Индранил чулуун дэлгэц: Apple яагаад үнэт чулуу сонирхох болов?

0

Бат бөх, зурагдахгүй, маш үнэтэй индранил хэмээх үнэт чулуу нь дараагийн iPhone гар утасны дэлгэц болох цаг бидэнд ойрхон байж магадгүй. Apple компани илүү бат бөх, зурагддаггүй гар утасны дэлгэцийн шинэ төрлийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан тухай мэдээ бий. Өнгөрөгч 2-р сарын сүүлээр шинэ индранил чулуун бүтээгдэхүүний үйлдвэр ажиллаж эхэлсэн. Харин ухаалаг гар утас болон таблет компьютерын дэлгэцэнд ямар үнэт чулууг ашиглах бол?

Индранил буюу сафир чулуу нь шил эсвэл очир алмааз шиг нэвт гэрэлтэж харагддаг маш бат бөх чулуу юм. Энэхүү үнэт чулуу нь шар, үзмэн ягаан, улбар шар, ногоон, улаан зэрэг өнгөтэй байдаг.
Индранил чулуун дэлгэц: Apple яагаад үнэт чулуу сонирхох болов? 1

Индранил чулуун дэлгэц: Apple яагаад үнэт чулуу сонирхох болов? 2
Улаан сафир нь бадмаараг гэдэг нэрээрээ алдартай ба хамгийн их танигдсан сафир нь хөх өнгийн индранил чулуу юм.

Индранил чулуун дэлгэц: Apple яагаад үнэт чулуу сонирхох болов? 3
Сафир чулуу нь гар утасны минь дэлгэцийг хөх өнгөтэй харагдуулах болов уу гэж санаа зовж байгаа хүмүүс байж болох юм. Сафир чулуун дахь хольц нь тухайн чулууны өнгө ямар байхад нөлөөлдөг. Чулуун дахь төмөр, титан, хром, зэс, магни зэрэг хольцгүй цэвэр сафирыг дэлгэц хийхэд ашигладаг. Индранил чулууг олонх үнэт чулууны адилаар уурхайн олборлолтоор гаргаж авдаг. Гэхдээ олонх үнэт бус эд зүйлсийг хийхдээ үйлдвэрийн аргаар, хиймлээр гаргаж авсан индранилыг ашигладаг. Анхны хиймэл индранилыг 1902 онд Францын химич Auguste Verneuil гаргаж авчээ. Түүнээс хойш индранилыг хиймлээр гаргаж авах олон аргууд бий болсон ч голчлон хөнгөнцагааны ислийг өндөр халуун, даралтаар талсжуулах аргыг хэрэглэж байна.

Олонх хиймэл индранилыг аж үйлдвэрийн салбарт хэрэглэж байгаа ч өнгийн индранилуудыг лазер хэрэглээнд ашиглаж байгаа. Титан болон хромын хольцтой улаан бадмаараг сафирыг зохистой долгионы уртыг гаргах хосгүй чадвараас нь үүдэн улаан, шинэ хэт улаан туяа гаргахад ашиглаж байна. Мөн сум нэвтэрдэггүй хамгаалалтын шил, өндөр даралтат оношзүйн болон шинжлэх ухааны тоног төхөөрөмжийн харах шил зэрэгт ашигладаг. Супермаркетуудын баркод уншигчийн шил шиг материалд ихэвчлэн зурагдахгүйг нь бодож сафир ашигласан байдаг. Мөн индранилын хамгийн түгээмэл хэрэглээ бол линз болон цагны нүүр юм. Индранил чулууны ирээдүйн хэрэглээний тухайд зарим тэргүүлэх зэргийн ухаалаг гар утасны дэлгэцийг индранилаар хийж байгаагийн дотор 3,7 инчийн индранил дэлгэцтэй Vertu Ti утсыг нэрлэж болно.

Индранил чулуун дэлгэц: Apple яагаад үнэт чулуу сонирхох болов? 4
Саяхны мэдээгээр Apple корпораци iPhone гар утасныхаа дэлгэцний шилийг сафираар солихоор идэвхийлэн ажиллаж байгаа тухай дурдсан. Энэхүү мэдээлэлд Apple ирээдүйн iPhone утсандаа суулгахад хангалттай тооны сафир дэлгэц үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг өөрийн болгосон гэжээ. Сафир чулууг ухаалаг гар утасны дэлгэцэнд ашигладаггүйн нэг шалтгаан нь өндөр үнэ. Шил үйлдвэрлэгч Corning компаний зүгээс өгүүлснээр бол сафир чулуун дэлгэц нь Gorilla Glass-тай харьцуулахад 10 дахин өндөр үнэтэй байх аж.

Индранил чулуун дэлгэц: Apple яагаад үнэт чулуу сонирхох болов? 5

Индранил чулуун дэлгэц: Apple яагаад үнэт чулуу сонирхох болов? 6

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/23 at 15:41

    laitai, zuragddaggui hagardaggui delgetstei bolchihvol iphone delhiin nomer 1 bolno

  2. Зочин

    2014/06/23 at 15:42

    тэгвэл усанд хийгээд ажиллаж чадах үгүйг нь бас үзэхгүй юу хаха

  3. htamir

    2014/06/23 at 15:51

    oo zaaz hvn tsohij alahaar bolhin bnda hahah :>

  4. Зочин

    2014/06/23 at 16:15

    utasruugaa buuduulahad vhehgvi bh magadlal undur yum bn

  5. Зочин

    2014/06/23 at 17:39

    utas hudaldaj avaad delgetsiig n salgaj avaad zarval ashigtai yum bn

  6. Зочин

    2015/04/15 at 10:03

    goy medeelel olchihloo hicheel deer bagsh medeelel olj ir geed ashgui dee kkkk

    *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *