64 настай ээж нь охинтойгоо яг л чацуу мэт харагдана. Түүнд гоо сайхны мэс засал огтхон ч байхгүй юм шүү

2

Анжела Пол нь Английн Бредфорд хотод төрсөн бөгөөд Калифорнид амьдраад удаж байгаа хүн юм. Энэ жил тэрээр 64 нас хүрч байгаа боловч үеийнхнээсээ дэндүү залуухан харагддаг байна. Тэр охинтойгоо цуг гарч ирэхэд олон хүн тэднийг эгч дүүс юм болов уу гэмээр харагдана. Daily Mail-д бичсэнээр бол хүмүүс Анжелын гоо сайхныг хараад бахдах боловч зарим нэг нь түүнийг гоо сайхны мэс заслын үр дүнд ийм болсон гэж боддог бололтой. Үнэн хэрэгтээ энэ бүсгүй гоо сайхны мэс заслын эсрэг үзэл бодолтой хүн бөгөөд түүний энэ амжилт нь урт удаан хугацааны тэсвэртэй ажил, бие сэтгэлийн хүчээр бий болсон билээ.

64 настай Анжела өөрийнхөө насыг хэлэхэд хүмүүс түүнд итгэдэггүй байна

 

Зарим нэг нь түүнийг гоо сайхны мэс заслын ачаар ийм гадаад үзэмжтэй болсон гэж хардана

Энэ бүсгүй иймэрхүү төрлийн мэс засал ерөөсөө хийлгэж байгаагүй бөгөөд хүний унаган гоо сайхныг дээдэлдэг хүн юм.

 

Анжела 16 наснаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ

 

20 жил ажилласны дараа бүсгүй маань чонон хөрвөс өвчнөөр өвдсөн бөгөөд энэ нь түүний бүх л амьдралыг үндсээр нь өөрчилсөн байна.

 

Тэрээр элдэв эм тарианаас татгалзан эрүүл амьдралын хэв маягийг тууштай сонгожээ

 

Зөв хоололт, спорт, бясалгал – энэ бол Анжелагийн мөнхийн залуу байгаагийн нууц

 

30 настайдаа Анжела нь Ариэль охиноо төрүүлсэн байна

 

Загвар өмсөгч ажлаа орхин өөрийгөө гэр бүлийн амьдралд зориулж эхэлжээ

 

Охин нь одоо 34 настай бөгөөд ээжтэйгээ цуг байхдаа тэд яг л эгч дүүс шиг харагддаг гэнэ

 

Сүүлийн таван жил энэ бүсгүй долоо хоногт 4 удаа зумба фитнесээр хичээллэж байна

 

Мах иддэггүй бүсгүй маань харин загас болон далайн бүтээгдэхүүн иднэ

 

Хүний гоо сайхан гэдэг бол өөрийгөө анхаарч халамжлах явдал юм шүү гэж уг бүсгүй ярьдаг юм

Хүн өөртөө аль болох эртнээс анхаарал тавих хэрэгтэй гэж Анжела зөвлөж байна. Энэ нь хүнд хэцүү, тэвчээр шаардсан ажил бөгөөд үр дүн нь таны хүссэн гоо сайхан бий болох болно. Хамгийн гол нь бүх л зүйлийн тэнцвэрийг зөв олж тохируулах явдал бөгөөд энэ нь биеийн тамирын дасгалаас эхлээд хоол хүнсэндээ юу хэрэглэх гээд олон зүйл байх билээ. Ингэж чадсан нөхцөлд нас гэдэг бол зөвхөн тоо болж, таны гадаад төрхөнд ямар ч байдлаар нөлөөлөхгүй болох юм. Анжела өөрөө үүний баталгаа билээ.

3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tumen Bayar

    Tumen Bayar

    2019/07/28 at 20:06

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *