
Индонез улс бүтэн жилийн хугацаанд зуны халуун аагим уур амьсгалтай боловч үзэсгэлэн төгс бүсгүйчүүдээрээ алдартай. Манай сайт уншигч танд Индонез бүсгүйчүүдийн залуу сайхан төрхөө он удаан хугацаанд хадгалдаг энгийн дадлуудаас танилцуулж байна.
1. Индонез уламжлалт ундаа

Индонез бүсгүйчүүд олон зууны туршид хэрэглэж ирсэн Жаму хэмээх уламжлалт ундааг өнөөдөр ч цайны газруудаар хийж үйлчилдэг ажээ. Тус ундаанд 125 гр турмерик, 20 гр цагаан гаа, чимх хар перец, 2 цайны халбага нимбэгийн шүүс, 2 цайны халбага зөгийн бал, наргил модны самрын шүүс 4 аяга хийж хутган бэлтгэдэг.
2. Эртний аргаар бэлтгэсэн гуужуулагч

Эрт цагт гэрлэх ёслолын үеэр биеийг ариутган хийж гүйцэтгэдэг байсан энэ зүйл нь өдгөө арьсыг цэвэрлэх, гуужуулах, зөөлрүүлэх нэгэн арга болон хувирчээ. Уг бэлдмэлийг хийхдээ шанцай, будааны гурил, турмерик, панданы навч ашигладаг ажээ. Бэлтгэсэн нунтгийг бүтэн биеийн иллэгт хэрэглэхдээ наргил модны самрын тостой хольдог байна. Иллэг хийж дууссаны дараа арьсан дээрх үлдэгдлийг цэцгийн дэлбээтэй усанд орж цэвэрлэдэг уламжлалтай.
3. Бали арлын уламжлалт Боре боолт

Боре боолт нь булчин амрааж, цусны эргэлтийг дэмждэг халуун маск ажээ. Энэ маск нь арьсны нүхжилтийг багасгаж, хор тайлах үйлчилгээтэй. Боре боолтыг бэлтгэхийн тулд цагаан гаа, шанцай, кофе, турмерик, будаа, будааны нунтаг, хар перец, нэг хумс саримс холиход л хангалттай.
4. Хэвлий орчмын маск

Бие давхар Индонез бүсгүйчүүд хэвлийдээ нунтагласан будаа, цагаан гааны үндэсээр бэлтгэсэн маскыг түрхэх уламжлалтай. Ингэснээр гэдэс орчмын арьс язрахаас сэргийлдэг гэж үздэг.
5. Өдөр тутмын арьс арчилгаа

Индонез бүсгүйчүүд өдөр тутамдаа арьс арчилгааны олон арга хэрэглэдгийн нэг нь Бедак дингин буюу сэрүүн нунтаг хэмээх нүүрний маск юм. Хуучин цагт зөвхөн язгууртан эмэгтэйчүүд хэрэглэдэг байсан энэ маскны гол орц нь В амин дэм болон тиаминаар баялаг будааны гурил аж. Түүний ачаар уг маскыг тавих үед арьс чийгшил авч, хурц нарны туяанд түлэгдэхээс хамгаалдаг байна. Түүнчлэн энэхүү маскыг тавьсны дараа будааны шүүсээр нүүрээ цэвэрлэдэг уламжлал бий.
6. Өдөр бүр наргил модны самрын шүүс хэрэглэх

Индонез бүсгүйчүүд өдөр бүр олон төрлийн амин дэмээр баялаг, өөх тосны агууламжгүй, бодисын солилцоог дэмжих үйлчилгээтэй наргил модны самрын шүүсийг уудаг ажээ. Эрт цагт зэрлэг самарнаас гарган авдаг байсан уг шүүсийг өдгөө дэлгүүрийн лангуун дээрээс ч худалдан авах боломжтой болоод буй билээ.
7. Үс ангижруулагч дээр авокадо жимс нэмэх

Үс хуурайшиж, гэмтсэн тохиолдолд Индонез бүсгүйчүүд үсний ангижруулагчдаа авокадо жимс хольж хэрэглэдэг ажээ.







