Криштиан Роналдотой хийсэн ярилцлага

0

Криштиан Роналдотой хийсэн ярилцлагаСпорт хувцас хэрэглэлийн алдарт брэнд Найк /Nike/ шинэхэн коллекцийнхоо нүүр царайгаар хөл бөмбөгийн од Криштиан Роналдо /Cristianо Ronaldo/-г сонгож, сурталчилгааны зураг авалтуудаа хийжээ. Бидний цаг үеийн хамгийн шилдэг хөл бөмбөгийн тоглогчдын нэг болох залуу эрийн сурталчилж буй CR7 Collection нэртэй энэхүү коллекци нь зөвхөн Мадрид хотод толилуулагдсан юм байна. CR7 коллекцийн гол онцлог нь зүрх болон чагт тэмдэг юм. Түүнчлэн “Би ялах дуртай, ялагдахыг үзэн яддаг” гэсэн уриатай ба энэ нь коллекцийн уриа болж байгаагаас гадна Роналдог тодорхойлох шилдэг тодорхойлолт болж байгаа аж. CR7 коллекци ирэх 11-р сарын 15-наас эхлэн Найкын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх юм байна. Шинэ коллекцийн сурталчилгааны зургууд хийгээд залуу эрхэмтэй зөвхөн шинэ коллекциор хязгаарлагдахгүй яриа өрнүүлснийг уншиж танилцах боломжийг та бүхэнд олгоё.

Хөгжмийн студи болон Криштиан Роналдо. Энэ хоёр тусдаа зүйл юм шиг санагдахгүй байна уу? Бид энд юу хийж байгаа билээ?
– Би анх удаагаа ирж байгаа хэрэг биш. Би үүнд дуртай. Хүүхдүүдтэй хамт их гоё байсан. Бид хөгжимд дуртай, тэгээд бяцхан фестиваль хийхээр шийдэж, реп хийсэн. Миний хувьд их сайн болох шиг санагдсан шүү. Ямар ч л байсан их хөгжилтэй, маш их хөгжилтэй байсан.
Хөгжим ч муугүй сонсогдож байна шүү. Хөл бөмбөгийн тухай бодохоо болиод хөгжмөөр хөөвөл ямар вэ?
– Үгүй дээ, би хичээж чадна. Гэхдээ хөгжим миний хамгийн хүчтэй тал биш.
Анхны сэтгэгдлээс илүү хэцүү байна гэж үү?
 
– Хавьгүй хэцүү. Хэн нэгэн нь амархан гэж бодож байж болох юм. Гэвч тийм биш шүү дээ. Ямар ч ажлын адил хөгжим тоглоход дадлага туршлага хэрэгтэй. Ямар ч хөгжим тоглож сурахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Эсвэл дуулах ч байж болох л доо. Гэхдээ энэ бол үнэхээр хэцүү. Хөл бөмбөг тоглох бол амархан.
Тийм гэж үү? Хөл бөмбөг тоглох тийм амархан гэж үү?
– Тийм ээ, би тэгж л бодож байна.
Гэхдээ энэ чиний л хувьд тийм байж болох юм л даа …
– Тэгэлгүй яахав, би өөрийнхөө тухай ярьж байна. Зарим талаараа хялбар байж болох үнэндээ маш хэцүү.
Чи студид их хөгжилтэй байсан гэв үү?
– Тийм ээ. Пепе /Pepe/ бид хоёр энд бүтэн өдөржингөө хүүхдүүдтэй хамт байсан. Үнэхээр хөгжилтэй.
Хөгжим чиний нэг хэсэг мөн үү?
– Тэгэлгүй яахав. Миний ч, хүмүүсийн ч нэг хэсэг шүү дээ. Түүнгүйгээр бид аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс би хөгжимд дуртай.
Өнөөдөр чи их хөгжилтэй байлаа гэсэн шүү дээ. Тэгвэл чиний ердийн өдөр яаж өнгөрдөг вэ? Чи хөл бөмбөг тоглоогүй үедээ цагийг яаж өнгөрүүлдэг вэ?
– Хөл бөмбөг тоглохгүй өнгөрүүлэх цаг ховор л доо. Гэхдээ цаг гарсан үед жишээ нь энэ студид ирэх дуртай. Сайхан амраад, хөгжилдөөд гардаг юм.
Ерөнхийдөө амьдралынхаа талаар бидэнтэй ярилцаач
– Хөл бөмбөгтэй би бат холбогдсон. Энэ бол миний карьер. Энэ салбартаа шилдэг нь байхын тулд би үргэлж бүхнийг хийдэг. Гэхдээ надад гэр бүл, найз нөхөддөө цаг гаргах нь чухал. Надад бас бусад спортын төрлүүд ч таалагддаг. Ерөнхийдөө миний бүтэн жилийн амьдралын тогтсон дэг журам бол дасгал сургуулилт, нислэг, зочид буудлууд. Би үүнийг хүнд хэцүү амьдрал гэж хэлэхгүй. Зүгээр л ямар ч чөлөөт цаггүй амьдрал л гэж хэлнэ.
CR7 коллекци танд хувийн зүгээс таалагдаж байна уу?
– Энэ үнэхээр сайн коллекци болсон. Надад зүрх болон чагт гэх мэт жижиг хэсгүүд нь ч маш их таалагдаж байгаа. Энэ билэгдэл нь миний өөрийн шинж чанарыг бүрэн илэрхийлж байна. Би зүгээр л тоглохыг үзэн яддаг. Би өрсөлдөж, ялах дуртай.
Чи үргэлж шилдэг байхыг хүсдэг хэрэг үү?
– Тийм гэж би бодож байна. Хэрвээ чи өрсөлдөж, ялахыг хүсдэг бол энэ нь бүхнийг хийхэд бэлэн болсон гэсэн үг. Би үргэлж дасгал сургуулилт хийж, үргэлж сайжрахаар тэмцдэг. Би үргэлж ялахыг хүсдэг. Үргэлж хамгийн шилдэг нь байхыг хүсдэг.
 
CR7 коллекци сонгодог болон модерн стилийг хослуулсан. Энэ чиний санаа юу?
– Тийм ээ. Энэ бол гайхалтай нийлэмж. Би хэдийгээр залуу боловч сонгодог стиль, хэв маягт дуртай. Тиймээс энэ хослол бий болсон.
CR Mercurial VIII кет нь сонгодог хар өнгийн их биеийг ягаан өнгийн ултай хослуулсан байна. Ерөнхийдөө талбай дээр танд кет хэр чухал вэ?
– Хөнгөн жинтэйг нь сонгодог. Мөн өмсөхөд маш тухтай байх ёстой. Би загвар зохион бүтээгчидтэй ярилцаж, хамгийн тухтайг нь сонгодог.
 
Ягаан ул нь өрсөлдөгчдөд чинь чамайг зогсоох боломжгүйг харуулах байхаа.
– Найдаж байна. Энэ үнэхээр сайн болсон. Найк ер нь их гайхалтай санаануудыг гаргадаг. Надад өөр олон загварууд, олон хэсгүүд нь таалагддаг.
Өнгөрсөн жил танай баг Дэлхийн цомыг хүртэж, хамгийн олон оноо авсан. Энэ жил энэ түвшингээ барих уу?
– Давтана гэдэг үргэлж хэцүү байдаг. Шилдэг нь байхын тулд хамгийн өндөр түвшинд тоглох ёстой. Бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд сайн байх ёстой. Бүх зүйлд бэлтгэх ёстой. Өнгөрсөн жилд байсан гайхалтай олон зүйлсийг давтаж болно гэж би итгэж байна. Би шаргуу ажиллаж байгаа. Цом бол хамгийн чухал зүйл. Энэ улиралд манай баг ялалт байгуулна гэж итгэж байна.
 
Мадрид Барселоны хоорондын харилцааны талаар тодруулга өгөх үү?
– Би бусад багуудын талаар муу зүйл хэлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ энэ жил Барселон, Реал дахин тоглоно.
Энэ хоёр багийн нүүр тулсан түүхэн үйл явдалд гэрч болсны хувьд чи юу хэлэх вэ?
– Би орчин үеийн хөл бөмбөгт ийм нүүр тулалтыг үзэж байгаагүй. Тоглолтын хувьд ч, шүтэн бишрэгчдийн хувьд ч. Фанатууд гайхалтай тоглолтуудын гэрч болдог. Хэдхэн жилийн өмнө тоглож байсан тоглогчид одоо илүү айхтар болоод байна. Тиймээс дэлхийн аваргын төлөө, хамгийн шилдэг багт тоглож байна.
Өндөрлөгт хүрсэн тоглогчдын талаарх чиний бодол?
– Би олон багуудын тоглолтыг DVD-ээр үзсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд хөл бөмбөг маш их өөрчлөгдсөн. Одоо илүү хэцүү болсон. Тэр үеийнхнээс одоо тоглогчид байж болно л доо. Гэхдээ би өөртөө итгэлтэй байна.
Хэрвээ олон улсын карьер ярьвал Бразил 2014 чиний дараагийн обьект мөн үү?
– Португалын баг том тоглолтуудад илүү идэвхтэй тоглохыг үргэлж хичээдэг. Бразилд болох тоглолтын тухайд энэ орон бидний хувьд маш дотно. Ижилхэн хэлээр ярьдаг бүх хүмүүсийн хувьд энэ бол дотно.
Хэрвээ тоглолтын өмнө хөгжим тоглох болвол чи үүнийг хийж чадах уу?
– Мэдээж, хэрвээ надаас хүсвэл би өөрийн чадах хөгжмөө тоглоно.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *