26 настай Ази залуу унтаж байгаа бичлэгээ лайв хийж цацаад л ганц шөнийн дотор 16,000 доллар олжээ. Тэрээр өөрийг нь үздэг хүмүүсийн өгөөмөр сэтгэлийг хараад шоконд орсон гэнэ

1

Бид сэрүүн байх үедээ хангалттай хэмжээний мөнгө олох хэцүү байхад, унтаж байхдаа л мөнгөтэй болно гэхээр сайхан сонсогдож байгаа биз дээ?

Олон нөлөөлөгчид янз бүрийн шинэ трендийг өөрийн биеэр хийж үзэх болсон бөгөөд төдий чинээ хүмүүсийн дунд алдартай болжээ – тэр бол “Стрийм унталт”.

Тэгвэл хүмүүсийн хамгийн сайн мэдэх стрийм унтагч бол Asian Andy юм.

Лос Анжелест амьдардаг 26 настай энэ эр ердөө нэг шөнийн дотор өөрийн Twitch дээрх лайв стриймээр 16,000 доллар олжээ – хэдийгээр стрийм хийх үедээ тэгтлээ их унтаагүй ч гэсэн.

Asian Andy / YouTube

Бусад нөлөөлөгчдийн адилаар Andy өөрийнхөө шууд стриймд текстийг яриа болгон хөрвүүлэгч тавьжээ. Шууд стриймийнх нь үеэр хандив дансанд нь орж ирж буй чимээ, хөгжмийн дуу болон мессежүүд чангаар дуугарч байв.

Маш олон үзэгчид мессежээрээ дамжуулан, Alexa-г хөгжим чанга тоглуулах, нохой шиг хуцах эсвэл сэрүүлэг дуугаргахыг оролдсон байна.

Тэрээр өөрийг нь үздэг хүмүүсийн өглөгч, энэрэнгүй занг хараад шоконд оржээ.

“Маш их баярлалаа.” хэмээн тэр өөрийнхөө Twitch дээрх шууд стриймийнхээ төгсгөлд хэлсэн бөгөөд төд удалгүй YouTube-дээ “Би 16 долларын төлөө бүтэн цагийн турш Uber жолооддог байлаа.” гэж бичээд постолжээ.

Asian Andy / YouTube

Анх Twitch нь тоглоомын платформоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд зарим хэрэглэгчид үүний тусламжтай жилд 200,000 долларыг өөрийн болгодог байна.

Харин одоо Twitch Affiliate Program, тоглоомоос бусад чиглэлээр карьераа өсгөх сонирхолтой хүмүүст анхаарах болсон – конгрессын гишүүн Alexandria Ocasio-Cortez хүртэл Twitch-ийн тусламжтайгаар санал өгөгчдийн тоогоо өсгөж, сайн үйлсэд хандив цуглуулах ажлыг хийгээд байгаа билээ.

Сонирхуулж хэлэхэд Andy-ийн хувьд Твиттер болон Инстаграмд 40,000 дагагчтай бол, YouTube-ийнх нь албан ёсны сувгийг ойролцоогоор 1 сая гаруй хүн дагадаг юм байна.

 

Бичлэг үзэх:

Хэдий тийм боловч тэрээр цорын ганц нүдээ аниад мөнгө олдог нөлөөлөгч биш юм.

2017 онд Ice Poseidon 8 цагийн турш унтаад, 5000 долларыг өөрийн болгож байсныг VICE мэдээлжээ. Яг Andy-ийн адилаар тэр текстийг яриа болгон хөрвүүлэгч суурилуулсан бөгөөд үзэгчид нь түүнийг сэрээх оролдлого хийх боломжтой байв.

Мөн өөрийгөө дэлхийн хамгийн анхны унтагч-нөлөөлөгч хэмээн тодорхойлдог Alex Shannon-ийг ч бас дурдах хэрэгтэй.

Түүний хувьд 2018 оноос хойш дэлхийгээр аялж, унтахад хамгийн тансаг газруудаар зочилж байгаа юм.

Түүнчлэн унтаж байх үедээ явж, өөртэйгөө ярих үед найз охиныгоо ямар реакц гаргахыг нь бичлэгт буулгаж, олон нийтэд хүргэж байсан Канадын YouTuber Tyler Krause-ийг ч бас мартаж болохгүй.

Дээрх бүх контентуудыг хараад байхад унтах байдлаар бусдад нөлөөлөх нь ойрын ирээдүйд олон нийтийн анхаарлыг илүү их татах бололтой.

12
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Jai Den

    Jai Den

    2021/02/17 at 21:02

    Lilpump ESKETIT!!! 😂

  2. Shijiree Shijer

    Shijiree Shijer

    2021/02/17 at 22:21

    oooo bi zandanshatar guaig l untaj bn gej harlaa sh dee

  3. Чинбат Батмөнх

    Чинбат Батмөнх

    2021/02/18 at 01:48

    .

  4. Munguu Munguu

    Munguu Munguu

    2021/02/18 at 09:08

    Manai heden galzuulsan hediig boduul eliirehgui zugeer arga ba

  5. Monh Monh

    Monh Monh

    2021/02/18 at 10:21

    .

  6. Gunbat Erdenesukh

    Gunbat Erdenesukh

    2021/02/18 at 13:11

    Lol

  7. Энхжин С.

    Энхжин С.

    2021/02/18 at 18:17

    Chintugs Tseren 💡😂😂

  8. А. Тэмүүжин

    А. Тэмүүжин

    2021/02/18 at 20:23

    Kizuna Ujin ta camer ogood unthin bol bayjihan dee hahhaha

  9. Anujin Baigalmaa

    Anujin Baigalmaa

    2021/02/18 at 20:40

    How

  10. Тогтох Юмаа

    Тогтох Юмаа

    2021/02/18 at 22:23

    Y

  11. Hardy Murphy

    Hardy Murphy

    2021/02/18 at 23:18

    Osroo donetion avdag bolchul alahne ahah

  12. Kimcitei Coffee

    Kimcitei Coffee

    2021/02/18 at 23:32

    Bi eniig emo boy eegii bn gj harsn ahh

  13. Аавын Охин

    Аавын Охин

    2021/02/18 at 23:32

    Ghghgh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *