Хамгийн хачирхалтай рентген зургууд

0

Хамгийн хачирхалтай рентген зургуудАнагаах ухааны хөгжил цэцэглэлтээс хүн төрөлхтний эрүүл саруул, эсэн мэнд амьдрал шалтгаалдаг. Орчин үед байгаль экологи, хүний өөрийн хэрэглээ, амьдралын дадал зуршил гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч, олон арван янзын өвчин эмгэг бий болж, устан үгүй болж, өөрчлөгдөн хувирсаар байгааг анагаах ухаан судалж, түүнээс зайлсхийх арга, боломжуудыг хайдаг. Түүнээс гадна санаатай болон санамсаргүй тохиолдлоор хүмүүс гэмтэж бэртэх, янз бүрийн гадны биетийг биедээ оруулах тохиолдлууд олон. Энэ үед ч мөн анагаах ухааны хүч чадал хэрэг болдог. Анагаах ухааны түүхэнд хийгдсэн хамгийн чухал ололт дэвшлүүдийн нэг нь рентген зураг бөгөөд 1895 онд Германы физикч Вильгелм Рентгений хийсэн энэхүү нээлт нь ХХ зууны сод бүтээл болж, эзэндээ Нобелийн шагнал авчирсны дээр олон мянган хүмүүст амь амьдрал, эрүүл мэндийг нь эргүүлэн авчирсаар байгаа юм. Энд бид анагаах ухааны түүхэн дэх хамгийн хачирхалтай рентген зургуудыг түүвэрлэн та бүхэнд толилуулж байна.

1. Хийн алхаар толгойдоо буудуулсан Хятад хүний гавлын яс
2. Хоёр сэрээ, бал, сойз залгисан хүний хэвлий

3. 1899-1902 онд болсон Британий эзэнт гүрний эрх чөлөөний дайнд оролцож байсан цэргийн хөлийн эрхий болон долоовор хурууны ясанд зоогдсон сумны зураг

4. Нэгэн эрийн долоовор, дунд хуруунд зоогдсон хадаасны зураг

5. Халбага, ир залгисан өвчтөн

6. Эмэгтэй хүний хоолой дахь сүлбээр зүү

7. Хөлдөө сэрээ зоолгосон өвчтөн

8. Сахлын хутга, ирний хамт залгисан өвчтөн

9. Хутгатай эртэй тулалдсан эрийн тасарсан хуруу

10. Хөлдөө сэрээ зоолгосон өөр нэгэн өвчтөн

11. Загасчилж байгаад толгойдоо жад зоолгосон 16 настай хүү

12. Мэс заслын үеэр санамсаргүйгээр өвчтний хэвлийд үлдсэн мэс заслын хайч. Хайч байгааг мэс заслаас 18 сарын дараа өвчтөн эмэгтэй гэдсэндээ хүчтэй өвдөлт мэдэрч байгаагаа хэлснээр мэджээ.

13. Өөрийгөө санамсаргүйгээр хадаасны буугаар буудсан өвчтний толгой дахь хадаас. Тэрээр үүнийгээ өөрөө ч сайн ухаараагүй бөгөөд 6 хоногийн дараа толгойд нь 10 см урт хадаас байгааг мэджээ.

14. Хоригдлын хэвлий дэх харилцуур утас

15. 10 настай хүүгийн толгой дахь хутга. Хүү амьд үлдсэн.

16. Хоригдлын толгой дахь гар бөмбөг

17. Унгарын нэгэн өвчтний бөөрнөөс гаргаж авсан энэ чулуу 15 см хэмжээтэй ба 1,1 кг жинтэй байв.

18. Өсвөр насны хүүгийн толгой дахь 12 инч хэмжээтэй хутга

19. Өвчтний нүдэн дэх цөцгийн тосны хутга

20. 60 настай эрийн анусан дахь Пепсиний лонх

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/08 at 18:16

    aimar

  2. Зочин

    2013/11/08 at 19:05

    GVE MON TENEG HVMVVSEE

  3. Зочин

    2013/11/08 at 21:28

    Booljloooo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *