Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудыг тэдний бүтээж буй бүтээгдэхүүнтэй нь холбон авч үздэг. Герман шилдэг машинуудыг үйлдвэрлэдэг, Bay Area шинэ технологи гаргадаг, харин Швейцарь хамгийн сайн бугуйн цагнуудыг хийдэг билээ.

Quartz-ийн бүтээгдэхүүнүүд цагны ертөнцөд хүч түрэн орж ирсэн ч эцэст нь Швейцарь бугуйн цагнууд тэргүүлэх байрыг авч үлдсэн юм. Өнөөдөр Швейцарь улс цагны ертөнцөд өндөр чанартай, дээд зэрэглэлийн бугуйн цагнуудаараа аль хэдийн дэлхийд танигдсан байгаа билээ. Өнөөдөр энэ том зах зээл дэх хамгийн сайн гэсэн Швейцарь бугуйн цагнуудын жагсаалтыг танд хүргэж байна.

TISSOT PRC 200 AUTOMATIC CHRONOGRAPH

Tissot брендийн энэ цаг нь автомат хронограф ажиллагаатай, цагны нүүр нь хар өнгөтэй, Араб тооны цагийн заалттай ба цаг, минут, секундын цагийн зүүтэй. Мөн энэ цаг нь 3 жижиг хэмжүүр, огноо заах цонхтой бөгөөд зэвэрдэггүй ган төмрөөр хийгдсэн их бие, резинэн оосортой юм.

LONGINES MASTER COLLECTION 38MM AUTOMATIC

Энэхүү чамин загвартай, нарийн хийц бүхий бугуйн цаг нь цэвэр мөнгөн нүүртэй, Араб тооны заалт болон цэнхэр өнгө бүхий 3 цагийн зүүтэй бөгөөд 42 цагийн чадал бүхий 619/888 төрлийн автомат ажиллагаатай юм. Матрын арьсан материалан оосортой, оосорны арал нь түгжигддэг.

TAG HEUER MONACO CALIBRE 12

Өвөрмөц загвартай бугуйн цаг хайж байгаа нэгэнд Tag Heuer хамгийн сайн сонголт юм. Энэ нь дөрвөлжин их бие, 3 цагийн зүү, жижиг хэмжүүрүүд ба огноо заагчтай. Цагны нүүр цэнхэр фонтой бөгөөд цаг нь 40 цагийн нөөц чадал бүхий автомат ажиллагаатай юм.

TUDOR HERITAGE BLACK BAY STEEL

Энэхүү бугуйн цаг нь усанд шумбахад зориулагдсан. Анх 2017 онд Baselworld дээр танилцуулагдаж байсан тус цаг нь цасан ширхэг хэлбэрийн цагийн зүүнүүд болон огноо заагч бүхий хар өнгийн нүүртэй. Энэ цаг нь усан доор 200 метрийн хамгаалалттай юм.

ORIS CARL BRASHEAR LIMITED EDITION

Oris брендийн энэхүү чамин цагийг домогт усанд шумбагч Carl Brashear-ийн хүндэтгэлд зориулж хийсэн юм. Автомат түлхэгддэг ажиллагаатай, цаг, минут, секундын зүүнүүдтэй мөн тусгал эсэргүүцэгч гүдгэр хэлбэртэй сафир болор гадаргуутай. Усны хамгаалалтын түвшин 10 метр, оосор нь савхин материалтай.

BELL AND ROSS BR V2-94 BLACK STEEL

Bell and Ross нь дөрвөлжин их биетэй бугуйн цагнуудаараа алдартай билээ. Тус цаг нь гүдгэр сафир болор бүхий нумарсан гадаргуутай юм. Жижиг хэмжүүрүүд, цаг, минут, секундын зүүнүүд BR-CAL.301 төрлийн автомат ажиллагаагаар дэмжигдэж ажилладаг ба 100 метрийн усны хамгаалалттай.

ZENITH PILOT EXTRA SPECIAL

Zenith-ийн бас нэгэн цул хүрэл бугуйн цаг. Энэ нь 50 цагийн чадал бүхий Elite 679 төрлийн автомат ажиллагаатай, фосфортдог Араб тооны цагийн заалт бүхий ногоон нүүртэй. Онцгой, нарийн хийц бүхий тун ховорт тооцогдох бугуйн цаг юм.

OMEGA SPEEDMASTER 38 CO-AXIAL CHRONOGRAPH

Сонгодог хар эсвэл цагаан өнгийн Speedmaster-ийг сонирхсоны оронд энэхүү саарал, хар, улбар шар өнгийн сонголттой, 38 мм хэмжээтэй Speedmaster-ийг сонирхвол илүү сонирхол татам байж болох юм. Энэ нь Швейцарийн алдартай бугуйн цагнуудын адилаар зурагддаггүй, ойлт эсэргүүцэх болор, огноо заагч зэрэг онцлогуудыг шингээсэн эд юм. Ажиллагааны төрөл нь 3330 бөгөөд тус цаг нь илүү спортлог маягтай харагддаг.

JAEGER LECOULTRE REVERSO CLASSIC LARGE SMALL SECOND

Гоёлын зориулалттай, өвөрмөц бугуйн цаг сонирхдог нэгэнд та Reverso Classic-ийг бэлэглэх хэрэгтэй. Энэхүү энгийн, жижиг оврын цаг нь цагийн зүүнүүд, мөнгөн нүүр, жижиг хэмжүүрүүд бүхий механик түлхэлттэй ажиллагаатай бугуйн цаг юм. Тус чамин, өвөрмөц хийцтэй цаг нь худалдаж авахад харамсмааргүй эд байж чадна.

ROLEX SEA-DWELLER

Rolex-ийн Submariner болон Sea-Dweller цагнууд нь загварын хувьд тун төстэй ч энэхүү жагсаалтад оруулсан гол шалтгаан нь үүний өндөр чанарын усны хамгаалалт нь юм. Submariner 300 метрийн усны хамгаалалтай бол Sea Dweller нь 1200 метрийн усны хамгаалалттай. Тус цаг нь 3235 төрлийн ажиллагаатай.

FIFTY FATHOMS AUTOMATIQUE

Энэ цаг нь өнөөдөр зах зээлд байгаа хамгийн сонгодог усанд шумбалтанд зориулагдсан цагнуудын нэг юм. Тус бугуйн цаг нь хар өнгийн нүүр, 3 цагийн зүү бүхий 1315 төрлийн ажиллагаатай. Цагны бүрхүүл нь гүдгэр хэлбэртэй сафир болороор хийгдсэн бөгөөд 300 метрийн усны хамгаалалттай. Мөн тус цагны оосрыг энэ онцлогт нь тохируулж зотон даавуугаар хийсэн байна.

IWC SCHAFFHAUSEN PORTUGIESER CHRONOGRAPH CLASSIC

Хэрэв та бугуйн цагны хорхойтноос юу IWC Schaffhausen брендийн загварлаг байдлыг хамгийн сайн илэрхийлдэг талаар асуувал тэд Португалийг дурдах байсан байх. Энэхүү чамин хийцтэй цаг нь автомат түлхэгддэг 89000 төрлийн ажиллагаатай, 2 жижиг хэмжүүртэй (12 ба 6 цагийн харалдаа), 3 цагийн харалдаа байрласан огноо заагчтай.

AUDEMARS PIGUET ROYAL OAK CHRONOGRAPH

Тус бугуйн цаг нь Grand Tapisserie загварын цагны нүүр, хэмжүүр бүхий 41 мм-ийн хэмжээтэй зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн их биетэй. Цагны хэмжүүр, зүү болон огноо заагч нь автоматаар түлхэгддэг ажиллагаатай юм.

PATEK PHILIPPE 5711/ 1A NAUTILUS

Patek Philippe брендийн энэхүү цаг нь 40 мм-ийн гүдгэр хэлбэртэй төмөр их биетэй, цагны заалт нь фосфортдог, нарийхан цагийн зүүнүүд бүхий 324 S C төрлийн ажиллагаатай бугуйн цаг юм.

VACHERON CONSTANTIN PATRIMONY

Хамгийн сүүлд танилцуулж буй энэхүү цаг нь цаг, минутын зүү, металл тоон үзүүлэлт, хар өнгийн нүүр ба секунд заах жижиг хэмжүүр бүхий гоёлын зориулалттай цаг юм. Их биеийн диаметрийн тойрог нь 32 мм ба уг цаг нь 65 цагийн чадалтай, 1731 төрлийн ажиллагаатай юм.

12
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sukh Boldbaatar

    Sukh Boldbaatar

    2018/03/26 at 14:38

    Gerlee12345678

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *