
Корделия “Ди Ди” Адамс Индиана мужид байрлах хумс арчилгааны газрын мастер, тэрээр сүүлийн 30 жил хумсаа ургуулж байгаа юм. Өнөөдөр түүний хумс 30 гаруй сантиметр урттай болжээ.
59 настай Корделия Адамсын хумс өнгө өнгийн акрил будагтай төдийгүй 30 гаруй сантиметр урттай. Тэрээр 1989 оноос эхэлж хумсаа ургуулсан юм. Өөрөө маникюрын мастер болох цагаасаа эхлэн хумсаа ургуулсан гэх бөгөөд өөрийн үнэ цэнэтэй хумсаа хугалахгүйгээр өдөр тутмын ажлаа ч хийж сурчээ. Адамс өөрийн хумсаараа олны анхаарал татах нь ойлгомжтой, тэглээ гээд огт санаа зовдоггүй ажээ. Харин ч эсрэгээрээ, ингэх гэж л хумсаа ургуулсан гэнэ.
“Уртаас урт хумсны давуу тал – бусдын анхаарлыг татах. Ийм хумсны дутагдалтай тал – хүмүүсийн тавьдаг хүндэтгэлгүй асуултууд, жишээ нь яаж хоолоо идэх үү, өөрийгөө яаж арчлах уу зэрэг сонин асуулт асуудаг” гэж Корделия сэтгэгдлээ хуваалцжээ. Индианагийн уугуул эмэгтэй 30 жилийн турш хумсаа ургуулж байхдаа өдөр тутмын бүх ажлаа хийж сурсан байна. Хумсаа гэмтээхгүйгээр машин барина, захидал бичнэ, гартаа ямар нэгэн эд зүйл барина. “Хумс амархан нугардаг, тэгэхээр гарт юм барихад огт саад болдоггүй. Хамгийн гол нь би хурууныхаа үзүүрээр юм хийхгүй байхыг л хичээдэг юм” гэж Адамс туршлагаасаа хуваалжээ.
Адам өдөр тутмын бараг бүх ажлыг хэн нэгний тусламжгүйгээр хийж чаддаг ч гэлээ зарим нэг зүйлийг хийхэд бага зэрэг хүндрэлтэй учирдаг байна. Жишээ нь, ухаалаг утасныхаа дэлгэцийг дээш, доош гүйлгэх, угаалгын машины дэлгэцийг ажиллуулах зэрэгт хурууны өндгөө ашиглахаас өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ хумсаа тайрах бодол түүнд огт төрдөггүй. Туршлагатай мастер өөрийн хумсан дээр зурсан зургуудаа сайнаар хадгалж чадсан нь түүний ур чадварыг илтгэнэ. Зарим нэг нь бүр таван жил болж байгаа гэхэд зургийн будаг нь хагараа ч үгүй, бүдгэрээ ч үгүй явна.








Bolormaa Tsagaan
2022/06/14 at 18:26
ажил хийдэггүй бас хоолоо яаж иддэг яаж 00-д ордог болж бнаа ккк . бүх юмаа хүний тусламж авдаг бх нээ
Namsrai Dembee
2022/06/14 at 19:07
Ёстой там бна даа?
Balt Javzankhorol
2022/06/14 at 19:20
Yu ch hiideggui bolj taarlaa..
Цэрэн Даваа
2022/06/14 at 19:24
Гай байгаадаа…биеэ яаж угаадаг юм бол…юу нь сайхан байнаа…нэгэн төрлийн гаж дон байх…
Choijilsuren Chimed-Ochir
2022/06/14 at 19:28
Цэрэн Даваа яг үнэн хүнээр л угаалгана ш дээ кеке
Nicky Davaa
2022/06/14 at 19:54
Залхуу новш хүнээр бүх юмаа бэлдүүлж бэлэнчилсэн юм л ийм заваан юм хийнэ.
Л. Алтаа
2022/06/14 at 20:04
Хэ хэ гоё гэхээсээ илүүтэй хамгийн түрүүнд гэрийн ажлаа яаж хийдэг байнаа л гэж бодогдож байна шд
Bayarmaa Battaivan
2022/06/14 at 20:15
Gertee xool xiidgvi l bailgvidee.
Delgertsetseg Tserenshijee
2022/06/14 at 21:07
Хумсаа ургуулмар гэж хараамаар юм бна 🤪
March June
2022/06/14 at 21:54
Муухай харагддаг юм байна.
Oyun Erdene Jaamaa
2022/06/14 at 22:34
Заваан юм бэ. Ажил хийдэггүй юм байна даа.
Sunrice Kh
2022/06/14 at 22:50
Oig zawaarsan yma emegtei hvn bna daa sariin naiz irheer n yaadag blo ene arai hvnii tuslamj awdag ym bish bz dee
Ууганчимэг Р.
2022/06/14 at 23:19
Mnd Kh bugsu yaaj archdiin bol te hahaha
Б. Батцэцэг
2022/06/14 at 23:22
Hvn yr n urt bogino humstai bnu hamaagvi Terende dascihdag shde manicured ord urt humsaara shilen tirkogo Ng mdhd l urhgv umsuud surcihsn l bdg shd svvliin vyiin oros oduud albaar iim urt hums hiilgedg c blsn za tgd hvniil snirhol shde ta nar ends ilvv dolooj oln vgleed yughew uursdyguul hice
Mnd Kh
2022/06/14 at 23:31
Ууганчимэг Р. huneer archuuldag bha hahah
Ууганчимэг Р.
2022/06/14 at 23:32
Mnd Kh umnuus n bur aimar sana zowchloo noil yaaj ordin bol gd hahah
Saran Gerel
2022/06/14 at 23:33
Ажилгүй драк бэ
Altantsag Namsrai
2022/06/14 at 23:55
Ene odoo ajil hiidegui yum baih da.
Сумьяа Цэвээндорж
2022/06/15 at 00:01
Эрхтэн дутуу хунээс дор амьдардаг байх даа.Ямар гэм хийсэн гэж оорийгоо ингэж залхаан цээрлуулдэг байнаа.Юм идэж чадахгуй.Бие засаж чадахгуй,Хувцасаа ч омсож чадахгуй аймаар юмаа .
Цагаан Шувуу
2022/06/15 at 00:53
Шал худлаа яаж бие засаж хоол идэж уманд орохын шал худал
Munkhsar Malish
2022/06/15 at 01:36
30 jild 30cm urgasan gxeer jild 1cm urgasan gsn vgvv kkk, yerunxiiduu xumsaa urguulj bga xvn yum bn, ternees bish ogt awaagvi gwl teren shig xudlaa yum alga da.
Nikolai Enhtsetseg
2022/06/15 at 07:00
Hun hunii sonirhol gej
Jargalan Jargalan
2022/06/15 at 07:18
Сумьяа Цэвээндорж бүх юмаа хийж чаддаг гэнээ
Ө. Батцэнгэл
2022/06/15 at 09:07
Тэнд байгаа хүний амьдралд санаа зовоод л зүүлэг гарууд шүү нээрээ.
Bagia Mundaa
2022/06/15 at 10:41
Заваан юм бэ.
Naran Tsetseg
2022/06/15 at 14:56
Зааварсан юм юу ч хийдэггүй байсан юмуу аймаар юм шөнө зүүдэнд ормоор.
Lkhagvajav Buyan
2022/06/15 at 15:39
Тэнэг
Naadgai Bagsh
2022/06/16 at 16:15
Мямар балиар юм бахорвоод элий балай ч юм шиг,эргүү тэнэг ч юм шиг,эсвэл бүүр гажиг сэжиг нь бүрдсэн гайхмаар гэхээс илүү, гасалиаар юм ч мөн их юм даа.