Ирээдүйн хадам ээжийнхээ зан чанарыг мэдмээр байна уу? Зурхайн ордоор нь үүнийг тодорхойлж болно

3

Ирээдүйд хадам ээж болох хүнийхээ зан чанарыг зурхайн ордоор нь мэдэж болох юм гэж та өмнө нь бодож үзэж байсан уу? Шалгаад үзвэл яасан юм бэ?

Хонь

Энэ ордны хадам нэг их төвөг болоод байдаггүй. Тэд хүүхдүүдийнхээ хувийн амьдралд хошуу дүрэхгүй. Гэхдээ заримдаа хүүхдүүддээ их санаа зовно, хүргэн нь хайртай охиныг минь зовоож байгаа юм биш биз гэж сэтгэл дотроо шанална. Хэрвээ охиныг нь гомдоож байгаа өчүүхэн ч гэсэн сэжиг төрвөл – харин ч нэг салахгүй талдаа болно, үе үе шалгаж гэнэт зочилно, сэтгэлээ нээж ярилцахыг хүснэ. Тийм учраас ийм эрч хүчийг нь өөр урсгалд чиглүүлэхийг хичээгээрэй. Зуслангийн газар авч өгөх эсвэл жолооны дамжаанд суулгаж болно.

 

Үхэр

Үхрийн ордны хадмууд үл оролцох гэсэн бодлогыг чанд баримтална. Тэр ч бүү хэл охин нь гомдол хэлээд ирж байхад мөрөө хавчаад л өнгөрнө: өөрөө л сонгосон одоо тэгээд яалтай билээ, яаж ч чадахгүй. Гэр орноор зочилж төвөг удахгүй, гэхдээ хүүхдүүддээ бол үүд хаалгаа байнга нээлттэй байлгана. Залуу гэр бүлд санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлнэ, гэхдээ нөхөр нь үүргээ сайн гүйцэтгэхгүй тохиолдолд шүү. Охиноо ч хувцаслана, ач зээ нарынхаа сургуулийн бэлтгэлийг ч бүрэн хангана. Харин бүтэл муутайхан хүргэн таарвал нэг их зүйл горьдож хүлээж суухгүй.

 

Ихэр

Харилцааны ёстой дээд зэргийн соёлтой хадам ээж. Охин болон хүргэн хүүгийн найдвартай найз нь болно. Танайд зочноор ирнэ, тэр үед та бүхэн ёстой уйдахгүй. Гэм нь их чалчаа, хэнтэй ч юу ч хамаагүй хэдэн цагаар ч ярина. Чалчаа болохоор ямар ч нууцыг хадгалж чадахгүй. Маш хөгжилтэй эмээ нар гарна: ач зээ нартайгаа компьютер тоглоом тоглоно, бас аав ээж нарт нь ач зээ нарынхаа нууцыг санаандгүй “ховлочихно”.

 

Мэлхий

Намдуу, тайван бас уян зөөлөн хадам ээж. Гэр орныг эмх цэгцтэй болгоно, тэр ч бүү хэл охин нь ажлаа дийлэхгүй бол ач, зээ нарынхаа хоолыг хийх гэж ирнэ.

Ээ бурхан минь, ёстой гомдоож болохгүй шүү тэднийг. Учир нь олдохгүй удаан явна, та юу болсныг ч сайн мэдэхгүй. Уламжлалт ёсыг дээдэлнэ, тийм учраас гэр бүлийн баярт ирэхгүй бол урвагчид тооцох нь энүүхэнд. Хүргэн хүүгийнхээ ардуур муу хэлнэ гэж байхгүй, хэдий хүргэнээ бүрэн үнэлдэггүй байсан ч хамаагүй.

 

Арслан

Энэ ордын хадам ээжид таалагдахын тулд хүргэн хүү анхаарал халамжаа илэрхийлэх ёстой болно. Заавал ч үгүй үнэтэй бэлэг байх албагүй, цэцэг, үнэртэй ус бэлэглэхэд тэд баярлана. Тэнд хүүхдүүдийнхээ гэр бүлийн харилцаанд оролцохгүй, охиноо нөхрийнх нь эсрэг болгохгүй. Шаардлагатай гэж үзвэл хүргэнээ ажилдаа авна, хүргэндээ ч ажил хэрэгчээр хандана. Хэрвээ гэр бүлийн харилцаанд ан цав сууж салахад хүрвэл эрт орой нэгэн цагт ингэх л байсан гэж батална.

 

Охин

Энэ ордын хадам ээжтэй нэг дээвэр дор битгий амьдраасай гэж бурхнаас гуйн залбир. Түүнийг алсаас хайрлахад болно. Энэ үед л тэр залуу гэр бүлд юу болж байгааг ойлгоно. Харамсалтай нь энэ ордны хадам ээж нар хүүхдүүдийн гэр бүлийг салгахад шууд нөлөөлдөг. Юм болгонд нь хошуу дүрнэ, хайр найргүй шүүмжилнэ. Найз нартаа хүргэн хүүгээ муулах – ер нь бол дуртай ажлынх нь нэг юм уу даа.

 

Жинлүүр

Энэ ордны хадам ээж залуу гэр бүлийн амьдралд оролцохгүй, хүүхдүүдийг ч хооронд нь хэрэлдүүлэх явуулга зохиохгүй. Харин ч эсрэгээрээ, хурц өнцгийг зөөллөж бүгдийг ундалж хооллоно. Илт үл ойлголцол гарсан тохиолдолд хайртай охиныхоо талд орохгүй, харин ч асуудлыг шийдэхийн тулд үнэний талд зогсоно. Тэдэнтэй дотносож нөхөрлөхөд амар, нэг дээвэр дор амьдрахад төвөгтэй биш. Ач зээ нарынхаа энэ дэлхий дээрх хамгийн хайртай эмээ нь байх болно.

 

Хилэнц

Энэ ордны эх хүн охиноо муу хүний гарт өгөхгүй. Ирээдүйн хүргэний сайн, муу талыг зурхайн ордоор нь шинжинэ, хэрвээ түүний бодлоор дутагдал нь давуу талаасаа илүү гарвал уг харилцааг эсвэл гэр бүлийг салгахад бүх хүчээ дайчилна. Тэр тогтсон гэр бүлийг ч салгахаас цааргалахгүй нэгэн. Энэ ордны хадам ээжтэй зөвхөн Хилэнцийн хүргэн л таарч тохирно.

 

Нум

Энэ ордны хадам ээж хүүхдүүдийн гэр бүлийн амьдралд огт хошуу дүрэхгүй, ямар нэгэн гомдолд мөрөө хавчаад л сууж байна. Харин элдэв зөвлөгөөг бол өгөх шиг болно – тэр үед нь сонсоод толгойгоо дохиод л байх хэрэгтэй. Хүргэнээс шаардах ганц л зүйл бий – хүндэтгэл. Өөртөө болон хайртай охиноо хүндлэхийг шаардана. Хэрвээ ямар нэгэн үл хүндэтгэлийн шинж тэмдэг мэдэрсэн бол хүргэнээ сургах арга яаж ийж байгаад л олчихно.

 

Матар

Хүүхдүүдээсээ тусдаа амьдрах санаачлагыг хадам ээж өөрөө эхэлж гаргана. Гэр бүлийн амьдралд оролцох, амралтын өдөр болгоноор зочилж очих, зөвлөгөө өгөх – ёстой түүний хийх ажил биш. Хэрвээ бизнес төлөвлөгөө эсвэл мөнгөний зайлшгүй шаардлага гарснаа зөв тайлбарлаж чадвал санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

 

Бумба

Хүргэн хүүгээ албан ёсных болгоод авбал шууд төрсөн хүүгийнхээ тоонд оруулна. Охин, хүргэний дунд үл ойлголцол, маргаан үүсвэл охиныхоо талд орохгүй, аливаа асуудалд шударгаар хандахыг хичээнэ. Бас ардчилсан эмэгтэй. Гэхдээ нэг дээвэр дор амьдрахаас татгалзсан нь дээр – зогсоо зайгүй ямар нэгэн зүйл оролддог: найз эмэгтэйчүүдтэйгээ уулзах, болзох, бас англи хэлний дамжаанд явах…

 

Загас

Энэ ордны хадам ээж өөрийгөө бүрэн золиослоход бэлэн. Хүүхдүүдтэйгээ цуг амьдраад хоол ундыг нь хийнэ, гэрээ цэвэрлэнэ, ач зээ нартайгаа ноцолдоно. Ямар нэгэн үл ойлголцол гарлаа гэхэд маргалдаад байхгүй, чимээгүйхэн уйлна. Ийм хадам ээжийг гомдоох нь нүгэлд тооцогдоно. Түүнд эртхэн шиг ач зээ гаргаж өгвөл ёстой ховорхон алтан эмээ болно.

Та дээрх зан чанаруудтай санал нийлж байна уу? Эсвэл магадгүй таны хадам ээж тэс өөр хүн байна уу?

17
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Munkhjargal Balgan

    Munkhjargal Balgan

    2018/11/01 at 16:43

    Би загас хадам хэ хэ

  2. Myagmarsuren Distei

    Myagmarsuren Distei

    2018/11/01 at 18:38

    Би бас загас бнаа ккк

  3. Bolormaa Dembee

    Bolormaa Dembee

    2018/11/01 at 20:47

    Minii Ber ch jargahiin bna oo

  4. Simba Sukh

    Simba Sukh

    2018/11/02 at 01:15

    Алтангэрэл Нямжав its about me

  5. В. Болормаа

    В. Болормаа

    2018/11/02 at 12:26

    Kkkk naiz nariigaa hyrtel harlaa. Yamar ynen yum be. Hogjiltei blaa.

  6. Tuya Tuya

    Tuya Tuya

    2018/11/04 at 22:46

    Hadam gej hadnii mangaa yum bishuu medeed yadag bnaa ene nasandaa dahij hadamtai holohgvim shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *