/11/07 at 21:01
00