Хоол судлаачид хүн өдөрт 2000 калориос ихгүй хоол хүнс хэрэглэвэл зохистой гэж зөвлөдөг. Өлсөх мэдрэмж төрүүлэхгүй, гэхдээ эрч хүчээр дутагдахгүй тийм хэмжээний калори ажээ. Дэлхийд алдартай түргэн хоолны газруудын 2000 калори агуулж буй хоолнуудыг танд танилцуулж байна. Мэдээж зураг дээр байгаа хоолнууд нь дангаараа зарагддаг ч гэлээ бүтэн өдрийн калорийг нэг удаагийн хооллолтоор авна гэдэг ч яахын аргагүй таргалалтын шалтгаан юм даа…
McDonald’s
Тахианы мах, беконтой бургер, шарсан төмс-томоор, бяслагтай ороомог, орео жигнэмэгтэй макфлури. Нийт 2010 калори.
Starbucks
Цагаан шоколадтай мокко, хиам, чеддер бяслагтай сэндвич, тоортой грек йогурт, давстай карамель мөсөн чихэр, кофе. Нийт 2030 калори.
Panera Bread
Шинэхэн талханд хийсэн далайн шөл, чипс, шоколадтай жигнэмэг, ундаа. Нийт калори 2160.
Subway
Бяслагтай итали саб, бекон, салатны навч, улаан лоольтой гамбир, чипс, үзэмтэй хөх тарианы жигнэмэг. 2010 калори.
Shake Shack
Давхар шак-бургер, бяслагтай шарсан төмс, газрын самрын тостой шейк. Нийт 2200 калори.
KFC
Doublicious сэндвич, том наггетс, том төмсний нухаш+сүмс, mac&cheese том нь, байцааны салат том савлагаатай нь. Нийт 2940 калори.
Chick-fil-a
Тахианы махтай сэндвич, шарсан төмс, тахианы салат, сүү-ванильтай коктейл том нь. Нийт 2070 калори.
Taco Bell
Үхрийн махтай Quesarito, гурван давхар начос, Crunchwrap Supreme – үхрийн махтай зөөлөн гамбир, бяслагтай төмс, амтат тостада, том содтой ундаа. Калори 2080.
Burger King
Бяслагтай давхар бургер, том шарсан төмс, шарсан сонгино – том, хоёр жигнэмэг, том кока-кола. 2990 калори.
Five Guys
Беконтой бургер, шарсан төмс-том. 2230 калори агуулна.
Arby’s
Шарсан тахиа, цацагт хяруултай сэндвич, шарсан төмс+Horsey сүмс, дунд зэргийн шоколадтай шейк. Нийт калори 2010.
Wendy’s
Беконтой бургер, тахианы наггетс, том шарсан төмс, жижиг зайрмаг, шар айраг. Нийт 2480 калори.
Chipotle
Үхрийн мах, цагаан будаа, хар шош, эрдэнэ шиш, цөцгийтэй буррито, чипс, гуакамоле. 2045 калори.
Зочин
2016/08/20 at 16:18
i like starbucks
erhme
2016/08/20 at 23:22
burger king ni barag 3000 kalor yum bish uu