
Цэвэрлэгээ хийх нь бидний амьдралаас их цагийг хугасладаг. Зарим хүмүүс 7 хоногт гэрээ нэг удаа цэвэрлэдэг байхад зарим нь нэг өдрийг тэр чигт нь цэвэрлэгээ хийхэд зарцуулдаг. Мөн бүхий л цаг хугацаанд гэрээ хэрхэн цэвэрхэн байлгах тал дээр анхаардаг хүмүүс ч бий. Мэдээж эд зүйлсээ эмх цэгцтэй байлгах нь чухал юм. Жишээ нь, алчуур болон футболкыг дугуйлж, эвхэж тавих, тавагнуудыг дээр дээрээс нь овоололгүй босоогоор нь байрлуулах гэх мэт. Тэр ч бүү хэл ижилхэн өлгүүрүүд хүртэл таны гэрийг тав тухтай, эмх цэгцтэй байхад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Интернет хэрэглэгчид өдөр тутмын эд зүйлсээ хэрхэн эмх цэгцтэй байлгадаг болохоо олон нийттэй хуваалцжээ. Танд эдгээр лайфхакууд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
“Эгч маань надаас ор дэвсгэрийн цагаан хэрэглэл хийдэг шүүгээг цэгцлэхэд туслаач гэж хүссэн юм. Миний бодлоор бид сайн ажиллалаа (хэдийгээр тэр хэтэрхий их ор дэвсгэрийн цагаан хэрэглэл байлгахыг хүссэн ч гэсэн)”

“Би юм авах гээд ажлынхаа газрын шүүгээг онгойлгосон юм. Тэгээд манай багийн аль нэг гишүүн шүүгээг цэгцэлснийг олж мэдлээ.”

“Эцэст нь би ижил төрлийн өлгүүрүүдтэй боллоо.”

Эмх цэгцтэй бас гоёмсог

“Гар урлалын өрөөн дэх нэхмэл утасны булан бол миний хувьд жаргалтай газар.”

Футболкнуудаа дугуйлж хураах нь өрөөг эмх цэгцтэй байлгах болон өөрт байгаа бүх футболкоо харах хамгийн шилдэг арга юм.

“Эхнэр маань хоол хүнсний агуулахтай болохыг хүссэн учраас би түүнд үүнийг хийж өгөв.”
“7 настай хүү маань цэвэрлэгээ хийх үедээ тоглоомоо дандаа ингэж хураадаг.”

Тавагнуудыг босоогоор нь хураавал илүү тохиромжтой.

“Миний амтлагчууд!”

Мини-зураг сонирхдог хүний ажлын ширээ

“Ор дэвсгэрийн цагаан хэрэглэлийн шүүгээ! Цэвэрлэж, эмх цэгцэнд оруулав!”

“Угаалтуурын доод хэсэг дэх ялалт!”

Хөшиг тогтоогч бол ид шидийн зүйл!

“Өрөөснийг нь олох гэж зарцуулдаг цагийг энэ хэмнэх болно!”

Гар амраагч жижиг эд зүйлс хадгалах таатай газар болох боломжтой.

Соронзон тогтоогчийг шүүгээний хаалганд тогтоовол, хайч болон чимхүүр хэзээ ч алга болохгүй

“Миний аяганы босоо тавиур”

“Би бол зургийн багш. Өнгөрсөн зун өөр сургуульд багшлахаар ирсэн юм. Өмнөх багш нь над шиг эмх цэгцтэй байх дуртай байгаагүй бололтой. Цаасны шүүгээний өмнө ба дараах байдлыг харна уу!”

“Саяхан би олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн оллоо. Тэгээд эдгээрийг тус тусад нь ангилж тавив!”

“Манай ээжийн гар урлалын кабин болон ажлын талбар”

Цэцэрлэгийн багаж хэрэгслийг ингэж хадгалаарай.

“Би бүх гялгар уутнуудыг дөрвөлжин болгож эвхлээ.”

“КонМари” аргыг ашиглахын өмнө ба дараах миний унтлагын өрөөн дэх шкаф

Та гэрээ хэр олон удаа цэвэрлэж, цэгцэлдэг вэ? Та дээрх лайфхакуудаас санаа авч амьдралдаа хэрэгжүүлэх үү? Санал бодлоо бидэнтэй хуваалцаарай.








Smile Smile
2021/01/26 at 10:16
Eegii Huslen
Smile Uchral
2021/01/26 at 12:22
Ж. Даваажаргал Х. Уранчимэг Hasbaatar Ariuntuya С. Сувданчимэг