Огт санамсаргүй байдлаар, санаанд ч оромгүй газраас их хэмжээний эд хөрөнгө олсон азтай хүмүүс

0

Дарж нуусан эд хөрөнгө зөвхөн кинонд л гардаг гэж хүмүүс боддог, үнэндээ бидний бодож байснаас өөр ажээ. Зарим нэг хүмүүст үнэхээр санамсаргүй байдлаар жинхэнэ эд хөрөнгө олдох завшаан тохиож өөрийн эд хөрөнгөө арвижуулсан байх юм.

Тусгаар тогтнолын тунхаг бичгийн хуулбар

acidcow.com

Пенсильван мужийн Адамстаунд хуучны эдлэл хайж яваад 4 ам.доллараар хуучин уран зураг худалдаж авчээ. Худалдаж авсан уран зургаа сонирхож байгаад жаазны ард нэгэн баримт бичиг нуусан байсныг олсон байна. Тэр нь Тусгаар тогтнолын тунхаг бичгийн хуулбар – 1776 онд албан ёсоор нийт 500 ширхэг хэвлэгдэж Британийн колони байсан газрууд руу илгээж байсан түүхтэй. Тухайн үед уг баримт бичгийн 23 хувь нь л хадгалагдаж үлдсэн гэж үзэж байв. Уг хуулбар 24 дэх нь болсон юм. Жорж дахь хувийн цуглуулагч уг хувийг 2,4 сая ам.доллараар худалдаж авчээ.

 

Их хямралын үеэр дарсан хөрөнгө

acidcow.com

Огайо мужийн Кливлендийн Боб Киттс хувиараа байшин барьж, засдаг бөгөөд ээлжит байшингийн засварын үеэр Их хямралын үеийн дарсан хөрөнгө олжээ. Киттс болон байшингийн эзэн олсон эд хөрөнгөө тооцож үзэхэд 1920-иод оны үеийн сая гаран доллар байгааг мэджээ. Олсон эд хөрөнгөө Киттс, байшингийн одоогийн болон хуучин эзэд хувааж авахаар болсон ба тэдний хувьд тогтмол орлогынх нь дээр муугүй орлого болж чадсан юм.

 

Бейсболын ховор карт

acidcow.com

Бернис Гальегод аз тохиожээ: тэр гэрээсээ маш ховор бейсболын карт олсон байна. Гальего – бейсболын шүтэн бишрэгч биш болохоор картыг eBay дээр 10 ам.доллараар зарахаар зэхэж байсан гэдэг. Азаар юмны наана цааныг бага сага гадарладаг найз нь түүний үйлдлийг зогсоож, ямар эрдэнэс гартаа барьж байгааг нь тайлбарлаж өгчээ. Гальегогийн гарт 1869 оны америкийн анхны мэргэжлийн бейсболын баг болох The Cincinnati Red Stokings-ийн карт байжээ. Гальего картаа дуудлага худалдаагаар 75,285 ам.доллараар зарж чадсан юм.

 

Талбайгаас олдсон эртний зооснууд

acidcow.com

Мартин Эллиотт өөрийн үеэлдээ гэр бүлийн фермийн талбай дээр металл илрүүлэгчээр хэрхэн ажиллахыг зааж өгч байжээ. Хичээлийн үеэр тэд 9213 ширхэг эртний ромын мөнгөн зоос олсон байна. Энэ нь археологийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн ихээр олдсон Ромын зоос байв, нийт 426,856 ам.доллараар үнэлэгджээ.

 

Хашааны араас олдсон алт

acidcow.com

2013 онд Калифорнид амьдардаг нэгэн хос байшингийнхаа ард нохойгоо салхилуулж байхдаа 11 сая ам.доллараар үнэлэгдэх алтан зооснууд олжээ. Алтан зооснуудыг 8 төмөр лаазанд хийсэн байсан нь огт муудаж хуучраагүй, хэвээрээ шахуу хадгалагдсан байв. 1847-1894 онуудын маш ховорт тооцогдох 1427 ширхэг зоосны ихэнх хэсгийг гэр бүлийн хос зарж тэр мөнгөөрөө амьдрах болсон гэдэг. Тэд өөрсдийн нэрээ зарлахыг хүсээгүй юм. Уг зоосыг amazon сайтаар одоо ч зарж байгаа ба үнийн хувьд 36 мянган ам.доллараас эхэлж байна.

 

Буйданд нуусан зураг

acidcow.com

2007 онд Берлинд сурч байсан оюутан хуучин барааны зах дээрээс том буйдан худалдаж авчээ. Буйдангаас 17 дугаар зууны үед хамаарах, үл мэдэгдэх зураачийн зурсан хайрцаг зураг олоод ихэд гайхсан гэдэг. Зураачийн нэрийг тогтоож чадаагүй ч гэлээ зургууд нь дуудлага худалдаагаар 27,630 ам.доллараар зарагдсан байдаг. Уг мөнгө оюутанд стипендиэс гадна муугүй орлого болсон нь маргаангүй.

 

Маш ховор киноны зурагт хуудас

acidcow.com

Лара Стуффер хуучны эдлэлийн мэргэжлийн худалдаачин бөгөөд хуучны эдлэл болон комиссын дэлгүүрүүдээр хэсэх дуртай нэгэн юм. Нэг удаа комиссын дэлгүүрээр хэсэж байхад нь нэг зураг сэтгэлд нь их таалагджээ. Уг зурганд онцгой зүйл огт байхгүй, зүгээр л нэг цаасан дээр буулгасан зураг байсан гэдэг. Худалдагчтай наймаалцсаны эцэст Стуфер уг зургийг маш хямдхан худалдаж авсан байна. Гэртээ ирээд зургийг сонирхож суутал цаас нь зүгээр ч нэг цаас биш, харин ардаа 1939 оны “All Quiet on the Western Front” киноны зурагт хуудас байжээ. Уг зурагт хуудас маш ховорт тооцогддог тул Лара хэдэн мянган доллараар зарж чадсан байна.

4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *