Японы эрдэмтэд таны цусны бүлэг таны хувь хүний чинь талаар юу өгүүлдэг болохыг олж тогтоожээ

0

Кэцүки-Гата гэх цусны бүлгээр хүний зан араншинг шинжих боломжийг олгох онолыг Япончууд дэвшүүлжээ. Энэхүү онолоор дан ганц хүний зан араншин ч бус ажил мэргэжил, ямар хүнтэй болзох талаар ч таамаглах боломжтой ажээ. Манай сайт уншигч танд энэхүү онолын талаар мэдээ бэлдлээ.

О

  • О буюу 1-р бүлгийн цустай хүмүүс өөртөө итгэлтэй, эцэж цуцахыг мэддэггүй гэмээр маш их хүсэл тэмүүлэлтэй, үргэлж аливаа зүйлсийн эерэг талыг олж харах чадвартай байдаг. Тэд тун хариуцлагатай хүмүүс тул тэдэнд итгэх бүрэн боломжтой. Бусадтай маш сайн харилцаа холбоо тогтоож чаддаг боловч өөртөө хэтэрхий итгэлтэй тул цаг ямагт өөрийнхөөрөө байх дуртай.
  • Тэд мөн тун шаргуу ажилладаг хөдөлмөрч хүмүүс байдаг.

 

А

  • А буюу 2-р бүлгийн цустай хүмүүс харьцангуй дуу цөөтэй, мэдрэмтгий, хашир бөгөөд үнэнч шударга байх хандлагатай. Түүнчлэн төгс төгөлдөр зүйлд тэмүүлдэг хүмүүс энэ бүлгийн цустай байдаг ажээ. Иймээс тэд өөрсдийнх нь сэтгэлд нийцэхгүй ямар нэгэн зүйл тохиолдвол гутарч, бухимдаж эхэлдэг.
  • Тэд хэт эмзэг мэдрэмтгий тул кортизол дааврын хэмжээ ихсэх магадлалтай байдаг ба йог хийх, зураг зураг гэх мэтээр өөрийгөө амрааж байх хэрэгтэй.
  • Энэ бүлгийн цустай хүмүүс долоо хэмжиж нэг огтолдог хүмүүс байдаг гэвэл бодит байдлаас тийм ч хол зөрөхгүй биз ээ. Иймээс ч тэд итгэл даадаг, бусдад өгөөмөр, хүнлэг мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Гэсэн ч тэд сэтгэл дотроо бүхнээ хадгалдаг, өөрийнх нь итгэлийг олж чадаагүй л бол бусдад сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй хүмүүс байна.

 

В

  • В буюу 3-р бүлгийн цустай хүмүүс бүтээлч сэтгэлгээтэй, сониуч, маш идэвхтэй зан төлөвтэй байдаг. Хүмүүс энэ бүлгийн цустай хүмүүсийг хувиа хичээгч гэж бодох нь элбэг байдаг ч үнэн хэрэгтээ тэд хамгийн өгөөмөр, сайхан сэтгэлтэй хүмүүс юм.
  • Тэд бие даасан, бусдын үгээр бус өөрөө өөрийнхөө замыг өөрөө л олно гэдэгт гүнээ итгэдэг.
  • Тэд нэг л хүссэн бол зогсолтгүй зүтгэдэг, аливаа шийдвэрийг хурдан гаргадаг хүмүүс юм.

 

АВ

  • Харин АВ буюу 4-р бүлгийн цустай хүмүүсийн зан чанарыг төдийлөн тодорхойлох боломжгүй байдаг ажээ. Тэдний зарим нь дотогшоо зан чанартай байдаг бол нөгөө хэсэг нь нээлттэй, зарим нь урлагт сонирхолтой байхад бусад нь шинжлэх ухаан сонирхдог гэх мэтчилэн урьдчилан таамаглах аргагүй зан араншин, хүсэл сонирхолтой хүмүүс байдаг.
  • Тэд хүсэл тэмүүлэл дүүрэн, алсын хараатай, нам гүм орчинд туйлын дуртай хүмүүс.
  • Тэд сэтгэл хөдлөлдөө автаж аливаа шийдвэрийг гаргадаг тул итгэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс хүмүүс тэднийг хоёр нүүртэн гэж дүгнэх нь бий.
  • АВ бүлгийн цустай хүмүүс ховор байдагчлан тэдний зан араншин ч дахин давтагдашгүй байх хандлагатай байдаг ажээ.

Энэхүү онол хэр үнэн бодитой санагдаж байна вэ?

9
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *