Урлагийн салбарт од болон гялалзсан шигээ гайхалтай оюуны чадамжтай, өндөр боловсролтой 13 алдартан

0

Танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн хувирч чаддаг Холливудын алдартнууд дунд дэлхийд тэргүүлэгч их сургуулиудад суралцаж, оюуны өндөр чадамжтай, боловсролтой эрхмүүд маш олон бий. Манай сайт уншигч танд өндөр боловсролтой Холливудын алдартнуудыг танилцуулж байна.

1. George Clooney

© Invision / Invision / East News

Холливудын од болон гялалзахаасаа өмнө 1979-1981 оны хооронд тэрбээр Умард Кентакигийн их сургууль болон Синсиннатигийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байжээ. Хэдийгээр сурч асан мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшээгүй боловч тэрбээр Холливудад жүжигчин, найруулагчаар амжилттай ажиллаж буй билээ.

 

2. Tom Hiddleston

© ChinaImages / Depositphotos.com

Марвель студийн эсрэг дүрийн нэг болох Локигийн дүрийг амжилттай бүтээгээд буй жүжигчин Tom Hiddleston нэгэнтээ Кембрижийн их сургуульд суралцдаг байжээ. Мөн тэрээр франц, испани, итали, латин болон эртний грек хэлтэй нэгэн аж. Түүнчлэн тэрбээр Хорхе Луйс Борхес, Эдгар Аллан По, Франциско де Кеведо нарын бүтээлийг шимтэн унших дуртай.

 

3. Matt Damon

© Jean_Nelson / Depositphotos.com

Гэрийн даалгавраараа Оскарын шагнал хүртэх боломжтой гэвэл та итгэх байсан уу? Итгэмээргүй боловч жүжигчин Matt Damon Харвардын их сургуульлд суралцаж байхдаа “Good Will Hunting” нэртэй кино зохиол бичсэн нь жилийн дараа Оскарын шагнал хүртсэн түүхтэй.

2013 онд түүнийг Харвардын их сургууль оюутны уран бүтээлээ дэлхий нийтэд таниулсан хэмээн өндрөөр үнэлж Хүмүүнлэгийн одонгоор шагнаж байжээ.

 

4. John Legend

© johnlegend / instagram

Ердөө 4 насандаа төгөлдөр хуур тоглож, 12 насандаа ахлах ангийн сурагч болж байсан сод ухаантан John Legend Харвардын их сургуулийн урилгаас татгалзаж, өөрийн мөрөөдлийн мэргэжил болох англи хэлт уран зохиол судлаачийн ангийг сонгон Пенсилванийн их сургуульд суралцаж байжээ.

Түүнчлэн Эмми, Гремми, Оскар болон Тонийн шагнал гардуулах ёслолуудаас шагнал хүртэж байсан ердөө 16 хүний нэг нь тэр ажээ.

 

5. Jake Gyllenhaal

© PopularImages / Depositphotos.com

Шоу ертөнцийн хамгийн халуухан эрчүүдийн нэгээр нэрлэгддэг жүжигчин Jake Gyllenhaal “Spider-Man” киноны эсрэг дүрийн баатар болохоосоо өмнө Колумбын их сургуульд философи, өрнийн шашин судлалаар суралцаж байжээ. Гэсэн ч тэрээр тус сургуульд 2 жил суралцаад урлагийн ертөнцөд хөл тавьсан түүхтэй.

 

6. John Krasinski

© Leatherheads / Universal Pictures and co-producers

“The Office”, “Jack Ryan” киногоороо алдартай жүжигчин John Krasinski Брауны их сургуульд суралцаж байх үедээ найруулагчийн мэргэжлийг эзэмшсэн гэдэг. Түүнчлэн оюутан ахуй цагтаа бичиж байсан “Дарамт доорх бүтээл” нэртэй судалгааны ажил нь одоо ч тус сургуулийн дижитал номын санд хадгалагдаж байгаа ажээ.

 

7. Cole Sprouse

© Featureflash / Depositphotos.com

Багаасаа тодрон гарсан жүжигчин Cole Sprouse их сургуульд археологич мэргэжлээр суралцаж байжээ. “Riverdale” цувралын Jughead-ын дүрд сонгогдох үедээ тэрээр лабораторид эд өлгийн зүйл бүртгэгч хийдэг байсан гэдэг.

 

8. David Duchovny

© AFP / EAST NEWS

Алдарт жүжигчин David Duchovny Принцтон болон Йелийн их сургуульд английн уран зохиол судлаачаар сурч байжээ. Түүнчлэн тэрээр дөрвөн роман бичин хэвлүүлж байсан бөгөөд Америкийн найрагчдын академиас сайшаал хүртэж байсан удаатай.

 

9. Edward Norton

© Jean_Nelson / Depositphotos.com

Жүжигчин Edward Norton 1991 онд Йелийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн ажээ. Их сургуулиа дүүргээд тэрбээр Япон улсад өвөөгийнхөө компанийн бие төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ япон хэлийг гаргууд эзэмшжээ.

 

10. Jamie Foxx

© s_bukley / Depositphotos.com

Оскарын шагналт жүжигчин, дуучин Jamie Foxx 5 настайдаа төгөлдөр хуур тоглож сурч байсан бөгөөд ахлах сургуульдаа онц сурахын зэрэгцээ сагсанбөмбөг болон хөлбөмбөгийн багт нэрлэгдэн тоглодог олон төрлийн авъяастай нэгэн байжээ. Ийнхүү олон төрөлд амжилт үзүүлж байсан түүнд АНУ дахь Олон улсын их сургууль тэтгэлэг өгч, хөгжмийн зохиолч, жүжигчний ангидаа авч суралцуулжээ.

 

11. Wentworth Miller

© everett225 / Depositphotos.com

“Prison Break” цувралаараа алдартай жүжигчин Wentworth Miller Принцтоны их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн төгсөгч ажээ. Тэрбээр их сургуулиа сонгодог зохиолын бүтэц сэдвээр илтгэл бичин төгсөж байжээ.

 

12. Chris Pine

© Jean_Nelson / Depositphotos.com

“The Princess Diaries” кинонд бүтээсэн дүрээрээ олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин Chris Pine Калифорнийн их сургуульд англи хэл судлаачаар сурч төгсчээ. Мөн тэрбээр оюутан ахуй цагтаа сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Их Британид очиж суралцаж байсан удаатай.

 

13. Colin Firth

© Mothering Sunday / British Film Institute (BFI) and co-producers

Холливудын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг гэгддэг жүжигчин Colin Firth тун чадварлаг зохиолч юм. Гэхдээ тэрбээр өөрийн богино өгүүллийн бүтээлээ ашгийн төлөө бус тусламж хэрэгтэй бага насны хүүхдүүдэд зориулан худалдаалж, орлогоо хандивладаг аж. Түүнчлэн тэрээр Лондон коллеж их сургуулийн хоёр судлаачтай хамтран эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж ч байсан удаатай.

17
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *