11 насандаа хоёр гараа алдсан хэдий ч амьдралд бууж өгч болохгүй гэдгийг бусдад харуулж, олон хүнд урам зориг өгч буй Филиппин тогоочийн түүх

1
0
19,778
  • Марисел Апатан 11 насандаа xүчирхийллийн зoлиос болж 2 гараа алджээ.
  • Гэсэн хэдий ч тэрээр амьдралд бууж өгөлгүй тэмцэж, ахлах тогооч болж чаджээ.
  • Өдгөө тэрээр нутгийн томоохон зочид буудлуудын нэгт зөвлөх тогоочоор ажиллаж байна.

Өдгөө 31 настай Филиппин улсын Замбонга хотоос гаралтай Марисел Апатан бол олон хүний хувьд гайхалтай үлгэр дуурайлал болсон нэгэн юм. Тэрээр 11 насандаа xүчирхийллийн зoлиос болж хоёр гараа алдсан бөгөөд энэ золгүй явдлаас болж түүний амьдрал тун хүнд байдалд орсон боловч, тэрээр бууж өгөлгүй хөдөлмөрлөсөөр өдий зэрэгт хүрчээ.

11 насандаа хоёр гараа тайруулсан Филиппин улсын Замбонга хотоос гаралтай Марисел Апатан өдгөө тогооч хийдэг

6 хүүхэдтэй айлын хамгийн том нь болох филиппин бүсгүй хүнд хэцүү амьдралын өмнө өвдөг сөгдөлгүй дүү нараа харж халамжлахын зэрэгцээ гаргүйгээр хэрхэн амьдрах талаар бүхнийг эхнээс нь дахин хийж сурчээ. Зочид буудал, рестораны менежмент, хоол хүнсний чиглэлээр мэргэшсэн тэрээр одоог хүртэл боловсролын зэргээ ахиулах зорилго тавин суралцсаар байгаа ажээ.

21 наснаасаа тэрээр Манила дахь Эдса Шангри-Ла зочид буудалд ажиллаж, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлж, ар гэрийнхээ амьдралыг нуруун дээрээ үүрч эхэлсэн гэнэ. Зочид буудалд ажиллахын зэрэгцээ тэрээр талх нарийн боовны чиглэлээр суралцаж, сонирхлынхоо дагуу бусдаас заавар зөвлөгөө сонсдог байжээ.

 

Марисел бүсгүйн цуцашгүй хөдөлмөр, амжилт олон хүмүүст урам зориг өгсөөр байна.

Тэрээр өглөөний нэгэн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа хөгжлийн бэрхшээлтэй ч бай, үгүй ч бай амьдралд бууж өгч болохгүй талаар, “Суралцахын төлөө бүхнээ зориул. Эцэг эхдээ өөрийн мөрөөдөлдөө хүрч байгаагаа харуулахын төлөө тэмүүл. Итгэл найдвараа хэзээ ч битгий гээ, зүгээр л мөрөөдлөө тодорхойлж урагшаа тэмүүлээрэй” хэмээжээ.

 

Мариселын ажлаа хэрхэн чадамгай хийж буй бичлэгийг уншигч танд үлдээж байна

41
ХөөрхөнХөөрхөн
21
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
12
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Мундаг юмаа амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.