Танд амьдралдаа хэрэглэх хангалттай их мөнгө байгаа. Хаана вэ гэж үү? Толгой дотор чинь…

4

“Мөнгө таны хувьд юу вэ?” гэсэн асуултанд “бохир”, “хог хаягдал” гэсэн хариулт байхаас гадна мөн “эрч хүч” гэж хариулах ч хүн бий. Хэрвээ “хүч” гэж хариулсан бол, цаашлаад “эрч хүч” гэдэг үг нь түлхүүр үг байгаа бол мөнгөний сэдэв таны хувьд бүхэлдээ шийдэгджээ. Та мөнгө гэдгийг эрч хүчний нэг хэсэг хэмээх үзэл баримтлалыг дэмждэг хүмүүсийн нэг байна.

Эрч хүчний адилгүй түвшин хүмүүст төрөл бүрийн боломжийг олгодог. Эрч хүчний өндөр түвшинтэй хүмүүс бусдыг бодвол амьдралд ч гэсэн томоохон байр суурь эзэлдэг. Зарим нэг нь амьдралдаа гомдоллож, өвдөж зовж байна гэнэ, эдгээр хүмүүсийн хувьд ядуучууд хамаарна.

Гэхдээ аливаад сэтгэлээр унах хэрэггүй, яагаад гэвэл хүн бүрийн эрч хүчний хэмжээ харилцан адилгүй байдаг. Жишээ нь бага эрч хүч хуримтлагдсаар илүү их эрч хүч болно, яг л “ далайд дусал нэмэр” гэдэг үг шиг.

Энэ юу гэсэн үг вэ?

Бие махбодийн хэмжээнд эрч хүчээ хуримтлуулж эхэлбэл яах вэ, жишээ нь өглөө, оройдоо алхвал эрч хүч бага багаар хуримтлагдаж илүү их болох уу? Энэ мэтчилэн эрч хүчийг хуримтлуулах боломжтой юм.

Тэгэхээр дараах асуулт гарч ирнэ: “Хэрвээ алхаад байвал мөнгө нэмэгдэх үү?”. Үүнд өгөх хариулт: “Итгэхгүй байгаа бол алхахгүй байж болно”. Хэн нэг нь алхаж эхэлсэн, нөгөө нэг нь гүйсэн эсвэл бэлтгэл сургуулилтын зааланд явжээ – хаашаа явсан нь хамаагүй, хамгийн гол нь хэсэг хугацааны дараа нэг зүйлийг мэдэрч ажиглаж эхэлнэ  – мэдлэгийн эрч хүч нь нэмэгдэж, хэсэг хугацааны дараа уг эрч хүч нь итгэлийн эрч хүчийг сэлбэж дүүргэжээ.

Тус эрч хүч буюу итгэлийн эрч хүч нь хамгийн дээд түвшинд буюу долдугаар түвшинд байдаг. Итгэлийн эрч хүч нь хүнд маш их боломжийг олгоно. Итгэлийн эрч хүч байгаа цагт бусад төрлийн бүх эрч хүчийг сэлбэж дүүргэж чадна.

Эргээд материаллаг нөхцөл байдлын эрч хүч рүүгээ эргэж орцгооё, үүнийн нэг хязгаар нь – мөнгөний эрч хүч юм. Амьдрал яг л хэвээрээ бүх зүйл шударга шулуун замаар яваа, ядаж л хааяа ч гэсэн тэгж бодогддог болов уу.

Хүн болгон тухайн хугацаанд өөрийнхөө амьдралд хэдий хэр мөнгө хүлээж авах нь тодорхой байдаг, энэ нь тэр хүний мэдлэг болон итгэлийн эрч хүчээс шалтгаална.

Хүн өөрийнхөө удирдаж, хадгалж бас хянаж чадах тийм л тодорхой хэмжээний мөнгөний дүнг хүлээн авна. Төгрөг болгоныг юунд зарцуулах нь тодорхой.

Жишээ нь, хүн сард өөрт нь хэдэн төгрөг шаардлагатай байгааг тодорхой хэлж чадна. Хариулт: “их мөнгө” гэж хэлбэл – “хэд” гэдэг тодорхой бус үг нь тухайн эрч хүчийг захиран зарцуулахад бэлэн бус байгааг илтгэж байгаа ажээ.

Амьдралынхаа хөгжлийн тодорхой хугацаанд та хэдий хэр мөнгө хүлээж авахаа ойлгохын тулд та энгийн бөгөөд сонирхолтой дүгнэлтийг хийж үзээрэй.

Зураг зурж болно эсвэл зүгээр байгаль эхээс танд харамгүй заяасан хийсвэрлэн бодох чадвараа ашиглаарай.

За, нүдээ аниад, төсөөлнө, та зам дээр юу харж байна? Ямар зам байна? Та тайлбарлаж хэл дээ. Замд саад байна уу? Зам дээрээс мөнгөтэй түрийвч оллоо. Тэр түрийвч эсвэл шуудайг дүрсэлж хэл дээ. Хэдий хэр их мөнгө байна вэ?

Шуудай хүнд байна уу, нар жаргах дөхөж байхад та маш хол замыг туулах үлджээ. Та мөнгийг яах уу? Гэнэт зам дээр дээрэмчид гарч ирнэ. Тэд таны мөнгийг дээрэмдэх гээд л… Та тэгвэл ямар арга хэмжээ авах уу? Эцэст нь таны зам дууслаа. Та мөнгөтэй цуг зорилгодоо хүрчээ. Та хаашаа явж байсан бэ? Байшин уу? Том хот руу юу? Хөдөө юу?

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *