Алаг дэлхийн бөөрөн дээр орших ер бусын тариалангийн талбайнууд

0

Алаг дэлхийн бөөрөн дээр орших ер бусын тариалангийн талбайнууд

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн гэсэн эрхэлдэг газар тариалангийн салбаруудтай. Цагаан будаа, үр тариа, улаан буудай, эрдэнэшиш, цэцэгс, хүнсний ногоо гэхчилэн олон зүйлийн ургамлын тариалангийн талбай улс орны цаг агаар болон ард түмний соёл уламжлалаас хамааран бөөрөнхий дэлхийн өнцөг булан бүрд алаглан оршиж байгаа. Тэдгээр тариалангийн талбарын зохион байгуулалтыг хийж байгаа хүмүүс зүгээр нэг тариалангийн талбар төдий байлгахыг бус харин харсан хүний харааг булааж, асар том талбайг хамран орших урлагийн бүтээл мэт байлгахыг зорих болсон ба түүнийг гэрчлэх фото зургийн цуглуулгыг та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Тухлан сууж таалан сонирхохыг урья.Longji үелүүлсэн талбай
[ XopoM.com ] фото

Энэхүү цагаан будааны талбай нь уулын хажуу бэлд оршдог бөгөөд уулын хормойгоос оройг хүртэл үелэн тогтсон асар том гинжин хэлхээ мэт эсвэл туузнууд мэт харагддаг байна. Уулархаг газрын усны эх үүсвэр болоод газар нутгийн байдлыг туйлын ухаалгаар ашиглаж шийдсэн иймэрхүү цагаан будааны талбайнууд хятадын Longsheng мужийн зүүн өмнөд хэсэгт 66 орчим хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэн оршдог байна.

Хятадын Guilin голын дэргэдэх тариалангийн талбай

[ XopoM.com ] фото

Longsheng-ийн цагаан будааны үелсэн талбай

[ XopoM.com ] фото

Longsheng мужийн ер бусын гоёмсог үелсэн тариалангийн талбай нь бүтэн жилийн турш өнгө үзэмжтэйгээр оршдог ба будаа ургаж, боловсрох хэрээр өнгө зүсээ өөрчлөн байдаг байна.

Хятадын Yuanyang дахь цагаан будааны талбай

[ XopoM.com ] фото

Суурьшмал тариачин хань үндэстнүүдийн 1,000 гаруй жилийн өмнөөс тариалж ирсэн талбай

Yuanyang-ы талбайд наран ургаж байгаа нь

[ XopoM.com ] фото

12-р сараас 4-р сарыг хүртэл энэхүү тариалангийн талбай ер бусын үзэсгэлэн төгөлдөр харагддаг учир дэлхийн өнцөг булан бүрээс гэрэл зурагчид, үзэж сонирхохыг хүссэн хүмүүс хуран цуглардаг. Нар мандахаас эхлээд нар шингэх хүртэл үнэхээр үзэсгэлэнтэй сайхан үзэгдэх энэ талбайн гайхамшгийг харахыг хүсэгчдэд зарим үед нилээдгүй тэсвэр тэвчээр хэрэгтэй болдог нь талбайг нэлд нь бүрхэн хаах манан ажээ.

[ XopoM.com ] фото

Будаа тариа ургаж байгаа зуны цагт ногоон байсан талбай ургац хураасны дараа нүцгэн газар болон үлддэг байна.

Нидерландын алтан зул цэцгийн талбай

[ XopoM.com ] фото

Нидерланд улс нь жил бүр 2 сая орчим алтан зул цэцэгсийг япон болон австрали гэх мэт хилийн чанадын улс орон руу экспортолдог.

 

[ XopoM.com ] фото

Тус улс 10,000 орчим гектар газрыг алтан зул цэцгийн тариалалтанд зориулдаг байна.

Францын Luberon дахь лавандын талбай

[ XopoM.com ] фото
[ XopoM.com ] фото

Лаванда бол газар дундын тэнгисийн ургамал бөгөөд үнэр болоод эмчилгээний шинж чанараараа алдартай анхилам үнэрт ургамлуудын дундаас хамгийн түгээмэл байдаг ургамал юм. Ромчууд энэ ургамлыг эрт үеэс хэрэглэж иржээ. Францад байдаг Provence нь лавандын тариалалтаараа алдартай юм.

Японы фермерүүдийн цагаан будааны талбай дээр бүтээсэн гайхалтай урлагийн бүтээлүүд

[ XopoM.com ] фото

Японы Inakadate-гийн оршин суугчид тутаргын талбайгаа ер бусын гайхалтай урлагийн бүтээлийн талбар болгодог байна. Энэ нь өндөрлөг газраас харахад жинхэнэ тод томруун, үзэсгэлэнтэй харагддаг байна.

 

[ XopoM.com ] фото

Цагаан будааны талбай дээрх энэ урлагийн бүтээл тариа хураах цаг хүртэл буюу 9-р сар хүртэл үзэмжээ гайхуулан байдаг ажээ.

 

[ XopoM.com ] фото

Японы фермерүүд энэхүү урлагийн бүтээлээ хийхдээ ногоон, үзмэн ягаан, шар, хүрэн өнгийн навч бүхий төрөл бүрийн будааг эмх цэгцтэйгээр зэрэгцүүлэн тариалдаг байна.

Йордан дахь тойрог хэлбэрийн талбайнууд

[ XopoM.com ] фото

 

[ XopoM.com ] фото

Сахарын элсэн цөлд орших энэхүү тойрог хэлбэрийн талбайнууд нь Саудын Арабын Al Jawf мужийн Libyan хотын яг зүүн талд байрладаг бөгөөд цөлд байрлах энэ талбай хэдэн мянган метрийн гүнээс усалгаагаа авдаг байна. Энд тус бүр нь нэг км-ын диаметртэй зуун ийм тойрог хэлбэрийн талбай байдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. trojan08

    2011/02/07 at 11:21

    nice ain? 1t

  2. MeLhaSan

    2011/02/07 at 11:52

    Owoomuu garuud we ain ;-)

  3. jerry04

    2011/02/07 at 12:00

    gaihaltai ;-)

  4. zaika_kitty

    2011/02/07 at 12:17

    kkk………vnheer sonirholtoi yumaaa

  5. badurl

    2011/02/07 at 12:22

    Wow ;-)

  6. sambu_92

    2011/02/07 at 12:52

    ;-) ;-) ;-) suuliinh ni surmaar ed bnda manaih elsen tsold yu ch hj bolohgui l gd bdag

  7. trojan08

    2011/02/07 at 13:48

    manai mongoliinh bas ongotsoor deerees ni yavhad ingej haragddag shd hehehe

  8. sekv

    2011/02/07 at 14:44

    [color=008000][size=xx-large]laitai[/size][/color]

  9. sekv

    2011/02/07 at 14:47

    [color=008000][size=xx-large]America giin Idoha mujiig bas hararai zaluusa[/size][/color]

  10. tmra

    2011/02/07 at 15:32

    wow…

  11. doogii0118

    2011/02/07 at 15:45

    uneheer tasarhai yum bna

  12. exo

    2011/02/07 at 15:54

    Yamar goy iin be haha!

  13. lebron28

    2011/02/07 at 18:12

    nice nice yopon chuud muu yortoi iin tsunami gargah geed bgaamuu haashaaiin

  14. Hosbayr

    2011/02/07 at 18:16

    hey

    [ Зассан: Hosbayr , өдөр 2011/2/7 18:16 ]

  15. Donjman

    2011/02/08 at 00:06

    :-o :-o :-o :-o

  16. from_xvdree

    2011/02/08 at 04:45

    za ymarch bsan negiig n uzchix l ymshig bn

  17. muune

    2011/02/08 at 12:36

    unen goy gazar bna aaa

  18. gamez

    2011/02/09 at 11:58

    dang!

  19. ben_jr

    2011/02/10 at 14:24

    Huuh japanuudiin tarian talbai urlagiin buteel bna

  20. barnerd

    2011/03/02 at 14:16

    [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадаг [/color][/font][/size]

  21. bayaraa

    2014/08/15 at 21:59

    suuliin yueiin setguulchid gazarzuin medlegtei ni 1 ch algaa Sahariin tsuld orshih enehuu talbai ni Saudiin arabiin ……. geh shig Jordan uls Sahariin tsuld bdaggui baruun umnud Azid bdag uls Bas Saudi Arabi gedeg uls bol bas Baruun umnud Azid buyu Arabiin hoig deer bdag shuu dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *