Танд чин сэтгэлээсээ хайртай залуугийн 6 шинж болон таныг зүгээр л ашиглаж байгаа залуугийн 6 шинж

2

Олон эмэгтэйчүүд, тэр тусмаа залуухан охидууд дандаа хайр дурлалын харилцаанд сэтгэл зовнисон мэдрэмжтэй байдаг. Юу гэхээр, заримдаа бидний таагүй төсөөлөл зөв байх тохиолдол бий, гэхдээ хамтрагчийнхаа мэдрэмжинд эргэлзэх нь амархан байдаг яагаад гэвэл, бидний сэтгэл зовних мэдрэмж эсвэл өмнөх бүтэлгүй хайр дурлалын харилцаа үүнд нөлөөлдөг. Аз болоход, таны хамтрагч танд үнэхээр хайртай эсвэл таныг зүгээр л ашиглаж байгааг ойлгож мэдэхэд туслах хэд хэдэн шинжүүд байдаг байна.

Бид бүхэн хайр дурлалын харилцаа ямар ээдрээтэйг сайн мэднэ, тиймээс хамтрагчийнхаа жинхэнэ нүүр царайг таньж мэдэхэд хэрэг болох дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

 

Таныг хайрладаг: Тэр бүхий л цаг хугацаанд тань руу ширтэнэ

Олон романтик дууны үгийг зохиогчид үүнийг яг зөв илэрхийлдэг: танд чин сэтгэлээсээ хайртай залуу таниас хэзээ ч харцаа салгахгүй. Таныг баасан гаригийн үдэш сайхан хувцаслахад олон эрчүүдийн нүдэнд энэ өвөрмөц харц бий болно. Гэхдээ хэрэв та өөрийг чинь энгийн байх үед гайхширсан болон сэтгэл хөдөлсөн харцаар хамтрагч чинь харж байгааг анзаарвал, тухайлбал оройн хоол хийх эсвэл таны гадуур хувцсыг өмсгөх үед, тэр танд гарцаагүй хайртай гэсэн үг юм.

© The Vow / Spyglass Entertainment

 

Таныг ашигладаг: Тэр таныг онцгой гэж мэдрүүлдэггүй

Танд бусад охидоос ялгарах онцгой шинж байхгүй, түүний эргэн тойрон дахь эсвэл найзууд дунд байдаг охидууд тантай яг адилхан юм шиг санагдана. Тэр магадгүй байнга таныг бусад хүмүүстэй харьцуулдаг эсвэл танд ямар ч хайр мэдрүүлдэггүй. Хэрэв та түүний хажууд өөрийгөө бусад охидын л адил гэж мэдэрдэг бол, тэр таныг гайхшруулах зүйл юу ч хийдэггүй гэж ойлгож болно.

© Vicky Cristina Barcelona / Mediapro

 

Таныг хайрладаг: Тэр биеэ барьж чаддаг

Бид бүхэнд бүгдэд нь өнгөрсөн түүх гэж байх бөгөөд зарим хүмүүс үүнийг одоо үргэлжилж байгаа харилцаандаа дурддаг. Гэхдээ таны хамтрагч өнгөрсний чинь талаар их зүйл мэддэг мөртлөө таны дэргэд хамт байж, таныг өнгөрснөөр чинь дүгнэлгүй хайрлана. Хүнийг ямар байснаар биш, ямар байгаа болон ирээдүйд ямар байхаар нь дүгнэж, алдаа оноотой нь хамт хайрлана гэдэг бол чин сэтгэлээсээ хайрлаж байгаагийн илрэл юм.

© The Fault in Our Stars / Fox 2000 Pictures

 

Таныг ашигладаг: Та байнга буруутай юм шиг байдаг

Та ажил дээрх асуудлаа шийдвэрлэхийн тулд юу ч хийж чадахгүй мэт санагдана, бас дэлгүүрээс нохойндоо ямар хоол авахаа ч сонгож чадахгүй. Хэрэв та байнга юу хийж байгаагаа ойлгож чадахгүй байвал, энэ нь та өөртөө сэтгэл хангалуун бус байгаагийн шинж юм. Яг одоо хайр дурлалын харилцаандаа цэг тавих цаг нь иржээ. Хамтрагчийгаа илүү мундаг хүн болоход нь туслахад, буруудаад байх зүйл үгүй, гэвч ямар ч өөрчлөлт, хандлага танд буруутай юм шиг санагдах учиргүй.

© A Tale of Love and Darkness / Voltage Pictures

 

Таныг хайрладаг: Танд болчимгүй зан гаргах вий гэхээс эмээдэг

Бид бүхэнд өөрийн гэсэн онцгой зан чанар байх бөгөөд энэ нь бусдад хэрхэн нөлөөлж байгааг тэгтлээ сайн ойлгож ухаардаггүй. Хэрэв та хамтрагчаа таны урмыг хугалах эсвэл сэтгэлийг чинь шархлуулах ямар нэгэн ааш авир гаргахгүйн тулд болгоомжилж, өөрийгөө хянаж байгааг анзаарвал, энэ нь сайн хэрэг. Гэхдээ та түүнийг ийм байдалтай байлгах хэрэггүй бөгөөд ямар нэгэн асуудал тулгарвал, түүнтэй ярилцах нь чухал. Учир нь таны юу гэж бодож байгааг тэр мэдэхгүй, тийм биш гэж үү?

© Brooklyn / BFI Film Fund

 

Таныг ашигладаг: Тэр алга болдог

Хамтдаа хийхээр төлөвлөсөн төлөвлөгөө тулж ирэхэд, тэр эцсийн мөчид алга болдог. Эсвэл тэр таны мессеж эсвэл дуудлагад удаж байж хариу илгээдэг. Тийм ээ, тэр цаг хугацаа өнгөрөх тусам улам завгүй болох болсон, гэхдээ таныг гэдэг хүн ямар нэгэн байдлаар танд заавал цаг гаргадаг гэдгийг санаарай. Тэр таны үнэ цэнийг үнэлэхгүй, мэдрэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрвөл, түүнтэй хамт байгаад ямар ч нэмэргүй гэдгийн баталгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

© The Hours / Paramount Pictures

 

Таныг хайрладаг: Тэр таныг аз жаргалтай болгодог жижиг зүйлсийг ч анзаардаг

Бид бүхэн бүгдээрээ их үнэ цэнэ дагуулдаг том зүйлсэд дуртай байдаг, гэхдээ жижиг зүйлс ч гэсэн заримдаа хүнийг аз жаргалтай болгодог. Жишээ нь, тэр таны идэх дуртай мөхөөлдөс, гуниглахдаа үздэг утгагүй телевизийн шоу эсвэл хамгийн анхны тэжээсэн амьтны чинь нэрийг мэддэг. Эдгээр зүйлс баглаа цэцэг болон амттан авч өгөхөд баярладагтай адилхан тэр танд анхаарал халамж тавьдаг болохын илрэл бөгөөд энэ харилцаа цаашид үргэлжилбэл, аз жаргалтай гэрлэлт болох боломжтой.

© The Notebook / New Line Cinema

 

Таныг ашигладаг: Тэр хэзээ ч зөвшилцөхөд бэлэн байдаггүй

Зөвшилцөх арга зам хайж олно гэдэг амаргүй байдаг, тэр тусмаа хэрэв таны хайр дурлалын харилцаа шинэхэн бол, гэхдээ зөвшилцөл бидний гол зорилго байх ёстой. Таны хамтрагч таны бодлыг хүндэтгэх хэрэгтэй бас та хоёрын хоёулаа аз жаргалтай байхад нөлөөлөх балансыг хангах нь чухал. Хэрэв тэр бүх зүйл дээр “зөв” шийдвэр гаргахаас цааргалж байвал, энэ нь хэн нэгний хяналтанд байх харилцаанаас зугтааж буйтай нь холбоотой.

© The Girl on the Train / DreamWorks Pictures

 

Таныг хайрладаг: Тэр танд зүрх сэтгэлээ нээдэг бас таныг тэгээсэй гэж боддог

Бид бүгдээрээ хайр дурлалын харилцаанд эмзэг болчихдог, гэхдээ бие биетэйгээ мэдрэмж, бодлоо хуваалцахгүйгээр хүчтэй харилцааг бий болгож чадахгүй. Хэрэв тэр айдсаа ардаа үлдээж, тантай өөрт тохиолдсон асуудал, санаа зовж буй зүйлс гэх мэт чин сэтгэлийн үгнүүдээ хэлэх юм бол, тэр танд итгэдгээс гадна ирээдүйг хамтдаа даван туулахыг хүсэж байна гэж ойлгож болно. Энэ зан чанар хоёуланд чинь хэрэгтэй: тэр таны жинхэнэ мөн чанарыг мэдсэнээр, ирээдүйд тантай яаж харьцах ёстойгоо хүртэл ойлгоно.

© The Star Is Born / Warner Bros.

 

Таныг ашигладаг: Тэр таны сэтгэл санааг удирддаг

Тэр таны хүч чадал болон сул талыг хоёуланг нь сайн мэднэ, өөрөө юу хийхийг хүсэж байна, төдий чинээ таныг удирдана. Энэ төрлийн хайр дурлалын харилцааг хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв та байнга буруутай юм шиг гэмшиж эсвэл хамтрагчаасаа хараат болсон юм шиг анзаарагдвал, түүнээс эртхэн зайгаа барих хэрэгтэй.

© The Game of Thrones / HBO

 

Таныг хайрладаг: Тэр ямар ч асуудлын талаар ярилцдаг

Сэтгэл санааны байдлаа илэрхийлэх нь асуудлыг шийдвэрлэх, цаашлаад хамтрагчаа аз жаргалтай байлгах, саад бэрхшээлийг даван туулахад ач тустай. Гэхдээ үүний тулд, тэр тантай ямар ч үед чөлөөтэй ярилцдаг байх хэрэгтэй. Харилцаа бол хүчтэй хайр дурлалын харилцааны үндэс тулгуур бөгөөд хамтрагч чинь танд үнэхээр хайртай бол тантай ний нуугүй ярилцахад ямар ч асуудал гарахгүй.

© Before the Sunrise / Columbia Pictures

 

Таныг ашигладаг: Тэр таныг олон нийтийн өмнө эвгүй байдалд оруулдаг эсвэл хэдэн өдрийн турш харьцдаггүй

Бид бүхэн зарим нэг асуудал сүүлдээ хэтэрхий сэтгэл санаатай холбогддогийг мэднэ, гэхдээ танд хайртай залуу хэзээ ч олны өмнө таныг эвгүй байдалд оруулах эсвэл олон өдрийн турш тантай холбоо барихгүй алга болохгүй. Эдгээр зан чанарууд нь сэтгэл санааны байдал дээр тулгуурлан хяналтандаа оруулах, сэтгэл хөдлөлийг хянах эсвэл таныг буруу зүйл хийсэн гэж бяцхан шийтгэл өгч буйн илрэл юм. Танд хайртай залуу хэзээ ч таныг өвтгөхгүй, хэрэв хамтрагчаас чинь ийм хандлага ажиглагдахгүй байгаа бол, түүнээс эртхэн зайгаа барь.

© Silver Linings Playbook / The Weinstein Company

Танд урьд өмнө нь хамтрагчдаа зүгээр л ашиглуулж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан уу? Ямар шинж ажиглагдаж байсан бэ? Санал сэтгэгдлээ илэрхийлээрэй.

29
ХарамсалтайХарамсалтай
10
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зулаа Зулаа

    Зулаа Зулаа

    2019/07/28 at 23:50

    Ж. Баттулга unsh

  2. Anaahai Nasaa

    Anaahai Nasaa

    2019/07/29 at 01:56

    Ганзориг Лхагва бүгдийн уншаарай

  3. Tseegii Tseegii

    Tseegii Tseegii

    2019/07/29 at 02:02

  4. Хонгорзул Зулаа

    Хонгорзул Зулаа

    2019/07/29 at 03:59

    Nandin Erdene

  5. Б. Сумъяа

    Б. Сумъяа

    2019/07/29 at 09:43

    Азжаргал Г. ❤️

  6. Хүслэнзаяа Э.

    Хүслэнзаяа Э.

    2019/07/29 at 09:47

    Karina Tsagaantsooj

  7. Vica Victoria

    Vica Victoria

    2019/07/29 at 11:22

    Төгөлдөр Алтансүх

  8. Rav Jir

    Rav Jir

    2019/07/29 at 13:10

    Б. Туул уншаад үз?

  9. Behbaatar Davaasuren

    Behbaatar Davaasuren

    2019/07/29 at 14:22

    Ariunbileg Gancvh unshaad vzmeer l ym bn

  10. Dolgoon Bayrjargal

    Dolgoon Bayrjargal

    2019/07/29 at 23:10

    Эрхэмболор А. Уншаарай

  11. Nomin Erdene

    Nomin Erdene

    2019/07/30 at 09:55

    Б’ Кристал zgr unsh

  12. Bill Mark

    Bill Mark

    2019/07/30 at 10:47

    Shass

  13. Amy ML

    Amy ML

    2019/07/30 at 12:44

    Enkhgerel Ariunbold bur yag shuu dandaa hoerdhon bgad bn shuu

  14. Badamjaw Nymaa

    Badamjaw Nymaa

    2019/07/30 at 14:40

    Hun hun ussun sursnaaraa uur uur uildel gargaj hairaa ilerhiildeg shuu

  15. Eenee Eenee

    Eenee Eenee

    2019/07/30 at 14:52

    Ган-Эрдэнэ Чинзориг

  16. Javzmaa Battulga

    Javzmaa Battulga

    2019/07/31 at 01:51

    Chuluun Tumruu Unshaarai

  17. Chuck Chaagii

    Chuck Chaagii

    2019/07/31 at 13:33

    Bvbeshka Bvbe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *