Альбинос-дуучин болон Гүрж гаралтай загвар өмсөгч нарын дундаас төрсөн хүү эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж байна

0

Шинжлэх ухаан дундаас хамгийн оньсого шиг хэвээр байгаа нь генетик: хүн төрөлхтний тайлбарлаж чадахгүй байгаа зүйл маш их бий. Альбинизм гэх оноштой хүмүүсийн хувьд яг л ийм зүйл болоод байгаа юм. Тэдний үр удам бас меланингүй төрж эцэг, эхээ дуурайдаггүй ажээ. Бяцхан Берук үүнийг баталж чадлаа. Хүү одоо хоёр настай бөгөөд ааваасаа удамшиж болох байсан өвчингүй төрсөн юм. Түүний эцэг 27 настай Гүржийн алдартай дуучин Бера Иванишвили. Дуучныг хамгийн царайлаг альбинос гэдгээр нь дэлхий дахин танина.

Альбинос гүрж эр гэхээр хачирхалтай сонсогддог юм. Гэхдээ түүний гэрэл зураг цаанаа л нэг хараа татсан. Бера өөрийнхөө гадаад төрхөнд ер санаа зовдоггүй, харин ч давуу талуудтай гэж үздэг. Энэ л дүр төрхийнхөө ачаар алдарт гарч хувийн амьдралаа амжилттай зохиож чадсан гэж боддог ажээ.

Хэн нэгэн үүнийг өвчин гэнэ, харин зарим нэг нь тэнгэрийн хишиг гэнэ. Дуучны гэргийг хараад л хоёр дахь нь байх гэж гэж бодогдоно. Нанука Гудавадзе Гүржид төрсөн, одоо алдартай загвар өмсөгч бүсгүй. Энэ хосоос ямар хүүхэд гарах бол гэж ойр дотныхноос нь гадна шүтэн бишрэгчид нь ч таамаг дэвшүүлж байлаа. Гэр бүлийн хос хариултыг нэг их удаан хүлээлгэсэнгүй.

2019 онд хурим хийснээс хойш нэг жилийн дараа анхны хүүхдээ төрүүлж Берука гэж нэр хайрлажээ. Сошиал сүлжээнд байрлуулсан хүүгийн зургийг харахад эцгийн онош хүүд өвлөгдөөгүйг ойлгоно.

Сонирхуулж хэлэхэд, Бера Иванишвилигийн дүү бас альбинос юм. Тэдний цугтаа авахуулсан гэрэл зургийг хар даа – үлгэрийн юм шиг байгаа биз?

Зарим нэг хүмүүс альбинизмийг генийн азтай сугалаа ч гэж үздэг. Уг өвчнийг урьдчилан таахын аргагүй. Ингээд л гүржийн нэгэн аз жаргалтай гэр бүлд хоёрын хоёр альбинос хүү мэндэлсэн хэрэг.

Өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 30-ны өдөр Берукаг төрдөг тэр өдөр бүх төрөл төрөгсөд, найз нөхөд цуглацгаажээ. Мөн Гүржийн ерөнхий сайд асан, тэрбумтан Бидзина Иванишвили гэргий Екатерина Хведелзидзагийн хамтаар ирсэн байв.

Хүү хөдөлгөөн ихтэй, биеэ даах дуртай гэнэ. Том болохоороо арьс нь арай бараан болж өөрчлөгдөх байх гэж ойр дотнын хүмүүс нь таамаглаж байна. Түүний нүд үлгэрийн юм шиг гүн цэнхэр өнгөтэй ажээ.

Бера ээжтэйгээ адилхан байгаад хэн ч гонсойсонгүй. Эцэг, эх нь зав чөлөө муутай ч гэлээ хүүтэйгээ аль болох их цагийг өнгөрөөхийг хичээдэг байна.

90
ХөөрхөнХөөрхөн
23
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/01/24 at 18:33

    huuchnii har domiinhon l albinos humuusiin amind ih haltai bdag gesen

  2. Enkhchuluun Dulamkhorloo

    Enkhchuluun Dulamkhorloo

    2022/01/24 at 21:17

    1980-aad oni ued Gandangiin denj deer yag iim 3 ohintoi egel jiriin mongol ail bsan. Egch duy 3-ig bid German ohid gedeg bsa.

  3. Badamzul Sededsuren

    Badamzul Sededsuren

    2022/01/24 at 21:50

    Хүн л бол хүн ямар үс зүстэй ямар байх нь гол биш Хүн шиг хүн л байхад болно Нээх бичих юмаа олж яадчих юм

  4. Tserendorj Bayarmaa

    Tserendorj Bayarmaa

    2022/01/24 at 22:19

    Дөргөн хатангийн удмынхан бгаа юм биш үү, цагаан хөмсөгтийнхөн

  5. Sunjee Sodnomdarjaa

    Sunjee Sodnomdarjaa

    2022/01/24 at 22:25

    Enkhchuluun Dulamkhorloo Тийм шүү.

  6. Tungalag PJ

    Tungalag PJ

    2022/01/24 at 22:26

    so beautiful.

  7. Huslen Ganaagiin

    Huslen Ganaagiin

    2022/01/24 at 22:52

    =

  8. Khishgee Bayar

    Khishgee Bayar

    2022/01/24 at 23:13

    mgld bas iim zaluus haragddag. ard in dax in neg zaluu iim

  9. Nara Nara

    Nara Nara

    2022/01/24 at 23:16

    Aztai zaluus bnaa . Khuu ni jiriin tordog …khoorkhon khuu bna..

  10. Tuya Tuya

    Tuya Tuya

    2022/01/25 at 00:14

    Enkhchuluun Dulamkhorloo tiim shuu huuhed bsn bld ter uu anh harahad ebgui bain bain ergej hardag bailaa suuldee dassan

  11. Doinin Gantulga

    Doinin Gantulga

    2022/01/25 at 01:53

    Би Гүржид хүн болсон.. 1983 онд очоод монтёр болж байв. Манай багш Аюушжав гэж байв. Сайн хүн.

  12. Nomin Minok

    Nomin Minok

    2022/01/25 at 02:17

    М. Цоомоо bdg gj xele bzde

  13. Ундармаа Дэлгэр

    Ундармаа Дэлгэр

    2022/01/25 at 03:57

    Албин үс-альбинос

  14. Зочин

    2022/10/07 at 16:33

    Альбино хүмүүс яагаад ийм хачин царайтай байдаг юм бол? Хөмсөг нь тод биш гэдэгтээ биш, бүгдийг нь бараан болгоод харсан ч 1 тийм эвгүй царайтай байдаг. Ялангуяа африк альбинонууд.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *