Ихэнхи хүүхдүүд аавынхаа биеийн өндөр, ээжийнхээ биеийн жинг өвлөж авдаг нь судалгаагаар тодорхой болжээ

0

Эрдэмтэд хүүхдийг шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж байсан тохиолдолд эцэг эхтэйгээ ижил бие галбиртай болж өсч торних боломжтой, хэрэв тэгж чадаагүй бол эцэг эхээсээ намхан, туранхай болно гэж үздэг. Тэгвэл нэгэн судалгаагаар хүүхдийн өндөр аавынхаа өндрийг дуурайж удамшдаг нь ажиглагджээ.

Өндөр нуруулаг аавын хүүхдүүд түүн шиг өндөр нэгэн болно

© schwarzenegger / Instagram, © patrickschwarzenegger / Instagram

Эрдэмтэд хүний өндрийн 70 хувь нь удамшлын шинж чанартай байдаг бол үлдсэн 30 хувь нь орчны бусад xүчин зүйлээс шалтгаалдаг гэж үзжээ. Охидын хувьд өсөлт нь 15 нас хүрээд тэнцвэржих хандлагатай байдаг бол хөвгүүд 18 нас хүртлээ өсдөг. Энэ шалтгааны улмаас эрчүүд бүсгүйчүүдээс илүү өндөр байдаг байна. Эрдэмтдийн судалгаанаас авч үзвэл өндөр нөхөртэй болвол таны хүүхэд эцэг шигээ өндөр нэгэн болох магадлал илүү нэмэгдэх ажээ.

© Depositphotos.com

Түүнчлэн Royal Devon and Exeter эмнэлгийн мэдээллэж буйгаар эцэг нь өндөр хүүхдүүд төрөх үедээ бусдаас харьцангуй урт төрдөг гэжээ.

 

Харин хүүхдийн жинд эцгийн талаас удамшлын нөлөө байдаггүй

© djkhaled / Instagram, © djkhaled / Instagram

Судалгаагаар жин ихтэй, том биетэй эрчүүдийн хүүхдүүд тэдний нэгэн адил том биетэй байдаггүй нь ажиглагдсан байна. Харин өөр нэгэн судалгаагаар илүүдэл жинтэй аавын хүүхдүүд тархины хөгжил болон зүрх судасны үйл ажиллагааны дутагдалтай байх нь нийтлэг ажээ.

 

Илүүдэл жинтэй бүсгүйчүүдийн жин хүүхдэд удамших магадлалтай

© Shutterstock.com

Royal Devon and Exeter эмнэлгийн судалгааны багийн үзэж буйгаар аавуудаас ялгаатай нь эхчүүдийн биеийн жин хүүхдэд удамших хандлагатай байдаг ажээ. Үүнийг ч тус эмнэлгийн эмч Knight батлан өгүүлсэн бөгөөд илүүдэл жинтэй бүсгүйчүүдийн цусан дахь чихрийн хэмжээ их байдаг нь хэвлийд тээж буй үрдээ нөлөөлдөг байх магадлалтай гэж тэд үзжээ. Тэд уг судалгаандаа 1000 орчим гэр бүлийг хамруулж, хүүхдийг төрснөөс хойш 2 жил ажиглалтад байлгасан байна.

© Madonna / Instagram, © Kevin Mazur / WireImage / Getty Images

Тэдний хийсэн энэхүү судалгаа нь эцэг эхийн өндөр болон жинг хүүхэдтэй нь харьцуулсан анхны судалгаа гэдгээрээ онцлог бөгөөд энэхүү судалгаан дээр үндэслэж хосуудын ирээдүйн хүүхдийн өндөр болон жинг тодорхойлох боломжтой болж буй аж.

Хүүхдэд тань таны өндөр эсвэл жин удамшсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *