Смайл дүрсийг хэн анх зохиосон бэ? Яагаад шар өнгөтэй байдаг юм бол, үүнийг хэрэглэсний төлөө төлдөг мөнгийг хэн авдаг вэ?

0

Яагаад смайл буюу “инээж буй царай” нь шар өнгөтэй байдгийг та мэдэх үү? Энэ тэмдэг нь 60 жилийн турш огт өөрчлөгдөөгүй бөгөөд түүний үүсэл гарал нь интернеттэй ямар ч холбоогүй юм.

yandex.net

Харви Болл болон түүний смайл. Анхны смайлыг жирийн шар цаасан дээр зурсан байгаа нь

Смайлыг хэн анх зохиож, хэзээнээс хэрэглэж эхэлсэн тухай нарийн тодорхой мэдээлэл бий. Зохиогч нь Харви Болл (Harvey Ball) гэгч хүн бөгөөд зарим хүн түүний нэрийг (ball-бөмбөг) смайлтай холбон тайлбарлах нь бий. Гэсэн ч үүнийг баталсан зүйл огт байхгүй юм.

Тухайн үед 42 настай байсан Харви нь өөрийн нэр усаар тоглоом тохуу хийхгүй нь мэдээж бөгөөд тэрээр 1963 онд нэгэн жижиг компанийн орон тооны бус зураачаар ажилд оржээ. Тухайн компани нь өөр нэг компанитай нэгдэн нийлээд байсан бөгөөд шинэхэн байгууллагынхаа ажилчдын урам зоригийг сэргээх лого бүтээхийг мань хүнд даалгасан байна. Тэрээр 10 минутын дараа энэхүү инээмсэглэж байгаа хүний царайг дүрсэлсэн төслөө барьсаар дарга дээрээ оржээ.

yandex.net

Харви Болл – смайлыг зохиосон хүн

Харви анх смайлыг зурахдаа шар өнгө хэрэглээгүй бөгөөд зүгээр л олдсон шар цаасан дээр нооргоо гаргасан байна. Гэхдээ тэрээр даргадаа төслөө тайлбарлахдаа энэхүү инээж буй хүн нь нарны тусгал шиг шар өнгөөр гэрэлтэж байх нь сэтгэл санааг сэргээхэд сайн нөлөөтэй гэх зэргээр ярьсан гэдэг. Дарга нь хийсэн ажлыг нь үнэлж 45 долларын шагнал өгсөн бөгөөд энэхүү дүрс бүхий 100 зурагт хуудсыг ажил дээрээ хадаж, хэнийг ч ажлаас халахгүй байх, хоорондоо эв нэгдэлтэй нэгдмэл цул байхын бэлгэдэл болгож энэхүү дүрсийг сонгож авснаа тайлбарлан бичсэн байжээ.

Яваандаа энэ дүрс улам бүр алдаршин, янз бүрийн сувенир, тэмдэг гэх мэтчилэн бусад хэлбэрээр тархаж эхэлсэн гэдэг. Харин Харви энэ тэмдгээ өөрийн нэр дээр бүртгүүлж патент авах талаар огт санаа тавиагүй учир хэн дуртай нь үүнийг хэрэглэж, өөрчилж, мөнгө олж байсан юм.

yandex.net

Have a nice day – энэ бол смайлын ачаар олон нийтэд тархсан хэлц үг юм

Америкийн нэгэн компани нь смайл бүхий сувинер гарган “Have a nice day” гэсэн үгтэй цуг хэрэглэж эхэлснийхээ дараа Америкчууд “Have a happy day” гэхийн оронд “Have a nice day” гэдэг болсон юм. “Өдрийг жаргалтай өнгөрөөгөөрэй” гэхийн оронд “өдрийг сайхан өнгөрөөгөөрэй” гэх нь бараг ялгаагүй юм шиг боловч хүнд илүү ойрхон тусаж байжээ.

Дараа нь энэ тэмдэг АНУ-аас бусад улс оронд тархаж, хэвлэл мэдээллийнхэн ч илүү ихээр ашиглах болсон байна. Францын France Soir сонин нь өөрийн нийтэлж байгаа сайн сайхан нийтлэл дээр дээрх тэмдгийг тавьдаг болсон ба ажил хэрэгч Францчууд бараг тэр даруй энэ тэмдгийн патентыг нэр дээрээ авч амжсан гэдэг.

yandex.net

France Soir сонины сайн сайхан зүйл агуулсан нийтлэл дээр смайл тавьсан байгаа нь

Тус сонины ажилтан, смайлыг хэрхэн хэрэглэх талаар анх санаа гаргасан Франклин Луфрани нь уг тэмдгийг эзэмших патентыг аваад тун удалгүй саятан болсон билээ. Сонирхолтой нь уг тэмдгийг сонин дээрээ тавьдаг болсны дараа л тэрээр уг эрхийг авсан байна.

Түүний хувьд энэ нь ч зөв болж, Европын бусад хэвлэлүүд France Soir-ын аргыг хуулан хэрэглэхдээ төлбөр мөнгийг нь төлж эхэлжээ. Луфрани орж ирэх мөнгөөр смайл бүхий цамц хувцсыг тогтмол үйлдвэрлэн гаргадаг болсон юм.

yandex.net

Смайл нь Луфраны ачаар онлайныг бaйлдан дагуулсан билээ

Луфранигийн байгуулсан Smiley Company-ийн нэгэн танилцуулгын үеэр AOL (анхны интернет мессенжерийн нэг)-ынхан уг тэмдгийг анхааралдаа авч, яваандаа “хууль номын” дагуу хэрэглэж эхэлсэн байна.

Смайлыг хууль бусаар хэрэглэж байгаа явдалтай тэмцэл хийх Smiley Company нь өч төчнөөн зарга үүсгэж олон бараа таваар худалдан авагчид хүрэхгүй саатах, интернет сайтууд хаагдах зэрэг дээр тулсан учир энэ асуудлыг яран нэг мөр шийдэх хэрэгтэй болжээ. Харин жирийн хүмүүс нь энэхүү “инээж буй хүнийг” хэн нэгэн эзэмшиж, үүнийхээ төлөө мөнгө авна гэдгийг ойлгохгүй байлаа.

yandex.net

Николя Луфрани – “инээж буй хүн” дүрсийн патент эзэмшигч

Харин онлайнд энэхүү смайлыг оруулж ирсэн хүн бол Франклин Луфраны хүү Николя юм. тэрээр дээрх дүрсийг Интернетээр харилцах хүмүүсийн хооронд бичдэг мессенжерт хэрэглэх болгосон юм. Урьд өмнө ийм санааг хоёр цэг бүхий хаалтын тэмдэг орлож байсан бөгөөд одоо ч байсаар байгаа билээ.

Николя нь дизайнеруудад захиалга өгч олон тооны смайлыг онлайнд хэрэглэх боломжтой болгоод жирийн хүн үнэгүй хэрэглэх нөхцлөөр хангасны дараа энэ тэмдэг онлайнд өөрийн байр сууриа олж авчээ.

Харин хуулийн этгээдүүд энэ тэмдгийг ашигласны төлөө төлбөр төлөх бөгөөд xулгайгаар ашигласан нөхдүүдийг илрүүлж, хэрүүл зарга үүсгэсээр байгаа билээ. Мөн энэ компани нь уг тэмдгийг тодорхой хэмжээний өөрчилсөн байдлаар (хоёр жижигхэн эвэртэй смайл г.м) хэрэглэх эрхийг олгох байдлаар инээж буй хүнийг улам бүр дэлгэрүүлсээр байна.

yandex.net

Нэгэн асуулт-ганц эсвэл гурван нүдтэй смайл нь Smiley Company-ний эрхийг зөрчиж байгаа хэрэг үү… эсвэл тэд эдгээр хачин нүдтэй смайлын эрхийг бас авчихсан юм болов уу?

Патентын хууль дүрмийг зөрчихгүйгээр аливаа зүйлийг xулгайгаар ашиглах олон арга байдаг гэх бөгөөд энэ тохиолдолд нүд амыг нь нь жаахан өөрчлөөд, өнгийг нь хувиргах замаар хуульч өмгөөлөгчдийн дaйралтаас өөрийгөө хамгаалж болдог гэнэ. Гэхдээ үүний оронд зохих өөрчлөлт хийгээд, хууль ёсны эзэмшигчид нь танилцуулж, тэдний дэмжлэгтэйгээр хэрэглэх нь илүү амар, ашиг орлого ч ихтэй байдаг нь тогтсон үнэн бөгөөд олон компани чухам ийм байдлаар инээж буй хүнийг ашиглан, дэлгэрүүлсээр байна.

Ийнхүү нэгэн Америк эрийн зурсан зургаас гаралтай, Франц эрийн үүсгэсэн бизнес нь эзэндээ одоо хүртэл ашиг орлогоо оруулсаар байгаа билээ. Гэхдээ Америк зураач эр энэхүү дүрсийг хүн төрөлхтөнд үнэгүй өгсөн юм шүү гэдгийг яахан мартаж болох билээ.

11
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *