Бид бүх л амьдралынхаа туршид буруу угааж цэвэрлэсээр ирсэн биеийн 7 хэсэг

1

Зөвхөн хүйсэнд л гэхэд ойролцоогоор 2368 төрлийн бактери (илүү ч байж болно) үржиж байдаг ч бид тэр болгон ариун цэвэр сахидаггүй. Харин чихний хулхийг хөвөнтэй модоор цэвэрлэх нь аюултай, ер нь цэвэрлээд байх ч шаардлага байхгүй гэж үздэг. Энэ мэт мэдээлэл судлаад байвал бид насан туршдаа биеийн аль нэг хэсгийг зөв арчилж байгаагүйг ойлгоно. Өөртөө ашиг тус биш харин хор xохирол учруулж байсан гэхэд буруудахгүй.

Тийм учраас уншигч танд зориулж биеийн зарим нэг хэсгийн ариун цэврийг зөв баримтлах талаарх мэдээлэл бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд бэлдсэн бонуст – хүйсний пирсинг буюу хүйсээ цоолуулсан хэсгийг аюулгүй цэвэрлэх аргыг заана.

1. Хүйс

© Ed Meden / Shutterstock, © Depositphotos.com

Бидний зарим нь хүйсний ариун цэвэрт огт анхаарал хандуулахгүй эсвэл ариун цэврийг буруу сахидаг. Хүйсийг долоо хоногтоо нэг удаа онцгойлон цэвэрлэж байх ёстой. Хөвөнтэй модонд эмнэлгийн спирт уусгаж хүйсээ арчина. Хөвөн цэвэрхэн болтол энэ аргаар хүйсээ арчаарай. Хамгийн сүүд нь спиртгүй цэвэр хөвөнгөө арчих юм. Биеийн тос хүргэхгүй байхыг хичээнэ.

 

2. Чих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Чихний хулхийг хумс эсвэл хурц үзүүртэй юмаар цэвэрлэж огт болохгүй гэдгийг анхааруулах шаардлагагүй гэж бид бодлоо. Үүний оронд чихний хулхийг дэвтээхийн тулд чихэндээ хэдхэн дусал хүүхдийн тос эсвэл глицерин дусааж болно. 1-2 хоногийн дараа нь чихэндээ дусаагуураар бүлээн ус дусаана. Хажуулдаж хэвтээрэй, дусаасан ус чихэнд гүйцэд орох ёстой юм. Чихээ алчуураар арчиж цэвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд цэвэрлэгээг давтан хийнэ. Чихний наад хэсгийг цэвэрлэхийн тулд хөвөнтэй мод ашиглаж болно.

 

3. Хэл

© Alex Mit / Shutterstock

Хэлийг тусгай хусуураар цэвэрлэх – хамгийн үр дүнтэй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэлийг шүдний адил байнга цэвэрлэх ёстой. Хусуурыг хэлний угт байрлуулж бага зэрэг даран урагш чиглэлд хусна. Огих гээд байвал хусуурын байрлалыг өөртөө тохируулаарай.

 

4. Тохой

© Aksanaku / Shutterstock, © Depositphotos.com

Тохой үxэжсэн арьснаас болж харладаг. Тиймээс биеийн энэ хэсгийн арьсыг долоо хоногтоо 1-2 удаа гуужуулж байх хэрэгтэй. Гэртээ өөрөө бэлдсэн эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бэлэн скрабаар гуужуулна. Хамгийн гол нь тойрог чиглэлээр зөөлөн арч. Тохойг хүчтэй үрэх хэрэггүй, эс бөгөөс арьсыг гэмтээж сорви үлдэх магадлалтай.

 

5. Хуйх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Үxэжсэн арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүний хэт их хэрэглээ нь хуйханд хуримтлал үүсгэхэд хүргэдэг. Уг хуримтлалыг цэвэрлэхийн тулд шампунь түрхэхээсээ өмнө үсээ норгоно. Дараа нь шампуниа устай хольж толгойгоо угаах нь зөв. Хэрвээ та ангижруулагч ашигладаг бол зөвхөн үснийхээ үзүүрт л түрхээрэй.

 

6. Нүүр

Хөөс болон их хөөсөрдөг саван арьсыг хэтэрхий их хуурайшуулдаг тул хэрэглэхээс зайлсхийсэн нь дээр. Зөөлөн цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн бас бага зэрэг бүлээн усаар нүүрээ угааж байгаарай. Цэвэрлэгээний бодисыг нүүрэндээ түрхээд 60–90 секунд байлгасны дараа усаар угааж цэвэрлэнэ.

 

7. Нуруу

Шүршүүрт орж байхад гар нуруунд хүрэхгүй хэцүү байдаг. Тиймээс эхлээд хуурай сойзоор нуруундаа иллгэж хийж угаалгыг эхлээрэй. Дараа нь урт эсвэл иллэгийн үрүүлээр нуруугаа угаана.

 

Бонус: пирсингийн хэсгийг яаж цэвэрлэх вэ?

© Depositphotos.com

Пирсингийн нэгэн мастерын хэлснээр, ээмэгтэй биеийн энэ хэсгийг давсны уусмалаар цэвэрлэх хэрэгтэй ажээ. Давсны уусмалтай аягыг пирсинг дээрээ барина. Зөөлөн үйлчилгээтэй бигнүүр нь бохирдлыг цэвэрлээд зогсохгүй цусны эргэлтийг сайжруулдаг.

Та арчилгааны эдгээр аргуудыг мэдэх үү эсвэл эндээс шинэ зүйл олж мэдэв үү? Бидний бэлдсэн жагсаалтад шинээр юу нэммээр байна?

11
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/11/27 at 09:06

    ПИРСЭНГ гэж юуг хэлээд байгаам бээээээээээээээээ????
    Монголоороо бичээч эээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *