Жирийн зүйлс хүмүүсийн амь насыг аварсан 10 азтай тохиолдол (одоо та жийнсэн өмдөө илүү их хайрлах болно)

4

“Ус уух хувьтай хүн” гэж ярьцгаадаг даа – аюултай нөхцөл байдлаас амьд гарч чадсан хүнийг тэгж хэлдэг. Энэхүү нийтлэлд дурдагдсан хүмүүс ёстой л “ус уух хувьтай” – тэдэнд үнэхээр аз тохиожээ.

Эдгээр хүмүүсийн түүхийг уншаад сэтгэл их хөдөлсөн тул та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн юм.

Apple Watch эзнээ ухаан алдсан үед амийг нь аварчээ

© depositphotos © dronepicr / wikimedia

Норвегийн 67 настай иргэн Торалв Остванг (Toralv Østvang) өөрийнхөө амийг Apple Watch аварсан гэж үзжээ. Ухаалаг цагны эзэн угаалгын өрөөндөө халтираад ухаан алдаж унажээ. Ухаалаг цаг нь эзнээ хэдэн минутын турш хөдөлгөөнгүй байгааг мэдэрч түргэн тусламж дуудсан байна. Газар дээр ирсэн эмч нар орчин үеийн ухаалаг төхөөрөмж эзнээ аварч чадсан гэж үзжээ.

 

Ухаалаг утас нум сумыг зогсоожээ

© depositphotos © depositphotos

Сонирхолтой тохиолдлыг гар утсан дээрээ буулгах хүсэл нь австрали эрийн амийг аварчээ. Уг явдал Шинэ Өмнөд Уэльсийн Нимбин хотод болсон юм. Ажлаа тараад гэр рүүгээ явж байсан залуугийн өөдөөс нум сум барьсан хүн гүйж яваа харагджээ. Гэрчийн ярьснаар, залуу бичлэг хийхээр гар утсаа гаргаж иртэл нум сумтай гүйж байсан хүн гэнэт сум тавьсан. Сум нь ухаалаг утсыг нь нэвтлээд бичлэг хийж байсан залуугийн нүүрэнд дөнгөж л шүргээд зогссон байна.

 

Цагаан баавгай гар утаснаас айв

© onkelramirez1 / pixabay © JESHOOTS-com / pixabay

Канадын Черчилль хотын оршин суугч цагаан баавгайны аймшигт савраас гар утасныхаа ачаар амьд гарч чаджээ. Туйлын цагаан баавгай харахаар ирэх жуулчдын хөл энэ хотоос тасрахгүй. Цагаан баавгай дайрсан анхны тохиолдол 1980-аад бүртгэгдэж байсан. Баавгай эхлээд цамцыг нь сарвуугаараа урж тасдаж байтал гэнэт гар утасных нь гэрэл асжээ. Баавгай гэрлээс айгаад зугтаасан байна. Төд удалгүй хүн руу дайрсан цагаан баавгайг барьж орон нутгийн асрамжийн газар тэжээх болсон байна.

 

Силикон хөх нь автомашины ослын бэртэл гэмтлээс хамгаалжээ

© depositphotos © depositphotos

Энэхүү авто замын осол 2006 онд Софид болсон юм. Елена Мариновагийн барьж явсан машин эсрэг урсгалын автомашинтай халз мөргөлджээ. Машинууд яг мөргөлдөх үед бүсгүйн силикон хөх нь аюулгүйн дэрний үүргийг гүйцэтгэж чадсан бөгөөд хавирга болон бусад дотор эрхтнүүдийг гэмтэхээс хамгаалж чаджээ.

 

Асаагуурын гэрэл төөрсөн хүмүүсийг олоход туслав

© depositphotos © kclrtfm / instagram

Башкирийн залуу хос өвөл цаснаа явагчаар аялалд гарчээ. Замдаа давхиж яваад цасан хунгарт сууж тээврийн хэрэгслээ гаргаж чадсангүй. Цаснаа явагчаа орхиж хосууд бараг гурван километр орчим газар хот руу чиглэн явган явжээ. Хунгар ихтэй байсан тул зам гаргаж явсаар байтал харанхуй ч болж. Гэрэл гаргах цорын ганц хэрэгсэл нь асаагуурын жижиг чийдэн л байв. Аз болж аврагчид тэр гэрлийг олж харсан бөгөөд залуу хосын амийг аварчээ.

 

Тэлээний түгжээ резинэн сумыг зогсоожээ

© depositphotos © lumieres_de_paris / instagram

Өнгөрсөн жил оросын жуулчин Александр Гончаров Францын нийслэлээр аялжээ. Парист яг тэр үеэр үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаал цуглаан их болж байсан юм. Залуу гудамжаар явж байгаад эсэргүүцлийн жагсагчидтай санамсаргүй нийлчихэж, яг тэр үеэр цагдаа нар жагсаалыг тараах ширүүн арга хэмжээ авчээ. Цагдаа нарын буудсан резинэн сум жуулчны биед гэмтэл учруулалгүй тэлээний төмөр түгжээн дээр буужээ. Сонирхолтой нь энэ тэлээг 10 жилийн өмнө Парисаас авч байснаа жуулчин дараа нь дурссан юм.

 

Лонхонд хийсэн захидал олоны хүнийг задгай далайгаас аварчээ

© mayatoo / pixabay © Atlantios / pixabay

2005 онд лонхонд хийсэн захидлын ачаар 86 хүний амийг аварч чаджээ. Эквадор болон Перугийн цагаачид, тэдний ихэнх нь ид залуучууд АНУ-ыг зорин замд гарсан байв. Задгай далайд усан онгоцонд ноцтой гэмтэл гарсан боловч онгоцны баг янзалж чадаагүйгээр барахгүй зорчигчдоо хаяж өөрсдөө амиа бодон зугтаажээ. Залуучууд гар хумхин зүгээр суухыг хүссэнгүй, хэдэн зуунаар шалгарсан аргыг хэрэглэхээр шийдэж: амь аврахыг хүссэн захидал бичээд шилэн лонхонд хийж далайн усанд хаясныг Коста-Рикагийн загасчид олжээ.

 

Аялсан дуу, йог нь усан онгоцны тавцангаас унасан эмэгтэйн амийг аварчээ

© depositphotos © depositphotos

Британи эмэгтэй Кэй Лонгстафф (Kay Longstaff) том усан онгоцноос унасан ч дуу, йогийн тусламжтайгаар амиа аварч чаджээ. Эмэгтэй 10 цаг гаруй задгай далайд 20 хэмийн усанд аврах хантаазгүйгээр байсан юм. Түүний хэлснээр, йогоор хичээллэж байсан нь усанд хөвөхөд тусалсан, харин дуу дуулж унтахгүй байхыг хичээсэн гэжээ. Хэсэг хугацааны дараа усан онгоцны баг нэг зорчигч алга болсныг мэдэж эмэгтэйг аварчээ.

 

Хөхний даруулга нь аянга цахилгаанаас аварчээ

© ronomore / pixabay © luctheo / pixabay

Энэ түүх өнгөрсөн оны хавар болсон юм. Лай (Lai) борооноор явж байсан бөгөөд барьж явсан шүхрэн дээр нь аянга буужээ. Харин зүүж явсан хөхний даруулганы төмөр нь цахилгаан газардуулагчийн үүргийг гүйцэтгэсэн байна. Эмч нарын хэлж байгаагаар бол хөхний даруулгагүй явж байсан бол цахилгаанд цохиулж шууд үхэх байсан гэжээ.

 

Жийнсэн өмд живж үхэх аюулаас аварчээ

© depositphotos © depositphotos

Германы хоёр жуулчин Шинэ Зеландын эрэг орчмоор дарвуулт онгоцоор аялжээ. Гэнэт хүчтэй салхи дэгдэж нэг нь усанд унасан байна. Уналаа гээд сандарсангүй, интернетээс харж байсан жийнсэн өмдтэй лайфхакыг гэнэт санажээ. Арне Мурке (Arne Murke) жийнсэн өмдөө тайлж аврах цагираг шиг болгожээ. Салхи намжсаны дараа аврах багийнхан ирсэн байна.

Танд ч бас амь аврагдаж байсан азтай тохиолдол байгаа юм биш биз? Бидэнтэй заавал хуваалцаарай.

143
ГайхмаарГайхмаар
33
Ха ХаХа Ха
22
ТэнэглэлТэнэглэл
19
ХөөрхөнХөөрхөн
17
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *