Анхаар! Их унтах нь эрүүл мэндэд хортой, тэр ч бүү хэл үхлийн шалтгаан ч болж болзошгүй

4

Нойр хүний эрүүл мэндэд чухал байр суурь эзэлдэг. Хангалттай бөгөөд чанартай нойр нь сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахаас гадна аюулгүй, эрүүл амьдралаар амьдрах нөхцөл болж өгдөг байна.

Олон хүмүүс дутуу нойроор шаналдаг, гэхдээ бас их унтдаг хүмүүс ч бий.

Их унтдаг хүмүүсийн хувьд сайн үр дүнтэй гэж үзэж болохгүй, яагаад гэвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

1. Нойрны тодорхой цаг

Унтах хугацаа нь нас, биеийн байдал, биеийн хөгжил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Бидний мэдэж байгаагаар 8 цаг – шөнийн нойронд тохирох шидэт тоо, гэхдээ бидний ихэнх нь 7-9 цаг унтдаг байна. Судалгаанаас харахад зөвхөн 6 эсвэл 7 цаг унтдаг хүмүүс илүү эрүүл байгааг тогтоожээ.

2. Та яагаад их унтаад байна?

Их унтах хүсэлтэй хүмүүс нойрны илүүдлээр шаналж байгаа байж болно, жишээ нь өдрийн турш нойрмог явах, өдрийн ямар ч цагт унтаж чаддаг ажээ. Энэ нь генетикийн гажгаас шалтгаалж болно, тухайлбал, миотоник дистрофи.

Өөр шалтгаан – нойрон дундаа хурхирах (OSA). Хүн унтаж байхдаа хангалттай агаар авч чаддаггүй. Ингээд шөнө нойрон дундаа байнга сэрэх тул өдрийн цагаар нойрмоглож эхэлдэг.

Үүнээс гадна унтахаасаа өмнө согтууруулах төрлийн ундаа уудаг хүмүүс их унтдаг байна. Яагаад гэвэл согтууруулах төрлийн ундаа нь хэвийн нойронд нөлөөлж дараа өдрийн үр бүтээлтэй ажиллах эрч хүчийг бууруулдаг ажээ.

3. Чихрийн шижин

Шөнө болгон 9-өөс илүү цаг унтаж байгаа хүмүүс өдөрт 7 цаг унтаж байгаа хүмүүсийг бодвол чихрийн шижин тусах эрсдэл 50% байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн өдөрт 5-аас бага цаг унтдаг хүмүүст ч чихрийн шижин болох эрсдэл ажиглагдсан байна.

4. Өөхлөлт

Хэвийн хэмжээнээс хэтрүүлэн унтвал өөхлөлтөнд хүргэнэ. Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад, өдөрт 9-10 цаг унтдаг хүмүүс өдөрт 7-8 цаг унтдаг хүмүүсийг бодвол өөхлөлт 21%-иар илүү байжээ. Үүнээс гадна унтахаасаа өмнө дүүртлээ идээд хэвтэж байгаа бол энэ асуудалтай тулгарна.

5. Толгойн өвчин

Хэтрүүлэн унтсан тохиолдолд толгой өвдөж эхэлдэг, энэ нь тархины зарим нэг хэсгүүдэд гаж нөлөө үзүүлж байгаатай холбоотой юм. Өдрийн турш их цагаар унтдаг хүмүүс шөнө нь сэрвэлзээд унтаж чаддаггүй, ингээд өглөө нь толгой өвдөж босч ирдэг ажээ.

6. Депресс

Нойргүйдэл депресстэй холбоотой болох нь ойлгомжтой, ойролцоогоор хүмүүсийн 15% нь депрессээр шаналж байгаа бөгөөд энэ нь хэт унтдаг учраас нөхцөл байдлыг хурцатгахад нөлөөлдөг ажээ.

7. Зүрхний өвчлөл

72,000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн нэгэн судалгаанаас харахад, 9-11 цаг унтаж байсан нь 8 цаг унтдаг эмэгтэйчүүдийг бодвол зүрхний шигдээс тусах магадлал 38%-тай байжээ.

8. Үхэл

Өдөрт 9 болон түүнээс илүү цаг унтаж байгаа хүмүүсийн нас баралтын хэмжээ өдөрт 7-8 цаг унтдаг хүмүүсийг бодвол илүү өндөр гарч байгааг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ. Үүнийг тайлбарлах тодорхой шалтгааныг одоогоор олоогүй байгаа юм. Гэхдээ судалгааны үр дүнгүүдээс харахад депресс, нийгмийн доод гарал үүсэл нь их унтахад нөлөөлдөг ажээ. Эдгээр хүчин зүйлс нь их унтдаг хүмүүсийн нас баралттай холбоотой байж болно гэж үзэж байна.

Зөвлөгөө

Танд зориулж багахан зөвлөгөө бэлдлээ, цагтаа унтаж, сэрэхэд тусална. Тодорхой цагт сэрж сураарай, нойрны тухай бодлоо өөрчлөхийг хичээ. Өөрийнхөө нойрыг аажим багасга. Хамгийн гол нь – эрч хүчтэй хүн байхын тулд өөрийн муу дадал зуршлаасаа сал, амьдралыг харах үзэл бодлоо өөрчил, эрүүл хоолны дэглэм барь, бэлтгэл сургуулилт хийж бай, бас аливаа зүйлд эерэгээр хандаж байгаарай.

19
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bolor Delger

    Bolor Delger

    2018/05/19 at 23:49

    Xudlaa

  2. Choijamts Otgonbaatar

    Choijamts Otgonbaatar

    2018/05/20 at 02:45

    Д. Даваажаргал

  3. Д. Даваажаргал

    Д. Даваажаргал

    2018/05/20 at 02:48

    мань удахгүйндээ анд будаа идэж магадгүйюм байнадаа маргаашнаас бараг гандан ороод алтан хайрцгыг маань нээлгэж бай дөө

  4. Choijamts Otgonbaatar

    Choijamts Otgonbaatar

    2018/05/20 at 02:51

    соустай бол очёо андаа

  5. Д. Даваажаргал

    Д. Даваажаргал

    2018/05/20 at 02:53

    мань бүр нээрэнгээсээ зүрхээр явчиж магадгүй юмшиг байнашүү шоконд ортол мэдээ сонслоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *