
Алдартнууд урлагийн ажил мэргэжилдээ тусгайлан зориулж чихэнд чимэгтэй сонсогдох нэрийг өөртөө өгдөг. Өөрийнх нь жинхэнэ нэр цээжлэхэд хэцүү, хүний анхаарал татахааргүй эсвэл өөр бусад алдартнуудын нэртэй адил төстэй байвал өөртөө ийн урлагийн нэр хайрлах шалтгаан болно.
Олон хүний хувьд шинэ нээлт болохуйц, алдартай 13 эмэгтэйн жинхэнэ нэрийг танд танилцуулахаар бэлдлээ.
Милла Йовович — Милица Богдановна Йовович

Милица Богдановна өөрийнхөө нэрийг илүү нялуун нэрээр өөрчилжээ – Милла. Харин черногор гаралтай эцгийнхээ овгийг жүжигчин бүсгүй өөрчлөлгүй хэвээр үлдээсэн байна.
Мишель Мерсье — Жослин Ивонн Рене Мерсье

Үзэсгэлэнт Анжеликагийн дүрийг бүтээсэн жүжигчний жинхэнэ нэр – Жослин Ивонн Рене Мерсье. Энэ нэр нь найруулагчдад таалагдаагүй гэдэг, тэдний бодлоор хэтэрхий урт бөгөөд хуучирсан нэр ажээ. Тийм учраас Жослин гэдгийг Мишель болгож өөрчилсөн. Жүжигчин цэл залуугаараа өнгөрсөн дүүгийнхээ нэрийг авсан юм.
Катрин Денев — Катрин Дорлеак

Катрин Деневийн жинхэнэ нэр нь Катрин Дорлеак. Жүжигчин болж эхлэхдээ эхийнхээ овгийг ашиглаж байжээ. Яагаад гэвэл яг энэ үед түүний эгч Франсуа Дорлеак ид алдаршиж байсан гэдэг, эгчтэйгээ андуурагдахыг тэр хүсээгүй бололтой.
Грета Гарбо — Грета Ловиса Густафссон

Грета Гарбог мэндлэхэд эцэг, эх нь Ловиса Густафссон гэдэг нэр хайрласан юм. Ловиса – ээжийнх нь овог, Густафссон – аавынх нь. Гарбо гэдэг нэртэй болсноос хойш жүжигчин алдаршиж эхэлжээ.
Хайди Клум — Хайди Каулитц

Загвар өмсөгч бүсгүй охин насныхаа Клум овгийг нөхрийнхөө овгоор сольжээ. 2019 онд өөрөөсөө 16 насаар дүү германы Tokio Hotel хамтлагийн гоцлол дуучин Том Каулитц-тай гэрлэсэн юм.
Жессика Бил — Жессика Тимберлейк

2012 онд жүжигчин Жессика Бил дуучин Жастин Тимберлейктэй нэг гэрт орж байлаа. Тэрээр албан ёсоор нөхрийнхөө овгийг авсан бөгөөд тэр цагаас хойш Жессика Тимберлейк хэмээгдэх болов.
Мэйси Уильямс — Маргарет Констанс Уильямс

“Game of Thrones” олон ангит киноны Арьи Старкын дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй өөрийн жинхэнэ нэр болох Маргаретын оронд Мейси гэдэг урлагийн нэр өөртөө хайрлажээ. Энэ нэрийг алдартай комикс болох The Perishers-ээс авсан гэдэг.
Лорен Бэколл — Бетти Жоан Перски

Лорен Бэколлийн эцэг, эх охиндоо Бетти Жоан Перски гэж нэр хайрлажээ. Охиныг 5 настай байхад нь салсан. Залуудаа эмээгийнхээ Бэкол гэдэг овгийг авсан нь эцэг нь гэр бүлээ орхиж явсантай нь холбоотой. Гэхдээ сүүлчийн үсгийг хоёр болгон өөрчилжээ. Харин энгийн сонсогддог Бетти-гийн оронд илүү зөөлөн сонсогдох Лорен нэрийг авсан байна.
Жессика Симпсон — Жессика Жонсон

MEGA / Mega Agency / East News
Жүжигчин, дуучин Жессика Симпсон нь хөлбөмбөгчин Эрик Жонсонтой гэр бүл болсон юм. 2014 хийсэн хуримынхаа дараа нөхрийнхөө овгийг албан ёсоор авчээ.
Лили Жеймс — Лили Хлоя Нинетт Томсон

Жүжигчин Лили Жеймсийн аав Жеймс Томсон нь 2008 онд хүнд өвчний улмаас өөд болжээ. Жүжигчдийн Гильдийн бүртгэлд түүнийг Лили Томсон гэж бүртгэсэн байгааг мэдээд аавынхаа нэрийг авчээ.
Софи Тернер — Софи Жонас

“Game of Thrones” олон ангит киноны од Софи Тернер нөхөрт гараад Софи Жонас хэмээгдэх болсон юм. Тэр америкийн хөгжимчин Жо Жонастай суусан бөгөөд хосууд 2020 онд охиноо өлгийдөн авчээ.
Одри Хепберн — Одри Кэтлин Растон

Одри Кэтлин Растон – өнгөрсөн зууны үзэсгэлэнтэй жүжигчний жинхэнэ нэр. “Roman Holiday”, “Breakfast at Tiffany’s” зэрэг кино нь одоо ч алдартай хэвээр байна. Түүний эцэг Жозеф Растон өөрийгөө Шотландын хатан хаан Мариягийн гурав дахь нөхөр болох Жеймс Хепбернийн үр удам гэж андуу боддог байсан тул өөртөө Хепберн-Растон гэсэн давхар овог авсан байв. Одри ч эцгийнхээ уламжлалыг хадгалж овгоо бүр Хепберн болгон өөрчилжээ.
Билли Айлиш — Билли Бэрд О’Коннелл

Алдартай, хэдэн сая шүтэн бишрэгчтэй залуу дуучин бүсгүй давхар овогтой Бэрд О’Коннелл, Бэрд – эхийнх нь овог, харин О’Коннелл – аавынх нь. Харин уран бүтээлдээ овгийн оронд өөрийн хоёр дахь нэр болох Айлишийг ашигладаг ажээ.
Уран бүтээлийн нэрээрээ явдаг өөр ямар алдартай оддыг та энэ жагсаалтад нэммээр байна.







