“Яагаад ингэдэг юм бол?” хэмээн гайхан асуухад хүргэх Германчуудын амьдралын 10 онцлог

0

Германд аялал жуулчлалаар ирээд ганц хоёр онцгой зүйлийг (жишээ нь, олон нийтийн усан санд усны хувцас өмсдөггүй, харин хувцас солих өрөө нь цугтаа) олж харах нь нэг хэрэг. Тус улсад амьдраад жуулчдын тэр болгон мэдэж чадалгүй буцдаг ахуйн жижиг сажиг зүйлийг олж харах нь бас нэг өөр хэрэг.

Бид Германд удаан хугацаагаар оршин сууж байгаа хүмүүсийн блогуудыг сонирхож үзсэн юм. Сонин хачин зүйл багагүй байна шүү.

1. Германы ихэнх байрны суултуур ханандаа суурилагдсан байдаг

© depositphotos, © depositphotos

Германд бидний мэдэх уламжлалт суултуурыг олж харах нь тун ховор. Германд суултуурын ус цуглуулах савыг хананд нь далд суулгадаг, харин султуурыг өөрийг нь хананд суулгаж доогуур нь сул зай үлдээдэг. Нэгдүгээрт, орон зай хэмнэж байгаа хэрэг, хоёрдугаарт, цэвэрлэгээг хөнгөвчилж байгаа аж.

Ус татах товч нь ихэнхдээ хоёр сонголттой – том болон жижиг. Мэдээж ямар байдлаар хөнгөрснөөс шалтгаалаад татах усаа сонгоно. Усаа хэмнэх нь байгаль орчноо хамгаалж байгаагийн нэгэн илрэл ажээ.

 

2. Угаалгын өрөөндөө цонхтой

© depositphotos, © U.S. Army Corps of Engineers Europe District / flickr

Германы ихэнх байрнуудад агааржуулагч, тэр бүү хэл агаар солилцох хоолой ч байдаггүй. Гэхдээ сүүлийн үеийн барилгуудад зайлшгүй байх ёстой зүйл болсон гэнэ. Германчууд цонхоо онгойлгож агаарын солилцоог хангадаг юм.

Угаалгын өрөөнд ч мөн адил агааржуулалтын систем байхгүй, тийм учраас цонх гаргасан байдаг. Цонхтой учир чийгнээс үүдэлтэй мөөгөнцөр үүсэх асуудал гарахгүй ажээ.

 

3. Ихэнх хаалгануудыг дотроос нь зөвхөн түлхүүрээр л цоожилж болно

© depositphotos

Герман байшингуудын үүдний хаалга нь дөнгөж очсон хүмүүст ёстой л сорилт болдог гэхэд буруудахгүй. Түлхүүрээ авалгүй хаалгаа тас хийгээд гарсан бол буцаж орж чадахгүй шүү, бас нөгөө талдаа ч дараад онгойлгох бариул ер нь байдаггүй.

Гэртээ орж ирлээ гэхэд бас зөвхөн түлхүүрээр л онгойлгож, хаана. Ямар ч бариул байхгүй гэж хэлсэн дээ.

 

4. Германы стандарт хөргөгч биднийхээс хавьгүй жижигхэн

© depositphotos, © fihu / flickr

Германд амьдрахаар ирж байгаа гаднынхан хөргөгчний хэмжээг нь хараад айдаст автдаг гэж хэлж болно, ядаж байхад хөлдөөх хэсэг нь бүр ч жижигхэн. Германчууд хөргөгчөө бас гал тогооны тавилгатайгаа адилхан болгож өнгөлдөг. Германд анх удаа ирж байгаа жуулчид зочилж очсон айлаа хөргөгчгүй юм гэж бодох нь ч бий.

 

5. Нэг том оронд хоёр матрасс тусад нь тавьдаг

© Anne-Lise Heinrichs / flickr

Германд удаан хугацаагаар оршин суухаар ирсэн хүмүүс германы матрассны системийг анх хараад сэтгэл дундуур байдаг бол хэсэг хугацааны дараа дурлаж эхэлнэ. Хоёр хүний оронд тусдаа хоёр матрасс тавьсан байх вий. Энэ нь хосоороо хэвтсэн хүмүүс өөр өөрийнхөөрөө чөлөөтэй унтах боломжийг олгодог ажээ. Тусдаа матрасстай тул тусдаа хөнжилтэй байж таарна, нэг хүний хоёр хөнжил.

Ихэнх улс үндэстний дэрлэдэг гонзгой дэрний оронд том овортой дөрвөлжин дэр дэрлэдэг ард түмэн бол германчууд. Тэгээд бас их зөөлхөн: дэрэн дээр толгой тавихад л “шигдээд” орчихно доо.

 

6. Германчууд нүүж явахдаа гал тогоогоо авч явдаг

© unknown author / pxhere, © depositphotos

Хачирхалтай байж мэдэх юм, гэхдээ Германд түрээслэж байгаа байрных ихэнх нь гал тогоогүй байдаг. Түрээсийн байранд орж ирэхэд гал тогооны өрөөний хов хоосон хана л угтана. Урьд нь түрээслэж байсан хүмүүс өөрсдийн гал тогооны тавилга, цахилгаан хэрэгсэлтэйгээ ирээд, нүүхдээ аваад явдаг.

Үүний үндсэн шалтгаан нь түрээсийн байранд хандах тэс өөр хандлага. Германд байрыг хэдэн жилээр нь, тэр бүү хэл хэдэн арван жилээр нь түрээсэлдэг. Тэгэхээр түрээслүүлэгчид гал тогооны тавилга болон цахилгаан хэрэгсэл худалдан авч тавих ямар ч ашиггүй болж байгаа юм. Харин олон жилээр түрээсэлж байгаа хүний хувьд өөрийн хэрэгцээндээ тохируулаад тохижуулах нь хавьгүй амар биз ээ.

 

7. Бараг ихэнх цонхнууд нь гадна талдаа жалюз хөшигтэй

© depositphotos

Германы барилгуудын жалюз хөшиг ихэнхдээ металлаар хийгдсэн байдаг. Хөшиг нь автомат эсвэл гар (онгойлгож, хаахын тулд тусгай бариул эргүүлнэ) удирдлагатай. Жалюз хөшиг нь барилгын зөвхөн дотор талд байгаад зогсохгүй гадна талдаа ч байж болдог. Байшингийн гадна талын хананд шууд суурилуулсан байх ажээ.

Жалюз хөшиг нь төмөр болохоор сэтгэлд жоохон эвгүй, хүйтэн санагдаж болох юм. Та өөрөө төсөөлөөд үз л дээ! Гудамжаар явж байтал хажуугийн байшингийнхан ээлж дараалан төмөр хөшгөө хяхтнуулж хаагаад л…

 

8. Шуудангийн хайрцаг болон домофон нь бидний мэдэхээс бас л өөр

© Elisabetta Stringhi / flickr

Герман байрнуудын шуудангийн хайрцагт оршин суугчийн хувийн мэдээллүүдийг дурдсан байдаг. Харин домофонд нь уг байранд оршин сууж байгаа хүний овог, нэрийг зааж өгнө.

 

9. Германчууд өндөг, сүүгээ хөргөгчинд хадгалдаггүй

Германд өндгийг дэлгүүрт нийлүүлэхээс өмнө химийн бодисоор боловсруулдаггүй. Ингэснээр өөрийгөө хамгаалах гадаргуу үүсдэг гэж үздэг. Нэг талаасаа, та тахианы ялгадас, өд сөдтэй өндөг худалдан авна гэсэн үг юм. Нөгөө талаасаа, химийн боловсруулалт хийгдээгүй тул тасалгааны хэмд хадгалах боломжтой. Үнэндээ ийм өндгийг ердөө 1- 2 долоо хоног л хадгалж болдог.

Харин сүүний хувьд гэвэл Германд бүгдийг нь дээд зэргээр ариутгасан байх ажээ (хэт өндөр хэмд ариутгах тул бүх хортой нянгуудыг устгасан гэж үзнэ). Тэгэхээр сүүг заавал хүйтэн орчинд хадгалах шаардлагагүй, удаан хугацаанд ч (ойролцоогоор 3 сар) тасалгааны хэмд байлгаж болно. Тэгээд ч германы жижигхэн хэмжээтэй хөргөгчинд тэр болгон хүссэнээ хийгээд байх боломжгүй юм.

 

10. Ням гарагт орон сууцан дахь хүмүүсийн амьдрал нам гүм өнгөрнө

© depositphotos, © depositphotos

Германд ням гарагуудад бараг бүх дэлгүүр хаалттай (маш онцгой нөхцөлд л онгойдог), харин хүмүүс нь аль болох бага шуугиантай байхыг хичээнэ. Хөгжмөө чангалсан эсвэл завтай байгаа дээрээ өвсөө тэгшлэхээр өвс хаддаг машин асаасан бол хөрш тань тав тух алдуулсан гээд таныг шүүхэд өгөх бүрэн эрхтэй.

Зарим нэг хотууд ажлын өдрүүдэд ч мөн “чимээгүй цаг”-тай (ихэнхдээ 13:00 – 15:00), энэ үед ямар нэгэн дуу чимээтэй ажил төрөл хийж болохгүй.

Та Германд очиж үзсэн үү? Тэндэхийн амьдралын хэв маяг танд таалагддаг уу?

19
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Altan Genden

    Altan Genden

    2020/11/04 at 18:56

    Bvh christ shahintanguut bvten saind yuch hiideggvi.Undug svv bolon busad jisheenvvd bvh europed adilhan zuvhun germand bish.

  2. Narantuya Batsuren

    Narantuya Batsuren

    2020/11/04 at 21:30

    mash unen shu Uneheer iim bdag yum bilee .super 👍

  3. Oogii Luvsandagva

    Oogii Luvsandagva

    2020/11/05 at 01:51

    Hörgögch hudlaa

  4. Tomoo Tomoo

    Tomoo Tomoo

    2020/11/05 at 08:00

    Польш айл бас өндагийг сеткатайг нь хөрөгчний дээр эсвэл.цонхны тавцан дээр тавьдаг мууддаггүй гэж хэлсэн

  5. 우수정

    우수정

    2020/11/05 at 13:01

    Horgogch bol European ail orhuud er ni jijighen taldaa heregledeg. Ene ni ideh zuilee avaad udaalgui shineer ni heregleed hurdan duusgah eruul ahiun bolon sanhuugiin huvid hemnelttei neg sain tal gej boddog. Manaihan neeh tom horgogch ter ni duurehdee duurne duurehguidee hooson. Tegeed heregtei hereggui baahan yum chiheed daraa ni hugazaa ni duusch hayh geed ediin zasgiin huvid ch hohiroltoi bga haragddag.

  6. Bulgan Badamkhand

    Bulgan Badamkhand

    2020/11/05 at 19:05

    хөргөгчиндөө л хиисэн байсан даа…хугацаа дууссан хүнснии бүтээгдэхүүнииг хайр найргүй хогиин савруу хаячихдаг юм билээ…айлууд нь шинэ тавилга аваад хуучнаа гудманд гаргаад тавьчихдаг …түүнииг нь хүн авбал сайн авахгүй бол төлбөр төлж ачуулдаг….тодорхой сар хоногт иим зүйл болдог юм билээ айл нүүж баыгаатай андуурмаар…

  7. Altantuya Samdansuren

    Altantuya Samdansuren

    2020/11/05 at 22:55

    Ванны өрөө нь ихэвчлэн цонхтой байдаг болохоор гэрэл асаах шаардлагагүй. Энэ нь цахилгаан зарцуулалт багасаж байгальд ээлтэй санагддаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *