Таныг харааг муутгаж байдаг 10 хорт муу зуршил

3

Таны харааг муутгаж байгаа зүйлийн тухай танд танилцуулах гэж байна. Бурхнаас бидэнд заяасан зүйл бол – байгалийн сайхныг харахад зориулсан нүд/мэлмий болно.

Нүд хүний хамгийн чухал эрхтнүүдийн нэг бөгөөд бид өөрийн мэдэлгүй нүдээ хор хөнөөлд учруулдаг.

Энэхүү нийтлэлээс нүдэнд муугаар нөлөөлөх 10 муу хорт зуршлыг бид олж мэдэх болно. Хэрвээ танд эдгээр хорт зуршлаас байгаа бол нэн даруй салж нүдээ хайрлахыг хүсэж байна.

1. Тамхи хараанд муугаар нөлөөлнө

Тамхи 50 наснаас хойш хараагүй болох магадлалыг 2 дахин нэмэгдүүлнэ. Нүдний бүрхүүл гэмтэж муудна, үүнтэй зэрэгцэн хараа муудаж байгаа юм.

2. Нүдээ их нухлах нь хараанд муугаар нөлөөлнө

Нүдээ нухсаны дараа сайхан болж байна уу? Бид үр дагаврыг нь мэдэхгүй байгаа юм, үнэндээ бид нүдний эвэрлэгийг гэмтээнэ, магадгүй нүд орчмын судсыг ч гэмтээж байгааг ч үгүйсгэхгүй.

3. Компьютерийн дэлгэц удаан хугацаагаар харах

Компьютерийн дэлгэц рүү удаан харсаар бид CVS хам шинжийг үүсгэж болзошгүй. Энэхүү өвчин нь өдөржингөө компьютерийн ард суудаг хүмүүст тулгарах нь түгээмэл. Өнөө цагт сошиал сүлжээ зэрэг харах зүйл ихтэй учраас хүн 2-оос илүү цагаар дэлгэц ширтэнэ – үр дагаварт нь нүд хуурайшиж ядардаг байна. Хэрвээ CVS-ээс хамгаалахыг хүсэж байгаа бол дэлгэцийг завсарлагатай харж байхыг зөвлөе. Нүдний булчин амарч дахин ажиллахад бэлэн болгох хугацаа нүдэнд хэрэгтэй.

4. Согтууруулах төрлийн ундаа таны харааг муутгана

Согтууруулах төрлийн ундаа хүний эрүүл мэндэд ямар хортойг мэднэ, нүдэнд ч мөн адил.

5. Чанаргүй хоол хараанд муугаар нөлөөлнө

Сайн хоол нүдний харааг дэмжинэ. Эрүүл байхын тулд шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Нүдэнд Е болон С амин дэм, тосны хүчил болох омега-3 нэн хэрэгтэй. Бид натрийн өндөр агууламжтай хүнснээс татгалзах ёстой яагаад гэвэл биеийг шингэний дутагдалд оруулахын зэрэгцээ нүд хатаж аргахад хүргэнэ.

6. Нүдний эмчийн ээлжит үзлэгт орохгүй байх

Таны унаж байгаа машин тодорхой хугацаанд оношилгоонд орж завсар үйлчилгээ хийлгүүлдэг. Үүнтэй адилаар та нүдээ ч бас эмчийн ээлжит үзлэгт оруулах ёстой. Нүднийхээ эрүүл мэндийг мэдэж, асуудал байгаа бол цаг алдалгүй эмчилгээг эхэлнэ.

7. Хэт их нүүрний будаг

Хэт их нүүрний будаг нь хараанд муугаар нөлөөлж болзошгүй. Нүд гэдэг эмзэг эрхтэн шүү дээ.

8. Шил зүүхгүй байх

Хэрвээ шил зүүх ёстой бол зүү. Шил нь хэт ягаан туяанаас хамгаална. Нарны туяа заримдаа толгой өвтгөх эсвэл нүд улайхад хүргэдэг. Нарны шил зүүснээр бид энэ таагүй үр дагавраас хамгаалж болно.

9. Нүдний дусаалга хараа муутгана

Хуурайшсан нүдэндээ дусаалга дусаадаг бол хэмжээг нь огт хэтрүүлж болохгүй. Эс бөгөөс хараа муудна.

10. Унтахаасаа өмнө зурагт үзэх

Хөнжилдөө ямар ч төрлийн дэлгэц харахгүй байх – ингэснээр нүдний эрүүл мэндээ хамгаалж чадна. Зурагт үзэхэд дүрс маш хурдтай солигддог, энэ нь нүдэнд маш их ачаалал өгдөг байна. Ачаалал авсан нүд толгойн өвчинд хүргэнэ. Мөн нүд аргаж хатахын зэрэгцээ хараа муудахад шууд нөлөөлөх ажээ.

11
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mongonundral Munhtsogt

    Mongonundral Munhtsogt

    2018/02/13 at 01:51

    Танд санхүүжилттэй төсөл байгаа; Харамсалтай нь банкуудын зээл олон янзын шалтгаанаар буурсантай холбоотой. Чи онцгой, шударга, сайхан сэтгэлтэй. Тэрбээр таны сарын төлбөрт хүрэх орлого байна.
    Тэрбээр 1,000,000 долларын хөрөнгөтэй хүн гэж ярьдаг. Би хүсч буй мөнгөний хэмжээ болон хүссэн хэмжээнээсээ хамааран 3% -ийн хүүтэйгээр 2,000 хүртэлх долларын зээлийн эргэн төлөлтийг 1,000 хүртэлх доллар хүртэлх 1,000,000 ам.доллар болгохыг хүсч байна. эргэн төлөлтийн хугацаа.
    Хэзээ ч эргэлзэх хэрэггүй. Учир нь чи урам хугарахгүй. Тэдний санал, саналыг аль болох анализ хийнэ.
    И-мэйлээр надтай холбоо барина уу:
    [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *