Хүүхэд унтаж байхдаа ам нь бага зэрэг ангайсан, нүд нь хагас аниатай байвал санаа зовох хэрэгтэй юу?

4

Хөхнөөсөө гараагүй нялх хүүхдүүд амаа хагас ангайн, нүдээ дутуу аниж унтдаг. Яагаад ингэдэг юм бол? Энэ нь зүгээр үү?

Энэ тухай хувийн эмнэлгийн эмч нараас асуусан юм. Тэдний хэлснээр бол ийм байдалтай унтах нь бие организмын мэдрэлийн систем гүйцэд хөгжиж боловсроогүйтэй холбоотой ажээ.

Хүүхдийн эрүүл мэнд ба өсөн бойжих нь

Нялх хүүхдийн нойр нь хурдан болон удаан гэсэн хэсэгтэй. Энэ хоёр хэсэг нь ээлжлэн солигдож байдаг байна. Унтах үед хүүхэд янз бүрийн өнгө бүхий олон зүүд зүүдэлж байх учир хүүхдийн тархи ажилласаар байдаг. Сайхан зүүд нь хүүхдийг инээх, нүдээ хөдөлгөх, амаараа агаар амьсгалах, мишээх, цочих зэргээр зүүдлүүлэх ба ой хагастай болох үед эдгээр нь аажмаар алга болно.

Харин хүүхэд хоёр нас хүрсэн боловч нүдээ дутуу аниж унтдаг бол анхаарах хэрэгтэй юм шүү. Энэ насанд хүүхэд унтахдаа яг л том хүн шиг унтдаг болсон байдаг. Үүнээс өөр байгаа нь олон зүйлээс шалтгаалж болно: нүдний арьс бага, муу сунадаг, лагофтальме, экзофтальме зэрэг янз бүрийн биеийн хөгжлийн эмгэг, мэдрэлийн системийн өөрчлөлт, сомнамбулизм, тархины үйл ажиллагааны өөрчлөлт, бүр хавдартай ч холбоотой байж болох юм.

Гэхдээ айж түгших хэрэггүй. Эхлээд хүүхдийнхээ сайн сайхны төлөө шалгаад үз. Элдэв өөрчлөлтийг хэдий чинээ эрт илрүүлж чадна төдий чинээ амархан эмчилж болно. Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс амархан байдгийг мартаж болохгүй.

Харин ам нь хагас онгойсон хоёроос дээш настай хүүхдийн тухайд юу хэлэх вэ? Мөн л өөрчлөлт байна. Унтаж байх үедээ хүүхэд заавал хамраараа амьсгалах ёстой. Хамраар амьсгалах үед агаар хамраар дамжин чийгшиж, халж, янз бүрийн микро элементээс цэвэрлэгдэж, тархины цусан хангамжийг сайжруулах мэдрэлийн төвүүдэд үйлчилж, цусан хангамжийг идэвхжүүлдэг байна.

Хүүхэд унтаж байхдаа хамраараа амьсгалахдаа бага зэрэг хурхирах маягийн зөөлөн дуу гаргадаг. Харин жинхэнэ хурхирч, өөр бусад дуу гаргаж байгаа, ам нь онгорхой бол ямар нэг зүйл болохгүй байгаагийн шинж. Магадгүй хамрын хөндий нус болон бусад шингэнээр дүүрсэн, битүүрсэн байж болох. Мөн ханиад томуу, ринит, аденоид томрох зэрэгт бас ингэдэг. Эдгээрийг эмчлэх хэрэгтэй. Ялангуяа аденноидыг анхаарах хэрэгтэй ба энэ нь хүүхдэд хамгийн их тархдаг хамрын өвчин юм.

Амаараа амьсгалах нь зүгээр дадал болон үлдэж болох ба хамрын хөндийг эмчилсний дараа ингэх нь хүүхдийн эрүүл мэндэд хортой юм. Ийм дадал зуршлаас салах хэрэгтэй. Учир нь ийм жижиг мэт боловч өөрчлөлт нь нойрны хэм алдагдуулах, хүчилтөрөгчийн дутагдалд орох, эрүү нүүрний буруу хөгжил, хэл ярианы өөрчлөлт, аденоидын төрх хэлбэртэй царай зүстэй болох зэрэг аюултай.

Одоо яах вэ? Одоо эм тарианы зах зээл дээр силиконоор хийсэн тусгай хэрэгслүүд олон болжээ. Эдгээр хэрэгсэл нь ам хаах булчингуудыг хөгжүүлж, амаа хамхих рефлексийг идэвхжүүлдэг байна.

Хүүхдийн эрүүл мэндийг сахих нь эцэг эхийн үүрэг. Өөрийн хүүхдэдээ анхааралтай хандах хэрэгтэй ба тэд эрүүл энх, сэргэлэн цовоо байдлаараа таныг шагнадаг.

19
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *