Францын иргэн өөрийн байшин, хашаа хороогоо гадна доторгүй бүхэлд нь хагархай аяга, тавагны хэлтэрхийгээр чимэглэжээ. Түүний гайхалтай мозаик бүтээл хүн бүрийн анхаарлыг татдаг байна

0

Францын хойд хэсэгт байрлах Лувьед нэгэн гоёмсог байшин бий. Маш этгээд сонин байдлаар чимсэн – хагарсан аяга, тавагны хэлтэрхийгээр. Яагаад ч юм идчихмээр харагдаад байдаг гэж Artsy-д бичжээ. Энэ санааг эхнэр, нөхөр Вассер нар гаргажээ. Тэд стандарт байшинтай байхыг үнэхээр хүсээгүй юм.

Роберт Вассер 1908 онд төрсөн, жирийн нэг ажилтан байсан бөгөөд хангалуун амьдралаар амьдраагүй нэгэн. Мозаик чимэглэлийг 42 наснаасаа эхлэн сонирхсон гэдэг. Энэ үед л Роберт анх удаа гал тогоондоо мозаик ашиглаж үзжээ. Хагарсан аяга, тавагны хэлтэрхийг цементээр тогтоож угаалтуураа чимсэн байна.

Scott Miller/artsy.net

 

Энэ цагаас хойш архитектурын бүтээл нь эхэлжээ.

Scott Miller/Xavier Rossi/artsy.net

 

Сүүлчийн 50 жилийн турш Вассер гэрээ чимсэн байна

Scott Miller/artsy.net

 

Түүний хийсэн зүйл үнэхээр аугаа, нохойны үүрээ хүртэл анхаарлын гадуур орхиогүй байна

Scott Miller/artsy.net

 

Гэр бүлийн хоёр барилгын материалд хагархай аяга, таваг ашигладаг…

Scott Miller/artsy.net

 

… өнгө өнгийн шил, төрөл бүрийн дун, шавар ваарны хэлтэрхий

Scott Miller/artsy.net

 

Барилгын материал цуглуулахад ярилцаж тохиролцсон хог цуглуулдаг хүмүүс, найз нөхөд, танилууд тэгээд хөршүүд нь тусалдаг.

Scott Miller/artsy.net

 

Ямар нэгэн зүйл хагалсан уу – аваад ир. Олсон уу – бас л аваад ир. Тиймээс энэ байшин орчин тойрны гар бие оролцсон хөдөлмөрийн үр дүн юм.

terra-z.com

 

Энэ хашааны явган хүний зам нь хүртэл солонгорон харагдах хэлтэрхийгээс бүрдэнэ. Цэцэрлэг, ширээ, шат зэргийг ингэж хийхэд маш их ажил орсон нь мэдээж

terra-z.com

 

Эдгээр урлагийн бүтээлийг тод өнгийн цэцэг чимж бүр л өнгө нэмнэ. Гудамж руу харах хашаа нь хүртэл нийтлэг загвартаа тохирч сэтгэл санаа сэргээх ажээ.

Scott Miller/artsy.net

 

Гэр дотор үлгэр үргэлжилсээр л… Хананд ганц ч хивс байхгүй, ханын цаас ч алга. Квадрат метр болгон – урлагийн бүтээл.

Scott Miller/artsy.net

2002 онд Роберт Вассер өөд болсон ч түүний урлагийн бүтээл анхаарлын төвд байсаар л байна. Одоо Робертын хүү Клод энэ сайхан байшинг арчлах болжээ. Хүү эцэг, эхээсээ өвлөсөн байшинг мини-музей болгон үзэхийг ирсэн хүн болгонд сонирхуулж байна.

Гэрт хагархай аяга, таваг байлгаж болохгүй л гэцгээдэг. Харин Роберт Васер үгүй гэдгийг баталж чадлаа. Харин ч эсрэгээрээ хагархай аяга, тавагны хэлтэрхийгээр гэрээ ийм сайхан чимж болохыг баталжээ.

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *