“Магнето” хочит Германы хамгийн их шивээстэй эр. Өдгөө 72 настай тэрээр сүүлийн 20-иод жилийн турш бие дээрээ шивээс хийлгүүлжээ

0
0
3,641

Өөрийгөө Магнето гэх болсон Вольфганг Кирш сүүлийн хориод жилийн турш 86 шивээс бие дээрээ шивүүлжээ, өдгөө түүний биеийн 98 хувь нь бэхээр будагдаад байна. Германы хамгийн их шивээстэй эрэгтэй гэж албан ёсоор нэрлэгдсэн. Вольфганг энэ жил 72 настай бөгөөд Берлинийн ханыг нураасан тэр л 1989 оноос эхэлж шивээс хийлгэж эхэлсэн гэдэг.

Магнетогийн ярьснаар, анхны шивээс буюу нүдний доор урсаж буй нулимсаа хийлгэхийн тулд Берлиний ханыг нураахыг хүлээхэд хүрчээ. Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад (БНАГУ) шуудангийн ажилтан хийдэг байсан түүнд шивээс хийлгэх боломж тэр үед байгаагүй аж.

dailymail.co.uk

Гэхдээ сүүлийн 20 жилийг өөрийнхөө хүслээр бүрэн ашиглажээ. Түүний хөлийн уланд л шивээс байхгүй гэхэд болно. Энэ хугацаанд шивээс хийлгэхэд нийтдээ 720 цагийг зарцуулсан байна.

dailymail.co.uk

Шивээснээс гадна Магнетогийн арьсан доор нийт 17 имплант бий, тэр дундаа хоолой болон хуруунуудад нь. Зарим нэг металл имплантууд нь соронзтой тул жижиг хавчаар зэргийг өөртөө татна – энэ нь “соронзон хүн”-ий гол имиж ажээ.

dailymail.co.uk

Гэрэл зураг дээр: биедээ шивээс хийлгэж өөрчлөгдөхөөс өмнө ийм залуу байжээ

“БНАГУ-д шивээсийг сайшаадаггүй байлаа, тэгээд ч шуудангийн ажилтнуудын хувьд тэр бол xориотой зүйл. 46 нас хүрч байж л би өөрийнхөө анхны “нүдэн доорх нулимс” шивээсийг хийлгүүлэх боломж олдсон” гэж Магнето дурсан ярьжээ.

Тэрээр хоббиндоо 25,000 евро зарцуулсан байна. Нүдний цагаан дээрээ хүртэл шивээс хийлгүүлсэн гээд та бод доо? Одоо хийлгүүлсэн уран бүтээлдээ бүрэн сэтгэл хангалуун байгаа тэрээр “Хүн болгон надтай зураг авахуулахыг хүсдэг, бас гарын үсэг зураад өгөөч гэж асуудаг” гэжээ.

Энэ хүн танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.