Герман улс эрчим хүчний хэрэгцээнийхээ 50 хувийг нарнаас авч дээд амжилт тогтоолоо

8
0
8,165

Fraunhofer ISE судалгааны институт 6-р сарын 9-ний өдөр Герман улс 23.1 гигаватт нарны эрчим хүчийг гаргаж авсан нь улсын нийт эрчим хүчний хэрэгцээний 50,6 хувийг хангаж, амжилт тогтоосон болохыг мэдэгджээ. Хэдийгээр энэ амжилт баярын амралтын өдрөөр тохиосон ч гэсэн дэлхийн нарны энергийн тэргүүлэгчийн төлөө хийж байгаа томоохон алхам гэгдэж байгаа аж. Герман улс нь айл өрхийн байшин болон албан байгууллагын дээврийг нарны энергийг цуглуулагч хавтангаар бүрэхэд анхаарал хандуулдаг.
Герман улс энергийн хэрэгцээнийхээ 50 хувийг нарнаас авч дээд амжилт тогтоолоо 1
Одоогоор тус орны [tweetable]байшин барилгуудын 90 орчим хувь нь нарны энерги цуглуулагч хавтан бүхий дээвэртэй[/tweetable].
Герман улс энергийн хэрэгцээнийхээ 50 хувийг нарнаас авч дээд амжилт тогтоолоо 2
Герман улс нь ойролцоо хугацаанд мөн өөр хоёр дээд амжилтыг эвдсэний нэг нь 6-р сарын 6-нд өдрийн 1-2 цагийн хооронд 24.24 гигаватт эрчим хүчийг нарнаас гаргаж авсан бол нөгөө нь бүтэн 7 хоногийн хугацаанд тус улс нарнаас 1.26 киловатт цагийн эрчим хүчийг гаргасан явдал ажээ. Гэтэл эсрэгээр АНУ нийт энергийн хэрэглээнийхээ дөнгөж 0,2 хувийг нарны энергиэр нөхсөн саяхны тоо баримт байна. Дээвэр дээрх нарны энерги цуглуулагч хавтанг түгээх явдалд засгийн газраас явуулж байгаа зар сурталчилгааны компанит ажлууд ихээхэн нөлөө үзүүлж байгаа аж.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

Германы засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг болон хийгдэж буй энэ ажлын хүрээнд нүүрс түлдэг эрчим хүчний станцууд болон цөмийн эрчим хүчний станцуудын ашиглалт буурч байгаа ба 2022 он гэхэд эдгээр станцуудыг хаахаар төлөвлөсөн байна. Мэдээж хэрэг нарны энергийг ашиглах энэ хөдөлгөөнд асуудлууд тулгарч байгаа. Засгийн газрын зүгээс төсвийн татаас, үнийн өсөлтийг аль болох бууруулж, арилгах, батерейны хэрэгцээг хангах тал дээр анхааран ажиллахаар төлөвлөжээ. Түүнчлэн хэрэглээний тал дээр асуудал тодорхойгүй байгаа ба одоогоор олон гэрийн эзэд нарлаг өдрийн илүүц эрчим хүчээ бүрхэг өдөр хэрэглэхээр бодож, цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүдэд зарж байгаа юм.

Энд байгаа өөр нэг тодорхойгүй асуудал нь Германы засгийн газар тус оронд бараг 7 сая орчим айл өрх орлогынхоо 10-аас дээшхи хувийг эрчим хүчний тооцоонд өгч, эрчим хүчний хомсдолтой амьдарч байгааг дурдсан явдал аж. Energiewende үндэсний эрчим хүчний хөтөлбөрийн судалгаагаар чинээлэг болон зарим дундаж орлоготой иргэд дээвэр дээрээ нарны эрчим хүч цуглуулагч хавтан байршуулж чадаж байгаа бол бага орлоготой айлууд төсөвт хөрөнгө оруулалт хийж, татвар төлж байгааг тогтоожээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

8 Сэтгэгдэл

  1. Amgaa Amgaa

    Amgaa Amgaa

    2014/06/23 at 14:01

    Манайд тохирох эрчим хүч дээ

  2. Amgaa Amgaa

    Amgaa Amgaa

    2014/06/23 at 14:01

    Манайд тохирох эрчим хүч дээ

  3. Зочин

    2014/06/23 at 15:43

    yag tiim, manaih shig nartai odruud ihtei ulsad mash ih tohiromjtoi. gol n hyamd unetei heregleeg l bii bolgoh heregtei bgaa yum. tegsen tsagt yun utaa. utaa bol martagdana shd.

  4. Зочин

    2014/06/23 at 15:43

    ene torliin biznes erhlegchdiig toroos bodlogoor demjih heregtei

  5. Зочин

    2014/06/23 at 17:41

    German uls mandtugai! German mashinuud hojtugai!

  6. Зочин

    2014/06/23 at 21:27

    монголд бна уу

  7. Зочин

    2014/06/23 at 21:31

    50% ch arai ulgeree gehdee german ih anhaarch baigaa

  8. ЗочинZochin

    2014/06/24 at 11:16

    Saihan yum bichjee unen bgaa daa? Ene system mash ih unetei uchraas UB-t heregjihgui bgaam. Delgetsnees gadna mash olon batterei ordog bas ih unetei shuu. Horongo mongo bval bolno sh dee. olson mongooroo mashin mexanizm avaad bn shuu dee. manaih ih narlag bolovch ovol narnii tusgaliin ontsog ih hurts boldog ter n ashiggui bdaliig uusgedeg yum bilee. Harin salhin generatoruud iluu ur duntei yum shig bnlee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.