Цаг хугацаа хайртай жүжигчдийг маань хэрхэн өөрчилж байна вэ: анхны дүр бол сүүлийн жилүүдэд авахуулсан гэрэл зургууд

0

Эрт орой хэзээ нэгэн цагт нүүр царайнаасаа цаг хугацааны өөрчлөлтийн ул мөрийг олж харна. Цаг хугацаа хэнийг ч өрөвдөж энэрэхгүй. Бидний хайртай алдартнуудыг ч тэр. Хөгширч байгаа жүжигчдийг харсныхаа дараа өөрийнхөө хөгшрөлтийг ч ухаардаг талтай. Таны танилд үрчлээ сууж, буурал үс цухуйж… Үнэхээр зүрх шимширмээр дүр зураг шиг санагдана.

Үнэндээ алдартай жүжигчид насны өөрчлөлттэй уйгагүй тэмцдэг юм. Тэд залуу төрхөө хадгалж үлдэхийг хичээх бөгөөд үүний тулд юугаа ч өгөхөд бэлэн улс. Тэдний хичээл зүтгэл тэр болгон хүссэнээр болдоггүй нь даанч харамсалтай…

Том Круз өөрийн төрхөө атаархмаар сайн хадгалжээ! Энэ хоёр гэрэл зураг 37 жилийн зөрүүтэй шүү дээ

 

Памела Андерсон өөрөөрөө их л тоглосон хүн. Анхны дүрийг сүүлийн үеийн гэрэл зурагтай харьцуулахад насны эцэст анхныхаа дүр төрхдөө эргээд очсон мэт харагдана

 

Зүүн талд байгаа залууг Мел Гибсон гэж хэлэхээргүй. 1979 оны гэрэл зураг

 

Моника Беллучи 1991 оноос хойш мэдэгдэхүйц хөгширсөн нь үнэн. Гэхдээ гоо үзэсгэлэнгээ төдийлөн алдаагүй гэдэгтэй бүгд санал нийлэх байх

 

“Mujeres al borde de un ataque de nervios” инээдмийн киног хүмүүс тэр болгон үзээгүй байх л даа. Энэ кинонд бидний хайртай жүжигчин 1988 онд тоглосон юм. Баруун гар талын гэрэл зураг саяхных байгаа юм

 

Энэ Жонни Депп үү? Жүжигчний гараагаа эхлүүлж байхдаа харизм гэж юу байдгийг бидэнд мэдрүүлж байсан залуу. Тэр анхныхаа гол дүрийг 1999 онд дэлгэцээр гарсан “Cry-Baby” мюзиклд бүтээж байсан түүхтэй. Түүний сүүлийн үед авахуулсан гэрэл зургаас харахад залуугийн цог жавхлантай харц унтраа юу даа гэлтэй

 

Анжелина Жоли 1993 онд болон 27 жилийн дараа. Жүжигчин өөртөө улам итгэлтэй болсон нь илт, тийм ч учраас улам үзэсгэлэнтэй харагдах ажээ

 

Цэл залуу Лео “The Critters 3” кинонд болон 2020 онд

 

Та бяцхан Дрю Бэрриморыг санаж байна уу? Тэр аль 1984 онд “Firestarter” кинонд тоглож байжээ. Жүжигчин бүсгүй энэ хугацаанд өөрчлөгдсөн нь мэдээж, багын өхөөрдөм дүр төрхөө харин гээжээ

 

Киану Ривз бол авьяаслаг жүжигчин, гайхалтай хүн. 34 жилийн зөрүүтэй гэрэл зургууд

 

Ума анх 1992 онд кинонд тоглож байв. Өнөөдөр улам үзэсгэлэнтэй харагдаж байгаатай нь та санал нийлэх биз ээ

 

Төмөр Арни минь! Зүүн гар талд “Hercules in New York” киноны үеийн гэрэл зургийг байршуулав. Энэ нь 1970 он гэсэн үг. Харин баруун гар талд байгаа гэрэл зургийг 2 жилийн өмнө авхуулж байжээ

 

Жоди Фостер хөгшрөхөөс айдаггүй бололтой

 

Хоакин Феникс 1995 оноос хойш өөр дүр төрхтэй болжээ

 

Кэмерон Диаз 1994 онд анх удаа “The Mask” киногоор гялалзаж байлаа. 2019 онд түүний нүүр царайнд анхны үрчлээ үзэгдэх болжээ

 

Дольф Лундгрен 1985 онд. Хүчтэй, дур булаам залуу! Харин 2019 он гэхэд амьдрал жүжигчний нүүр царайнд өөрийн ул мөрийг хайр найргүй үлдээжээ

 

Тyлаант киноны од! Зүүн гар талын гэрэл зураг бол “Double Impact” киноны хэсгээс, бид энэ киног 1991 онд үзэж байлаа. Баруун гар талынх – 2019 оны киноны хэсгээс авсан гэрэл зураг

 

Царайлаг Брэд Питт ид залуудаа буюу дөнгөж жүжигчин болоод байсан үе – 1990 он. Баруун гар талын гэрэл зураг – 30 жилийн дараа

Таны хайртай жүжигчин их өөрчлөгдсөн үү? Таны хувьд эдгээр жүжигчдээс хэн нь цаг хугацааны шалгуурыг давж залуугаар байж чадаж байна вэ?

1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganzorig Urtnasan

    Ganzorig Urtnasan

    2022/01/12 at 14:43

    Johnny Depp-ийн огцом хөгшрөлт бол нэг шуламтай холбоотой.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *