Ирланд улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө нохойгоо дагуулаад ирсэн нь алдаа болжээ. Учир нь хүн бүрийн анхаарал түүний нохойнд л татагдаад байв…

0

Нохой гэдэг амьтан сүүлнийхээ ганц шарвалтаар л харц булааж бусдын анхаарлыг өөр дээрээ татаж чадна – хажууд нь улс орны ерөнхийлөгч байсан ч хамаагүй. Яг л ийм зүйл Ирланд улсын тэргүүн Майкл Хиггист тохиолдсон юм. Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй ярилцаж байх үед Мисних хочтой Бернийн зенненхунд нохой эзнийхээ анхаарлыг өөр дээрээ татах гэж элдвээр оролджээ. Эзнийхээ анхаарлыг татах гэж оролдож байхдаа камераар зураг авч байгааг ч тэр мартаж орхисон бололтой.

Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинс – Бернийн зенненхунд үүлдрийн нохойд үнэхээр хайртай нэгэн

presidentirl / TikTok

 

Улсын тэргүүний нохдын нэгийг Брод, нөгөөг нь Мисних гэнэ

presidentirl / TikTok

Мисних ерөнхийлөгчийн гэр бүлд ирээд удаагүй – 2021 оны 3 дугаар сард л гэр бүлийн гишүүн болсон нохой. Ирландаар «misneach» буюу “эр зориг” гэсэн утгыг илэрхийлсэн нэр.

 

Нохойнууд нь Ерөнхийлөгчийн албан ёсны арга хэмжээн дээр ч үзэгддэг

presidentirl / TikTok

Майкл Хиггинс болон түүний нохой Брод нар Ирландад суугаа Их Британийн Элчин сайдтай уулзаж байна.

 

Мисних саяхан эзэнтэйгээ хамт сэтгүүлчидтэй уулзжээ, энэ үеэр тэр эзнээ өдөж xоргоож эхэлсэн юм

presidentirl / TikTok
presidentirl / TikTok

Майкл Хиггинс жүжигчин Том Хики нaс бaрсанд эмгэнэл илэрхийлж ярилцлага өгч байсан юм. Харин Мисхи яг одоо чихнийхээ араар эзнээ маажих ёстой гэж бодсон бололтой. Хойшлуулах ямар ч хэрэггүй! Харин Ерөнхийлөгч гарыг нь долоох нохойныхоо аашийг тэвчиж, нухацтай нүүр царайгаа хадгалж үлдэхийг хичээнэ.

 

Сэтгүүлчидтэй уулзсан уулзалтын үеэр хэн нь хамгийн гол хүн байсныг бичлэгээс харж болох нь

 

Мэдээж сошиал хэрэглэгчид тэр дор нь сэтгэгдлээ үлдээлгүй яах вэ. Мисних олон хүний хайрыг татаж эхэллээ

  • Хөөрхөн юм бэ?
  • Энэ нохой ерөнхийлөгчийн анхаарлыг яаж татахаа сайн мэдэж байна шүү.
  • Ерөнхийлөгчийн халаасанд яг амттан байгаа байх аа…

 

Албан ёсны бичлэгээс Миснихийг хасжээ – цаана нь зөвхөн түүний шуугих чимээ л сонсогдоно

Миснихийг ярилцлагын албан ёсны хувилбараас хассанд хүмүүс сэтгэл дундуур үлджээ. Сошиал хэрэглэгчдийн бодлоор Миснихтэй хувилбар нь хамгийн шилдэг нь гэнэ.

Бид ч бас тэдэнтэй санал нэг байгаагаа үүгээр хэлье. Харин таны хувьд ямар бодолтой байна даа?

35
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *