Цус багадалтын шинж тэмдгийг эрт илрүүлж чадвал эрүүл мэндийн асуудлыг эрт таслан зогсоож чадна

2

Цус багадалтыг анхааруулах шинж тэмдгийг хүмүүс тэр болгон сайн мэддэггүй, угтаа бол төмөр дутагдлын цус багадалт маш түгээмэл тохиолддог өвчин юм.

Цус алдаагүй ч гэсэн цус багадалттай байж болно, цаашлаад цус багадалт нь биеийн ерөнхий эрүүл мэндэд  сөрөг үр дагавар авчирдгийг ч анхаарах хэрэгтэй. “Цус алдалт төмрийн дутагдалтай цус багадалтад хүргэдэг түгээмэл шалтгаан юм, яагаад гэвэл цус алдахын зэрэгцээ төмөр агуулах эритроцитээ алдаж байгаа юм” гэж анагаах ухааны профессор доктор хэлжээ.

Тиймээс цус багадалтын шинж тэмдгийг эрт илрүүлж чадвал эрүүл мэндийн асуудлыг ч эрт таслан зогсоож болох ажээ.

Цус багадалтыг анхааруулах дараах 8 дохио бий.

1. Ядаргаа

Зүрх, уушги болон цусны үндэсний институтийн тоон баримтаас харахад, “цус багадалтын үед илрэх түгээмэл шинж тэмдэг нь ядаргаа. Яагаад ядарч байгаа вэ гэвэл, бие махбодийн олон хэсэгт хүчилтөрөгчийг хангалттай тээвэрлэх цусны эд эс дутагдаж байгаатай холбоотой юм” гэжээ.

 

2. Цонхигор мембран

Таны нүдний доод зовхины дотор тал цус багадалт байгаа эсэхийг тодорхойлох индикатор болж чадна. Доод хөмсөгний дагуу зовхины дотор талыг сайтар ажиглаарай. Энэ хэсэг хялгасан судсаар дүүрэн байгаа бөгөөд үүгээр эрүүл цус шахагдаж байх ёстой юм. Хэрвээ энэ хэсэг маш цонхигор харагдаж байвал танд цус багадалтын шинж тэмдэг байна гэж үзэж болно.

 

3. Амьсгал хүндрэх

“Цус багадалттай ихэнх хүмүүс тайван амьсгалдаг. Гэсэн хэдий ч биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх, ачаалал авахад амьсгал нь давхцаж эхэлдэг, өөрөөр хэлбэл таны бие махбодид шаардлагатай байгаа хүчилтөрөгчийг цус тээвэрлэж чадахгүй байна гэсэн үг юм. Биед шаардлагатай байгаа хүчилтөрөгчийг шахахын тулд цус улам хүчтэй ажиллаж байгаа учраас амьсгал давхацдаг ажээ” гэж анагаах ухааны доцент Ноа Лечцин тайлбарлаж байна.

 

4. Айдас

Хэрвээ танд тодорхой бус асуудал айдас төрүүлээд байгаа бол энэ хэсэг танд хамааралтай гэж үзнэ. Айдастай зэрэгцээд зүрхний цохилт түргэсэж байгаагийн гол буруутан нь цус багадалттай холбон үзэхэд буруудахгүй. Цус илүү их хүчилтөрөгч авахын тулд ердийнхөөсөө илүү их хүчтэй бас хурдан ажиллаж байгаа юм.

 

5. Бадайрч мэдээгүй болох

Бие махбодид шаардлагатай эрүүл цусны хангамж дутагдахад хөл, гарны хэвийн үйл ажиллагаа алдагдана. Өөрөөр хэлбэл хөл, гар амархан бадайрч, мэдээгүй болдог байна.

 

6. Толгойн өвчин

Хүн болгоны л толгой үе үе өвддөг, тэгэхээр толгойн өвчин болгоныг цус багадалттай холбон авч үзэж болохгүй. Гэсэн хэдий ч онцгой шалтгаангүйгээр (ядарсан, нойр муутай хоносон, архи уусны дараа биш) толгой өвдөөд эм уусан ч намжихгүй бол эмчид үзүүлж зохих шинжилгээг өгөх хэрэгтэй юм.

 

7. Сарын тэмдэг тогтворгүй болох эсвэл ихээр үзэгдэх

Эмэгтэйчүүдийн цус багадалт нь савны миомтой холбоотой байж болно. Эдгээр миомууд нь сарын тэмдэг ихээр үзэгдэх эсвэл тогтворгүй ирэхэд нөлөөлдөг.

 

8. Анхаарал төвлөрөл алдагдах

Зарим хүмүүс энэ байдлыг “тархи манарах” гэж нэрлэдэг, яагаад гэвэл бодол дундаа хөвөөд ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг байна. Үүнээс гадна бодлоо цэгцэлж чадахгүй, сэтгэн бодох чадвар муудах, анхаарал төвлөрөл сулрах зэрэг шинж тэмдгүүд ч илэрнэ.

8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *