Бүсгүй жолооны үнэмлэхээ авсан боловч цaгдаа нар түүнийг танихад тун хэцүү байгаа гэнэ. Учир нь энэ бол бичиг баримт дээрх хамгийн бүтэлгүй зураг авалтын тод жишээ юм

0

Аливаа бичиг баримт дээр хавсрагдах гэрэл зураг авахуулахад бид яагаад ч юм сэтгэл догдолдог, жолооны үнэмлэхийн зураг авахуулахад ч гэсэн адил. Жолооны үнэмлэх дээрээ гоё гарвал гайхуулмаар санагдана, авсан үнэмлэхээсээ илүү чухал ажил болох нь энүүхэнд.

Калифорнид амьдардаг Лесли Пилигрим энэ тохиолдлыг өөрийн биеэр туулсан нэгэн. Жолооч бүсгүй гэрэл зураг авахуулах гэдэг ойлголтыг бидний мэдэхгүй шинэ түвшинд гаргаж ирлээ. Бүсгүй жолооны үнэмлэхийн хугацаагаа сунгуулахаар шинэ үнэмлэх захиалжээ. Хүсэн хүлээж байсан бичиг баримтаа авсны дараа ийм үнэмлэхтэй хамгийн ойр байгаа замын цaгдаагийн xэлтэс орж чадахаа л ойлгосон юм.

Лесли захиалсан бичиг баримтаа шуудангаар авсан ч шинэ үнэмлэх нь ямар ч хэрэггүй болохыг ойлгожээ

canoe

Учир юунд оршино вэ гэвэл шинэ жолооны үнэмлэхийнх нь зургаас харахад Лесли өөрөө мөн эсэхийг тодорхойлж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл нүүрний талыг амны хаалтаар таглаж орхижээ.

Бүсгүй шинэ үнэмлэх захиалах, мөн үүнтэй холбоотой гэрэл зураг даруулах үйлчилгээг ойр байгаа авто тээврийн хяналтын албанд очиж хийлгэжээ. Лесли зураг авахуулахдаа уг нь амны хаалтаа авсан гэж байгаа. Даанч гэрэл зурагчин түүний амны хаалттай гэрэл зургийг нь бас дараад амжчихжээ. Ингээд Леслигийн амны хаалттай бас хаалтгүй хоёр гэрэл зураг байхад тус албаны ажилтан буруу буюу амны хааллтай гэрэл зургийг нь захиалсан баримт бичигт нь хавсаргаад цааш явуулсан байна.

 

Лесли бичиг баримтын гэрэл зураг дээр угийн л тааруухан гардаг гэдгээ сайн мэддэг, гэхдээ арай ч ийм болно гэж төсөөлж байсангүй

canoe

Ийм гэрэл зурагтай үнэмлэхээ үзээд хавсаргасан захидлыг уншаад бүр инээд хүрсэн: “Жолооны шинэ үнэмлэхтэй болсон танд баяр хүргэе! Калифорни мужийн жолооны шинэ үнэмлэхийг тань илгээж байна” – гэж Canoe хэвлэлд өгсөн ярилцлагад Лесли ярьжээ.

Жолооны үнэмлэх хариуцсан орон нутгийн байгууллагаас ойрын хугацаанд шинэ үнэмлэхээр сольж өгнө гэж Леслид уламжилсан байна. Тэр болтол давтагдашгүй үнэмлэхээрээ зорчиж байхаар болжээ.

13
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *