
Украин бүсгүй Алёна Кравченко таван наснаасаа эхлэн үсээ ургуулжээ – одоо тэрээр 34 настай. 1,8 метр урт ургасан гоёмсог үсээрээ үнэхээр гайхуулж чадаж байна. Мэдээж ийм урт гэзэг олны анхаарлыг өөрийн эрхгүй татна – түүнтэй танилцах гэсэн санал тасарна гэж үгүй. Урт гэзэгт тавих анхаарал, арчилгаа мэдээж тэр хэмжээгээрээ их байх ажээ. Алёнагийн хэлснээр, үсээ арчлах нь хамгийн чухал зүйл – урт, сайхан үстэй болох чин хүсэл гэжээ.
Украин бүсгүй Алёна Кравченко – бодит амьдрал дээрх Рапунзель юм
34 настай энэ бүсгүй 5 наснаасаа хойш үсээ ургуулжээ
Эмэгтэй хүний чимэг – урт гэзэг гэж хэлсэн ээжийнхээ үгийг хэзээ ч мартдаггүй хэмээн Алёна дурсжээ
Алёна 1,8 метр урт үсээрээ үнэхээр гайхуулж байна
Өөрийнх нь төрөлхийн энэ гоо үзэсгэлэн мэдээж олны анхаарлыг өөрийн эрхгүй татна
Өнөө цагт ийм үстэй байх нь үнэхээр онцгой гэж олон танихгүй хүн түүнд хэлжээ
Нөхөрт гарах 10 орчим санал авсан, гэхдээ эдгээр хүсэлтийг инээгээд л өнгөрөөдөг гэж Алёна ярьжээ
Алёна байнга үсээ задгай тавьж явдаггүй – ихэвчлэн сүлжинэ эсвэл овоолж боодог байна
Ийм их үсийг арчилна гэдэг жирийн ажил яавч биш
Алёна үсээ долоо хоногт нэг удаа угаадаг, энэ арчилгаанд гэхэд л тэр бүтэн 1 цаг зарцуулдаг ажээ
Жилд хоёр удаа үснийхээ үзүүрийг засуулна – 7 дугаар сард гэхэд л 15 см-ээр үсээ богиносгосон байна
Хамгийн гол нь – эзэн хүн өөрөө ийм гоо үзэсгэлэнтэй байхыг үнэхээр хүсэх хэрэгтэй
Өөрийнхөө хүсэлд эргэлзэх ч хэрэггүй гэж Алёна ярьдаг. Хором ч эргэлзэж болохгүй гэжээ.








Б. Маралгоо
2019/12/25 at 20:58
Anu Anudari Gwenii Gwen bi vsee iim bolgonoo okr
Nandia Nandika
2019/12/26 at 22:58
goy ym aa usee yah gej tairvaa
Anya Kh
2019/12/27 at 06:34
Duulim Tuya iim boloh bnuu my nz
Maitsetseg Ayurtsed
2019/12/27 at 14:39
Goe ymaa
Sanaa Batjargal
2019/12/28 at 02:07
Emeegiin min us ene bisguinhees barag 2dahin urt baij bilee zaluudaa
М. Тэргэл
2019/12/28 at 02:15
Мөнхбаатар Тамжид iim ustei bolkool zasuuldguin baishte amjilt🤣😂😆
Галхүүгийн Золжаргал
2019/12/28 at 09:26
Г. Сараа Б. Хадаан ta 2 enend bol hureh l ym bn goy2 zurag bhgui l bolohoos 😂
Priya Zol
2019/12/28 at 10:23
Glory Ya Lhamaa Tse bi vsee tairahgvieeeeee kkk.