Огт кино үздэггүй хүмүүсийн ч амыг ангайлгах, алдартай кинонуудын тухай 20 баримт

0

Кино үйлдвэрлэл – үнэхээр ид шидийн үйл явц бөгөөд хэрхэн бүтэж байгааг нь кино бүтээгчид бас жүжигчид л мэддэг. Жирийн үзэгчдэд кино бүтээхтэй холбоотой маш олон сонирхолтой зүйл нууц хэвээр үлдэнэ. Жишээ хэлэхэд, “Speed” кинонд Киану Ривз санамсаргүйгээр автобусны цонх хагалсан бөгөөд энэ хэсэг нь кинонд оржээ. Бас нэг жишээ: “Alien: Resurrection” киноны төлөө Сигурни Уивер сагсан бөмбөгийн сагс руу нуруугаараа харж шидэж сурахын тулд 3 долоо хоног хичээллэж бэлтгэл сургуулилт хийсэн гэж байна.

Бид ямар ч киноны нууцыг мэдэх хүсэлтэй. Та бүхэнтэй ч олж мэдсэнээ хуваалцахыг яардаг билээ.

  • Линда Хамилтон тусгайлан “Terminator 2: Judgment Day” кинонд зориулж бичгийн хавчаараар түгжээ онгойлгож сурчээ. Сэтгэцийн эмнэлгээс оргож байгаа хэсэг нь яг бодитоор болж байгаа юм.
© Terminator 2: Judgment Day / Carolco Pictures
  • Жүжигчин Эдди Редмэйн “The Theory of Everything” киноны гол дүрд бэлдэхийн тулд бараг 7 кг турсан бөгөөд хажуугийн хатингаралт хатуурал өвчнөөр шаналж байгаа хүмүүс шиг хөдлөхийн тулд бие махбодоо удирдаж сурахад 4 сарыг зарцуулжээ. Редмэйн нүүр царайгаа мурий болгохын тулд өдөржингөө толины өмнө бэлтгэл сургуулилт хийдэг байв. Зураг авалтын завсарлагаанаар ч бөгтийж явна. Үр дагаварт нь нурууны ясны мурийлттай болсон гэсэн оношийг түүний үе мөчний эмч тавьжээ.
© The Theory of Everything / Working Title Films
  • “Interview with the Vampire: The Vampire Chronicles” киноны зураг авалт эхлэхээс өмнө жүжигчид 30 минутын турш толгойгоо доош нь харуулж дүүжлэгдэх ёстой байжээ. Нүүр хувиргагчид тэдний нүүрийг зөв будахад энэ байрлал тусалдаг байв. Толгойгоо доошоо болгоход бүх цус толгой руу орж ирэх тул нүүрний судаснууд тодорч мэдэгддэг. Энэ үед нь нүүр хувиргагчид өөрсдийн “туршилтын туулайнууд”-д цус сорогчийн аймшигтай нүүр будалтыг хийдэг байжээ.
© Interview with the Vampire / The Geffen Film Company
  • “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” киноны зураг авалтын үеэр жүжигчид нисдэг тэргээр өндөр уулын оргилд гарч зураг авалтаа хийдэг байжээ. Боромирын дүрийг бүтээсэн Шон Бин нисэхээс айдаг, тийм учраас өдөр болгон уулын орой дээр алхаж гарахын тулд бараг 2 цагийг зарцуулдаг байсан гэдэг. Тэгээд зүгээр ч үгүй, Боромирын хувцастай шүү.
© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema
  • “Captain Phillips” киноны “Чи намайг сонс! Би одоо ахмад, за юу?” гэдэг үгийг жүжигчин Бархад Абди өөрийн сэтгэлийн хөөрлөөр хэлж орхижээ. Тийм ч учраас Том Хэнкс кинонд үнэхээр гайхсан царай гаргадаг. Абди энэ л дүрээрээ “Оскар”-т шилдэг эрэгтэй туслах дүрээр нэр дэвшиж байв.
© Captain Phillips / Trigger Street Productions
  • Киану Ривз “Speed”кинонд автобус руу дөхөж ирээд хаалгыг нь цохиж байхдаа цонхыг хагалдаг. Энэ нь санамсаргүй тохиолдол хэдий ч киноны эцсийн хувилбарт оржээ.
© Speed / 20th Century Fox
  • Энэ киноны хамгийн алдартай хэсэг – автобус баригдаж дуусаагүй гүүрэн дээгүүр харайдаг. Үнэндээ гүүр нь бүтэн байсан, дараа нь л компьютер дээр арилгачихсан юм. Бодит харагдуулахын тулд нисэж байгаа шувуудыг нэмж зуржээ. Автобус ч зураг авалтын үеэр гүүрний цаад талд буусан, үүний тулд тусгай пандус барьсан байв. Тээврийн хэрэгсэл 98 км/цаг хурдалж 33 метр ниссэн юм. Нисэж байх явцад автобус төлөвлөж байснаас 6 метрийн өндөрт ниссэн тул автобусны зарим нэг хэсэг кадрт багтаагүй. Операторууд үүнийг огт тооцоолоогүй ажээ.
© Speed / 20th Century Fox
  • “Baby Driver” киноны дүр банк дээpэмдэхээс өмнө нүүрэндээ Майк Майерсийг санагдуулам баг өмсдөг. Уг нь студи “Halloween” киноны Майкл Майерсийн багийг ашиглахыг хүсэж байсан ч хууль ёсны зөвшөөрлийг авч чадаагүй байна. Тэгэхээр нь продюсерууд Майк Майерс руу залгахад тэрээр өөрийн нүүртэй адилхан багийг ашиглах зөвшөөрөл өгчээ.
© Baby Driver / TriStar Pictures
  • “Indiana Jones and the Raiders of the Lost Ark” киноны могойтой хэсгийн зураг авалтыг хийхийн тулд продюсерууд киноны зураг авалт явагдаж байсан Лондон болон Английн өмнөд хэсгийн амьтны бүх дэлгүүрүүдийг дуусгажээ. Тэд могой л худалдаж авах санаатай байсан юм. Тэдний олж ирсэн могойг зураг авалтын талбай дээр асгахаар нэг л цөөдөөд болж өгөхгүй байв. Асуудлыг шийдэхийн тулд Стивен Спилберг хар өнгийн усны хоолойг дундуур нь хуваагаад жинхэнэ могойнуудын дунд хаячихжээ. Хэрвээ энэ хэсгийг сайтар анхааралтай ажиглавал хаана нь жинхэнэ могой, хаана нь усны хоолой байгааг ялгаж харж болно.
© Indiana Jones and the Raiders of the Lost Ark / Lucasfilm Ltd.
  • “Alien Resurrection” киноны нэг хэсэг дээр Сигурни Уивер сагсан бөмбөгийн сагснаас хол зайтай зогсож байгаад гоол оруулдаг, бүр нуруугаараа харж байгаад шүү. Энэ хэсгийн зураг авалтад Уивер 3 долоо хоногийн турш сагсан бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагчийн зааварчилгаагаар бэлтгэл хийжээ. Жүжигчин өөрийн энэ шидэлтийг хурим, охиноо төрүүлсний дараа орох амьдралынх нь хамгийн сайхан мөч гэж үздэг ажээ.
© Alien Resurrection / 20th Century Studios
  • “I Am Legend” кинонд тоглосон нохойг дасгалжуулагч багш асрамжийн газраас олжээ. Гадаад төрхөөрөө өөлөх зүйлгүй, даанч юунд ч сургагдаагүй нохой байсан гэдэг. Нохойнд хэрэгтэй комманд заахад дасгалжуулагч багшид хэдхэн долоо хоног л байжээ.
© I Am Legend / Warner Bros.
  • Энэ л кинонд дэлгүүрт харагдах манекенуудын дүрд жинхэнэ хүмүүс тогложээ. Хэрвээ та анхааралтай ажиглавал зарим нэг нь хөдөлж байгааг харж болно.
© I Am Legend / Warner Bros.
  • “The Devil Wears Prada” кинонд Миранда, Энди хоёр Парист машины арын суудал дээр сууж явдаг хэсэг байдаг. Энэ хэсэгт бараг л дундуур нь хуваачихсан Мерседес S-классын машин ашигласан юм. Ингэж байж л операторууд зөв өнцгийг гаргаж чаджээ.
© The Devil Wears Prada / 20th Century Studios
  • “Fight Club” киноны нэг хэсэг дээр Брэд Питт, Эдвард Нортон нарын бүтээсэн дүрүүд саван буцалгадаг. Ингэхэд жүжигчид киноны энэ хэсгийн зураг авалтад зориулж үнэхээр саван хийж сурчээ.
© Fight Club / Fox 2000 Pictures
  • “The Terminal” кинонд тусгайлан зориулж Дюссельдорфын онгоцны буудлыг бүрэн хуулбарласан онгоцны буудал шинээр барьсан. Урьд нь нисэх онгоцны байрны зориулалтаар ашигладаг байсан байрыг тоногложээ: 3 урсдаг шаттай, алдартай худалдааны төвүүдтэй (жишээ нь, Burger King, Mrs. Fields, WHSmith).
© The Terminal / DreamWorks Pictures
  • “Slumdog Millionaire” киноны гол дүр залуу Жамал гудамжны нүхэн жорлонд унадаг. Үнэндээ энэ “бохир”-той нүхийг газрын самар болон шоколадны зуурмагаар дүүргэсэн байв.
© Slumdog Millionaire / Celador Films
  • “The Godfather” кинонд Вито Корлеон эмнэлгээс гэртээ гардаг хэсэг байдаг. Туслахууд нь түүнийг шатаар 2 давхарт гаргана. Энэ хэсгийн зураг авалтын үер Марлон Брандо бусдаараа тоглох гэж биеийнхээ доор хүнд ачаа хийсэн байжээ – нөгөө хэд нь өргөх гэж багагүй зүдэрсэн гэдэг.
© The Godfather / Paramount Pictures
  • “Episode I – The Phantom Menace” киноны Набу гаригт хүрхрээ байдаг. Киноны энэ хэсэг дээр үнэндээ жижигрүүлж хийсэн ертөнцийг гаргажээ, өндрөөс унах усны хувьд давс ашигласан байна.
© Star Wars Episode I: The Phantom Menace / Lucasfilm
  • “The Day After Tomorrow” киноны “хүйтэн” хэсэг дээр жүжигчдийн амнаас гардаг уурыг компьютер технологи ашиглан нэмжээ. Энэ арга нь хүйтэн орчин бүрдүүлэх тусгай төхөөрөмжөөс хамаагүй хямд туссан гэдэг.
© The Day After Tomorrow / 20th Century Fox
  • “Batman Returns” киноны нэг хэсэг дээр жүжигчин Мишель Пфайфер амандаа амьд шувуу хийхэд хүрчээ. Кино бүтээгчид уг нь хиймэл шувуу бэлдсэн байсан ч Пфайфер хэтэрхий хуурамч болно гэж үзээд өөрөө амьд шувууг сонгосон байна.
© Batman Returns / Warner Bros.

Эдгээр кинонуудын ямар баримт таны хувьд шинэ нээлт болов?

10
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *