Таныг илүүдэл жинтэй болгох 5 жимс. Өнөөдрөөс эхлэн татгалзаарай!

0

Өвлийн хүйтэнд өөрийгөө зовоон хоолны дэглэм барьж, спортоор уйгагүй хичээллэсэн үү? Халуун дулаан цаг ирэхэд өөрийгөө дулаацуулахын тулд элдэв тослог ихтэй хоол идэх хэрэггүй болно. Зунжингаа шинэхэн ногоо, жимс идээд л, бие хөнгөрч турна гэж найдаж байна уу? Бас тийм ч амар зүйл биш ээ…

Бие галбирт муугаар нөлөөлдөг жимс бий гэвэл та гайхна биз? Бүх шалтгаан агуулагдах сахаранд оршино. Хоолны цэснээсээ хасах, ядаж хэрэглээг нь багасгавал зохих 5 жимсийг танилцуулж байна. Бид бас орлуулах боломжтой жимсийг мартаагүй ээ.

1. Чангаанз болон гүзээлзгэнэ

Чангаанз шингэхэд маш хүнд жимсэнд тооцогддог. Үүнээс гадна гэдэс ходоодыг хямраах хандлагатай. Чангаанзанд агуулагдах амигдалин гэх бодис нь ходоодны хүчлийг нэмэгдүүлнэ. Үүнээс үүдэн дотор муухайрч хордох эрсдэлтэй. Тийм учраас өдөрт 3-аас илүү их чангаанз идэхгүй байхыг зөвлөх ажээ. Чангаанзны шим тэжээл их хэдий ч турах гэж байгаа хүмүүст зохимжгүй.

Харин гүзээлзгэнэ бол өөр хэрэг. Целлюлиттэй тэмцэнэ. Усны агууламж ихтэй, С аминдэмтэй, ширхэглэг, сахарын агууламж бага.

2. Лийр, тарвас болон амтат гуа

Эдгээр жимсийг муу гэж хэлэхэд хэцүү. Лийр идэхэд амттай, шим тэжээл ихтэй, гэхдээ турж байгаа хүмүүст хэд хэдэн сөрөг нөлөөтэй: өтгөн хатаах эсвэл гэдэс ходоодыг хямрааж болно.

Амтат гуа, тарвас нь сахарын агууламж ихтэй, гэхдээ ширхэглэг. Усны агууламж өндөртэй учраас шээс хөөх үйлчилгээ үзүүлнэ, өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг гайхалтай гаргана. Үүнээс гадна нүүрээр батга гарах, бөөрний чулуу хөөх зэрэгт ихээр хэрэглэдэг.

3. Авокадо, ойн жимсгэнэ

Маргах зүйлгүй, авокадо маш ашигтай. Дэлгүүрийн лангуун дээрх калори ихтэй хүнсэнд орно. Тийм учраас илүү жинтэйгээ тэмцэж байгаа хүн уг ногоог өглөөний цайндаа хэрэглэх эсвэл хоолны дэглэм барьж байхдаа цэснээсээ бүрмөсөн хасахыг зөвлөж байна.

Харин ойн жимсгэнэ бол таны үнэнч анд хэвээр. Сахарын агууламж бага, амин дэм, аминохүчлээр баялаг. Хамгийн таатай нь – коллаген ялгаруулалтад нөлөөлж жин хасахад дэмжлэг болно.

4. Усан үзэм, алим

Алим – зөв хооллолтын дэглэм барьж буй хүмүүст тохирно. Өл дарна, хэрэгтэй микро элементээр баялаг, ширхэглэг, антиоксидант. Алим их иддэг хүмүүст целлюлит хамаагүй хожуу үүсдэг байна.

Харин усан үзэм бол жинхэнэ хорлогч гэж хэлж болно. Сахар ихтэй, хальс нь удаан боловсруулагддаг. Усан үзмийн хүчил нь шүдний эмалийг гэмтээдэг ажээ.

5. Гадил болон грейпфрут

Грейпфрут – илүүдэл жинтэйгээ тэмцэхэд туслах номер 1 туслагч. Өөх шатааж целлюлитээс салахад тусална. Өдөр нь хүндхэн хоол идсэн бол орой нь грейпфрут идэхийг зөвлөж байна. Харин гадил бол жин нэмэгдэхэд хувь нэмэр оруулна. Тиймээс биеийн жингээ барихыг хүсэж байгаа бол өдөрт нэгээс илүүгүй гадил идэж байгаарай.

Бусад зөвлөгөө

Бүх жимс ашигтай, гэхдээ зохих хэмжээнд идвэл. Жин нэмэгдүүлнэ гээд аливаа жимснээс ор тас татгалзах хэрэггүй, зөвхөн хоолны дэглэм барьж байгаа үедээ л хэсэг хугацаанд татгалзана. Эсвэл үдээс өмнө багтааж идэх арга бий.

Эрүүл бөгөөд гуалиг байхыг ерөөж байна. Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

14
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Muugii Dorj

    Muugii Dorj

    2017/08/08 at 09:12

    Hjdjjjhfs
    Djpppt tsjifdzxgb

  2. Lkhamsuren Byambasuren

    Lkhamsuren Byambasuren

    2017/08/10 at 07:35

    hudlaa medeeelel uguhuu bolimoor yum. ih medegch nar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *