Нас гэдэг бол зүгээр л тоо гэдгийг бид мэднэ. 50 гарсан эдгээр сайхан эрчүүдийг харцгаа. Өвөө гэж хэлж чадах уу?
Philippe Dumas – 60 настай
Өнгөрсөн жил Филипп өөрийнхөө гадаад төрх дээр туршилт хийхээр шийдэж өтгөн сахал тавьжээ. Энэ нь олон хүнд таалагдсан тул загварын салбарт хүч сорихоор шулуудсан юм.
Anthony Varrecchia – 53 настай
Буурал үстэй 53 настай энэ хархүү Нью-Йорк хотод амьдардаг, загвар өмсөгч. Амьдралын эрүүл дэглэм баримталж, спортоор идэвхтэй хичээллэдэг нэгэн.
Gianluca Vacchi – 50 настай
Булчинлаг итали эр өөрийн гайхалтай бүжгээрээ интернэтийн од болсон. Жанулка – ажил төрөл нь амжилттай яваа бизнесмэн бөгөөд эрч хүчээр дүүрэн нэгэн ажээ.
Aiden Brady – 50 настай
Жүжигчин, зохиолч хэдхэн жилийн өмнө загварын ертөнцөд хөл тавьсан хэдий ч дэлхийн хэмжээний томоохон шоу зэрэгт оролцох хүртлээ алдаршжээ.
Eric Rutherford – 49 настай
Эрик – Холливудын үдэшлэг зохион байгуулагч, эрэлт хэрэгцээ ихтэй загвар өмсөгч, бас болоогүй ээ At Large Magazine-ийн редактор. Яаж энэ болгоныг амжуулдаг юм бол?
Alessandro Manfredini – 48 настай
Энэ итали эр загварын ертөнцөд алхаад удаагүй байгаа хэдий ч хэд хэдэн гэрээ байгуулж завгүй ажиллаж байна. Түүнийг овортой харагдуулах буурал өтгөн сахал нь түүний нэрийн хуудас болжээ.
Deshun Wang – 80 настай
Жүжигчин Ван загварын салбарт хүч сорихоор шийджээ: Хятадын загварын долоо хоногт оролцож зочдын хайр хүндэтгэлийг хүлээж чадсан. Загварын үзүүлбэрийн дараа “Хятадын халуухан өвөө” нэртэй болжээ, үнэндээ өвөө гэхээргүй харагдаж байгаа биз дээ?
Irvin Randle – 54 настай
Сайхнаараа харагдахад нас ямар ч хамаагүй гэдгийг энэ эр нотолсон. Бэлтгэлийн зааланд хичээллэж гоё ганган хувцаслахыг эрхэмлэдэг энэ эр сургуульд багшилдаг. Эмэгтэйчүүдийн хайр, халамжаар дутагддаггүй л байх даа?
Ron Jack Foley – 50 настай
Торонтогоос гаралтай энэ эр ганган сахлаараа гайхуулахаас гадна хайраар бялхсан гэр бүлээрээ өөрийгөө гоёх дуртай. Чөлөөт цагаа зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг ажээ.
Shan Michael Hefley – 54 настай
Нэг өдөр л эрүүл мэнд, бие бялдартаа анхаарал хандуулахаар шийдсэн. Тэр өдрөөс хойш огцом өөрчлөгдөж жинхэнэ тамирчин гэмээр болжээ. Өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрсэн амжилтаараа бусдыг зоригжуулж яваа гэнэ.
bek
2016/11/24 at 14:23
ymar ovortoi yum ve sda
Erdenee Buyan-Ulzii
2016/11/24 at 14:35
Unen sak yumaaa
үжин
2016/11/24 at 16:42
сахал булчинлаг бие. амархан л юм бна шд. хичээгээрэй залуусаа
Tuya Tsogniijav
2016/11/24 at 17:13
Монголд жинхэнэ эр хун олон дараа жилд тодруулна
huts
2016/12/12 at 16:04
nasiig ni hudlaa shaajee.brad pitt 52,bekhem 46,tom kruz 53,zugeer l 50garsan Genko Battulga ch umuuBayartsogtiig boddoo