Эмч зөвлөж байна: Ямар үед бассейнд сэлэхийг эрс хориглох вэ?

2

Усанд сэлэлт эрүүл мэндэд ямар тустайг бид бүгд мэднэ. Дархлаа сэргээнэ, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Усанд сэлэлт олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ, бүхэлдээ эрүүл мэндэд нэн тустай. Эмчилгээний нэг хэсэг болгож эмч нар усанд сэлэхийг зөвлөдөг.

Тэгээд бассейнд явах хэрэгтэй юу гэж та асуух байх. Хариулт мэдээж, явна. Гэхдээ танд гаж нөлөө үзүүлэх заалттай эсэхийг урьдчилан мэдэх ёстой. Чухам ямар үед бассейнд сэлж болохгүй талаар танд танилцуулах гэж байна.

 

Бассейнд явж болох уу?

Бид болно гэж хэлээгүй харин явах ёстой гэж хэлсэн. Бассейнд сэлэх – эрүүл мэндээ дэмжих, нуруу нугасны ясыг тэгшлэх, зүрх, уушгины үйл ажиллагааг сайжруулах, илүүдэл жингээ хасахад тусална. Усанд сэлэлт нь мөн мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Ус нь тайвшруулах үйлчилгээтэй учраас стрессийг багасгана. Эцэст нь хүний бие махбодь болон сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх ажээ.

Усанд сэлэлт нь олон өвчнийг анагаах хэдий ч бас өвчний байдлыг хүндрүүлэх ч аюултай. Ямар тохиолдолд усанд сэлэхээс татгалзах вэ?

 

1. Халдварт өвчин болон өвчин хүндэрсэн үед

Хэрвээ та халдварт өвчин туссан эсвэл архаг өвчин сэдэрсэн бол – бассейнд орохыг эрс хориглоно. Халдварт өвчин туссан үед бусдад халдаах аюултай учраас усанд сэлэхээс татгалзана. Архаг өвчний үед, жишээ нь циститээр шаналж байгаа бол өвчнийг улам л хүндрүүлнэ. Тиймээс энэ үед усанд сэлэхээс татгалзаарай.

 

2. Хорт хавдартай бол

Хавдар судлалын эмч нар хорт хавдартай болон хавдраар өвдөж байсан хүмүүсийг биеийн хүчний ачааллыг багасгахыг зөвлөдөг. Усанд сэлэхэд бүхий л булчин ажилладаг тул өвчтөнд сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй. Усанд сэлэхээсээ өмнө эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөж зааварчилгаа аваарай.

 

3. Зүрхний өвчлөл

Зүрхний дутагшмал, зүрхний агшилт, аритми зэрэг өвчлөлийн үед усанд сэлэхийг эрс хориглодог. Гэхдээ зарим нэг сэргээн засварлах эмчилгээний үеэр усан эмчилгээг эмч нар хэрэглэх тохиолдол байдаг. Хүний бие махбодь адилгүй учраас эмчлэгч эмч л өвчтөндөө ямар эмчилгээ таарч тохирохыг мэднэ. Дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна.

 

4. Арьсны өвчлөл

Мөөгөнцөр, дерматит, экзем гээд арьсны маш олон төрлийн өвчний үед усанд сэлэхийг хориглодог. Хлоржуулсан усанд таны өвчин ямар хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй, мөн бассейнд сэлж байгаа бусад хүмүүст халдварлах магадлалтайг мартаж болохгүй. Эхлээд өвчнөө сайтар эмчлээд дараа нь сэлэхээр бассейн яваарай.

 

5. Харшил

Хэрвээ харшилтай бол бассейнд явахаасаа өмнө эмчид үзүүлээрэй. Бассейны усанд бие эрхтэн ямар хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй.

 

6. Ил шарх

Бассейны уснаас халдвар авах магадлал маш өндөр. Тиймээс турших ямар ч хэрэггүй.

 

7. Нүдний өвчин

Хэрвээ нүдний өвчлөл байгаа бол бассейнд явахаасаа өмнө эмчдээ үзүүлж зөвлөгөө авна. Зарим нэг нүдний өвчин хүндэрч болзошгүй.

 

8. Сарын тэмдэг

Ил шархны адил – халдвар авах эрсдэлтэй. Энэ үед тампон таныг аврахгүй.

 

9. Жирэмсний үед усанд сэлэх

Хориглох заалт гэж шууд үзэж болохгүй. Жирэмсний үед усанд сэлж болох уу гэж зарим нэг эмэгтэйчүүд санаа зовнин асуудаг. Болохоор барах уу ашигтай гэж үзнэ. Нуруунд ирэх ачааллыг багасгаж биеийг тайвшруулна. Мөн булчингуудыг ажиллуулж хүүхдийн бойжилтод сайнаар нөлөөлнө.

Хэрвээ дээрх жагсаалтаас танд хамааралтай зүйл гарсан бол – усанд сэлэлтээр хичээллэхгүй байхыг зөвлөж байна. Хамгаас түрүүнд эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ суугаа ажил хийдэг бол эмч зохих дэглэмийн дагуу усан эмчилгээг бичиж өгч болно.

Хэрвээ ямар нэгэн хориглох заалтгүй бол – айх зүйлгүй бассейнд явж сэл. Эрүүл мэнд, дархлаагаа бэхжүүлж улам бяртай болоорой.

Нийтлэл таалагдав уу? Найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

20
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Батболд Ариунзаяа

    Батболд Ариунзаяа

    2018/02/12 at 13:51

    Цэнд-Аюуш Мягмардорж

  2. Choi Janchiv

    Choi Janchiv

    2018/02/12 at 14:02

    Mk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *