
Таны өрөөний булан нэг л доожоогүй харагдаад байна уу. Буландаа юу тавьж амь оруулах вэ, юугаар чимэх вэ? Энэ асуудлыг шийдвэрлэх нь амаргүй мэт боловч бага зэргийн зүйлээр ч юм уу, тавилгын байрлалыг жоохон өөрчлөөд л өрөөнийхөө буланг сайхан болгож болно. Ингээд, өрөөний буланг амь оруулах 18 санааг доор сийрүүлэв. Санаа аваарай.
1. Дарсны сагсан үзүүлэн
Өөрийн урласан зүйлс, дарсны хайрцаг болон төрөл бүрийн сагсаар булангийн тавиураа хийж гоёж үзээрэй.
2. Хувцасны булан
Унтлагын өрөөний буланд толь байрлуулж, хажууд нь элдэв жижиг сажиг хэрэгслээрээ булангаа чимээрэй, гэрээсээ гарахдаа өөрийгөө нэг сайхан тольдоод авсан ч болно.
3. Урлалын үзүүлэн
Тусгай цаасан дээр Instagram-ын дуртай зургуудаа хэвлэн булангийн ханандаа наагаарай. Ялангуяа, өсвөр насныхны өрөөг чимж өгнө.
4. Тавиур урлах нь
Энэхүү үелсэн тавиурыг буланд хийснээр таны зочны өрөө өнгө ороод л явчихна. Бас өөрийнхөө үзэл бодлыг үүгээрээ илэрхийлж болно шүү.
5. Хаалганы хувирал
Хуучин хаалгаа ашиглан тавиур хийгээрэй. Этгээд харагдах бөгөөд өрөөнийхөө зохион байгуулалтад тохируулж эд зүйлсээр чимнэ биз.
6. Дүүжин тавиур
Үелсэн тавиуртай тухлан суух буланг бий болгож болно. Тавиурын уяаг унахааргүй сайн бэхлэхээ мартав аа.
7. Толин засал чимэглэл
Хуучин сагс, толь, гоёлын ваар, бас бус эртний эдлэл хэрэглэл энэ бүгд таны өрөөний буланг амь оруулах болно.
8. Өрөө тусгаарлагч
Буландаа өрөө тусгаарлагч тавьснаар таны өрөө улам цэлгэр харагдах болно. Энэ бол бусдын харааг мэхлэх буюу орж ирсэн хүмүүст цаана нь бас нэг өрөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм.
9. Уран бүтээлийн булан
Тавиур, урлагийн бүтээл, сагс болон бусад өнгө өнгийн оёмол эдлэл таны буланд өнгө нэмэх болно.
10. Сонгодог загварын ширээ
Хоёр буйдангийн хоорондох зайг ашиглан сонгодог загварын жижиг ширээ тавьж, өөрийгөө илэрхийлэх эртний эдлэлээр чимээрэй.
11. Хоёр хаалганы хоорондох булан
Хэрвээ та хоёр хаалганы хооронд булантай бол малгай, цүнх бас бус жижиг зүйл өлгөх өлгүүрээр булангаа гоёж болно. Доод хэсэгт нь гутал тавих зориулалтаар задгай орхисон ч болох юм.
12. Хаалган чимэглэл
Хуучин хаалгыг бас нэг ашиглах арга бол тавиурын арын хэсгийг хийх юм. Хаалгаараа булан гаргаж болохоос гадна хангалттай том тавиур болно.
13. Гал тогооны нэгтгэл
Та үзэг бал хайгаад л, жижиг зурвас бичиж үлдээх, хүнсний зүйл худалдаж авах жагсаалт гаргах зэрэг шаардлага байнга л гардаг байх тэгвэл энэ гал тогооны нэгтгэл төв чухам танд тохирно. Хоолны саваа хадгалах, элдэв уулзалт болзоогоо тэмдэглэхэд энэ хэрэггүй байсан буланг ашиглаарай.
14. Ширээтэй нуугдах булан
Ашиглахгүй байсан энэ буланг цөөн хэдэн тавиуртай загварлаг булан болгож чадсан.
15. Булангийн ширээ
Хананд өлгөсөн ширээ, дээр нь зургийн жааз өлгөөд этгээд зүйлсээр чимэх нь булангийн ашиглалтыг нэмж, өрөөг чимнэ.
16. Дүүжин цэцэгтэй сав
Энэ мэтээр өрөөгөө зүлэгжүүлж болно.
17. Уншлагын булан
Тухтай сандал, уншлагын жижиг ширээ буландаа тавиарай. Мөн жижиг хивсэнцэр тавьбал улам л тансаг болно.
18. Том ваартай цэцэг
Дээрх санаанууд бүтэлгүй санагдаад байвал томоос том савтай ногоон өнгийн цэцгээр өрөөний булангаа чимээрэй.







