Амьдралыг аз жаргалгүй болгодог 10 буруу дадал зуршлыг яг одоо өөрөөсөө авч хаяарай!

2

Сайтар ажиглаж харвал аз жаргалтай хүмүүс хоорондоо адилхан байдаг, бас аз жаргалгүй хүмүүс ч мөн адил. Энэ нь тэдний үзэл бодол, дадал зуршилтай холбоотой.

Танд таалагддаг хүмүүсийг ажиглахыг сэтгэл судлаачид зөвлөж байна, тэдний биеэ авч яваа байдал, дадал зуршлыг “өөрийн болгох” хэрэгтэй. Үүнд муу зүйл юу ч байхгүй, ингэлээ гээд өөрийгөө гээхгүй. Хүн гэдэг нэг талаасаа “толь” юм, тиймээс сайн сайхны тусгал болж өөрийнхөө хувийн амьдралд ашиглаж сурах хэрэгтэй.

Биднийг аз жаргалгүй болгодог дадал зуршлыг танилцуулахаар бэлдлээ, та өөрийнхөө амьдралаас авч хаях хэрэгтэй дадал зуршлууд болно.

  • Бусдад таалагдахын тулд амьдрах. Бусдын хүсэл сонирхолд нийцүүлэх, бусдад таалагдахын тулд амьдрах нь мэдрэлийн ядаргаанд шууд хүргэнэ. Зөвхөн гадны хүмүүст таалагдах бус төрөл садан, ойр дотныхны үзэл бодол, үнэлгээгээр амьдрах ч мөн хамаарна. Өөрт таалагдахгүй, тохирохгүй хүсэлтэнд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Энэ бол таны амьдрал.

  • Стандартад нийцэх хүсэл эрмэлзэл. Та төгс, тэр төгс, бүгд төгс. Эрүүл сэтгэл зүйгээр өөрийгөө зөвхөн өөртэйгөө харьцуулж үзнэ, өнгөрсөн болон ирээдүйн өөртэйгөө. Та илүү амжилттай, ухаантай болж чадаж уу? Тэгвэл бүх зүйл төлөвлөгөө ёсоор явж байна.
  • Ирээдүйн өмнөх айдас. Урагш хөдлөх хүсэлгүй байх нь ирээдүйгээсээ айх айдастай холбоотой байж болно, “тэр үе биш болжээ”, “хаана төрсөн тэндээ байхаас өөр яах вэ” гэсэн тайлбар хийж сууна. Ямар ч үйлдэл хийхгүй суух нь ямар үр дагаварт хүргэхийг та мэдэж байна уу? Тиймээс хийх алхамаа сайтар тооцоолж, айдсаа даван туулаарай.

  • Эргэн тойрныхны шүүмж болон дахин дахин хийх хүсэл эрмэлзэл. Бусдыг шүүмжлэх, доромжилж дорд үзэх нь атаархсан сэтгэлээс үүдэлтэй. Өөртөө итгэл муутай хүмүүс бусдад сайшаалын үг хэлж чаддаггүй гэж сэтгэл зүйчид үзэж байна – бусдыг магтахад өөрийгөө доромжилж байна гэж үздэг. Харин “дахин хийх”-ийн хувьд аз жаргалтай хүмүүс бусдын алдаа, биеэ авч явах байдлыг дагах нь өөрт нь хэрэгтэй эсэхийг сайтар боддог байна.
  • Хүмүүст итгэлгүй байх. “Бүү итгэ, бүү ай, бүү асуу” – энэ үгийг хүчтэй, бие даасан эмэгтэйчүүдийн сошиал сувгуудаас харж болно. Өөрийнхөө хүслийг бусад хүмүүс сонсохгүй байх гэсэн эргэлзээ хэнд ч аз жаргал авчирж байгаагүй юм шүү.
  • Амьдралын шударга бус байдал болон итгэлтэй байдал. “Надаас бусад нь, тэр ч бүү хэл надаас долоон дор юмнууд хүртэл сайхан амьдрах юм” – гэсэн бодол амьдралыг жинхэнэ утгаар нь хордуулдаг. Холбоо сүлбээ, азгүй болохоороо мөнгөгүй байгаа юм эсвэл бага байхын л буруу хүмүүжүүлж – эмээ хэлэхдээ мөнгө муу зүйл гэж ойлгуулсан гэх. Энэ мэт буруу ойлголтоосоо салж болно, үүний тулд өөрийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй (ямартай ч хэсэг хугацаанд). Өөрийнхөө зорилгыг тодорхойлж үүн дээрээ бүх анхаарал, хүчээ зарцуулна, өөрийгөө “одоохондоо энд байгаагаар” нь хүлээж ав.

  • Гомдоллож, хов ярих. Гомдоллож, хов ярих дадал зуршил нь амьдралыг нэг тойрогт оруулдаг. Сэтгэл зүйчид маш энгийн дасгалыг санал болгож байна – өөрийн эргэн тойрон болж байгаа сайн сайхан болгоныг олж харахыг хичээ. Амьдралын сайн сайхныг олж харах хүсэл таны бодлыг өөрийн эрхгүй өөрчлөгдөхөд хүргэнэ.
  • Бүгдийг хянах шаардлага. Бүгдийг хяналтандаа байлгах нь амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нь бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөхөд саад болно. Бүгдийг хянахыг хичээдэг хүмүүст бидний хэлэх гэж буй зүйл таалагдахгүй болов уу, таньтай таньгүйгээр амьдрал үргэлжилсээр л байна. Та түр зогсоод ажиглаж хар даа.

  • Ажлыг хойш тавих дадал зуршил. Цаг хугацааны үнэ цэнэ – амжилттай болон аз жаргалтай хүмүүсийн “нууц” чадвар. Сошиал сувагт донтох, аливаа ажлыг хойш тавих, хэзээ ч дуусахгүй олон ангитай кино үзэх – энэ бүгд амьдралын аз жаргалыг авчрахгүй, тиймээс өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай.
  • Өөрөө өөртөө хэт нухацтай хандах. “Чухал царай – энэ бол оюун ухааны нүүр биш. Энэ дэлхийн тэнэг зүйлийг ийм л царайтай хүмүүс хийдэг. Та инээж байна уу, тэгвэл бүгд инээнэ”. Энэ үгийг Григорий Горин хэлсэн юм. Аз жаргалтай хүмүүсийн амьдралыг өөрөөр яаж төсөөлөх вэ дээ?

Дээр дурдсан зүйлс дунд таны дадал зуршил байна уу?

15
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *