Хоол идсэнийхээ дараа шууд унтах үед таны биед юу тохиолддог вэ?

0

Хүн хоол идсэний дараагаар нойрмоглож эхэлдэг. Бүр унтахаас илүү өөр юу ч үгүй мэт мэдрэмж төрдөг. Гэвч үнэндээ энэ нь бидний хамгаас зайлхийх хэрэгтэй зүйл ажээ. Идсэний дараа хэвтэх эсвэл унтах нь таагүй үр дагавартай байдаг гэнэ. Та магадгүй хоол идсэний дараагаар хэвтэх эсвэл унтахаас үүдэлтэй шинж тэмдгүүдийг мэдэрч байсан ч юунаас болж буйг нь мэдэлгүй өнгөрүүлсэн байж болох юм. Тэгвэл манай сайт уншигч танд зориулан хооллож дууссаны дараагаар унтах эсвэл хэвтэх нь таны биед ямар үр дагавар үлдээдэг болон хооллож дуусаад хэдий хугацааны дараа хэвтэх нь тохиромжтой талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

1. Цээж хорсож болзошгүй

© shutterstock.com, © depositphotos.com

Ходоодонд хоол орох үед хүний бие хүчил ялгаруулж байдаг. Таны бие босоо байснаар энэхүү хүчил ходоодны доод хэсэгт хуримтлагдаж байдаг аж. Харин та хоолоо идсэний дараагаар хэвтсэнээр тус хүчил хоол боловсруулах эрхтний эмзэг хэсэгт хүрдэг байна. Улмаар цээж хорсох, цээж хоолойгоор түлэгдэх мэт мэдрэмж төрүүлдэг ажээ.

 

2. Нойронд сөргөөр нөлөөлдөг

© shutterstock.com

Унтахын өмнө их хэмжээний хоол идэх нь унтаж байх үед хоол боловсруулах эрхтэн тогтолцоо ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Хэдийгээр сайн нойрсож чадахгүй байх олон янзын шалтгаан байх боловч бодисын солилцоо явагдаж байх үед таны оюун санаа илүү идэвхтэй байдаг учир гүн нойрсох боломжгүй болдог аж. Мөн цээж хорсож буй нь ч нойр хулжих шалтгаан болох магадлалтай.

 

3. Маш бодит эсвэл хар дарсан зүүд зүүдэлдэг болно

© depositphotos.com, © shutterstock.com, © shutterstock.com

Бодисын солилцоо явагдах байх үед хүний оюун санаа идэвхтэй байдаг тул таагүй зүүд зүүдлэх үндэс суурийг тавьж байдаг. Хэрэв та маш бодит эсвэл хар дарсан зүүд зүүдлээд байгаа бол хооллож дууссаны дараагаар шууд унтахаа түр азнаарай.

 

4. Бие засахаар сэрэх нь ихэснэ

Зарим хүмүүс “nocturia” хэмээн нэрлэгддэг шөнө дунд босч бие засах дадалд хэвшсэн байдаг. Энэ нь таны идэж буй хүнсэнд агуулагдах каффейны хэмжээнээс хамаарах бөгөөд кофенд ихээр агуулагдах энэ сэргээгч бодис нь шөнө бие засахаас өөр аргагүй байдалд хүргэж байдаг. Гэвч хүмүүс энэхүү бодис нь цай, шоколадтай амттангууд болон зарим төрлийн эмүүдэд агуулагддаг гэдгийг мэддэггүй.

 

5. Жин нэмэгдэнэ

Хооллож дуусмагцаа хэвтэх нь таны биед калори шатаах боломжийг олгодоггүй. Хэдийгээр хооллож дууссаны дараа нойрмог болж эхэлдэг ч хүсээгүй таргалалтанд өртөхийг хүсээгүй л бол шууд унтахгүй байхыг зөвлөж байна.

 

Бонус: Хооллож дуусаад хэдий хугацааны дараа унтвал зохилтой вэ?

© depositphotos.com, © depositphotos.com

Цээж хорсох, нойргүй хонох зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд та унтахаас 3 цагийн өмнө хооллож хэвшээрэй. 3 цагийн дотор ходоодонд орсон хоол хүнс боловсруулагдаж дуусах бөгөөд хүнсний мэргэжилтнүүд ийн зөвлөжээ.

Хоол идсэний дараа унтах эсвэл хэвтсэнээс үүдсэн шинж тэмдгүүд танд илэрч байсан уу? Хооллож дууссаны дараагаар та ихэвчлэн юу хийдэг вэ? Амрахыг илүүд үздэг үү эсвэл дасгал хөдөлгөөн хийхийг чухалчилдаг уу?

9
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *