Японы мод харуулдах тэмцээн

0

Японы мод харуулдах тэмцээнНийтлэлийн маань гарчгийг уншсан эрхэм та бүхэн мод харуулдаж уралдахад ямар утга учир байнаа гэж гайхаж магадгүй. Гэхдээ энэ хачирхалтай тэмцээн Японд жил бүр болдог байна. Япон орон даяар оршин суудаг мод харуулдагч мэргэжилтнүүд Японы янз бүрийн мужуудад зохион байгуулагддаг энэхүү тэмцээнийг зорин ирж, байж болох хамгийн нимгэн зоргодосыг харуулдан гаргахаар ур чадвараа шавхдаг аж. Кезуроукай /Kezuroukai/ нэртэй энэхүү тэмцээнээр туйлын нимгэн модны зоргодоснуудын зузааныг микрометрээр хэмжиж, хэн нь ялагч болсныг тодруулдаг бөгөөд оролцогчид хоёр цагийн турш бэлтгэл сургуулилтаа хийсний эцэст тэмцээн эхлэхэд оролцогч тус бүр шүүгчдийн өмнө гурван ширхэг зоргодосыг өөрийн бүхий л ур чадвараа гарган байж, хамгийн нимгэн байдлаар харуулдан гаргаж харуулдаг байна. Шикоку арлын Уважима хотод болсон өнгөрсөн жилийн тэмцээний ялагч 9 микроны зузаантай зоргодосыг харуулдаж гаргасан ба микрон гэдэг нь миллиметрийг мянга хуваасантай тэнцдэг нэгж юм. Энэ хэмжээсийг танд илүү ойртуулж ойлгуулъя гэвэл хүний үсний дундаж хэмжээ 100 микрон, үүлийг бүрдүүлэгч усны дуслын диаметр 10 микрон, хүний судас 8-9 микрон байдаг гэдгийг хэлэхэд хангалттай бизээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/06/05 at 16:14

    zzz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *