Таны оюунд санаанд ухаарал суулгах индиан овгийн бөө Дон Хуаны агуу үгс

2

1. Аливаад зүүд юм шиг л хандаж бай. Зоригтой арга хэмжээ ав, өөрийгөө өмгөөлөх хэрэггүй.

2. Хэтэрхий их олон зүйл битгий тайлбарла. Яагаад энэ ажлыг хийж чадахгүй эсвэл өөр шалтгаанаар тайлбар хийхээр үнэн хэрэгтээ өөрийнхөө дутагдалтай байдлын өмнөөс уучлалт гуйж байгаа хэрэг болно. Таны тайлбарыг сонсож байгаа хүмүүс таны дутагдлыг хүлээн зөвшөөрч уучлах найдлага тээсэн мэт.

3. Амьдралаас аль болох олон зүйл авахын тулд хүн өөрчлөгдөж чаддаг байх ёстой. Хамгийн хэцүү нь өөрчлөгдөх хүсэл л байна.

4. Би хэзээ ч, хэнд ч уурладаггүй. Хэн ч намайг уурлуулахаар тийм зүйл хийж чадахгүй. Хүний үйлдэл зөв болохоор л хүмүүс уурлаж эхэлдэг, харин би ийм зүйл мэдрэхээ болиод удаж байна.

5. Зам гэдэг ердөө л зам гэдгийг та байнга санаж яваарай. Хэрвээ тэр замаар явмааргүй санагдвал зүгээр л замаас гарчихаж болно.

6. Чи өөрийнхөө харж байгаагаас өөрөөр бодож байгаа тул намайг ойлгохгүй.

7. Хэрвээ авч байгаа зүйл тань танд таалагдахгүй байвал өгч байгаа зүйлээ өөрчлөөд үзээрэй.

8. Ихэнх хүмүүсийн асуудал – дотоод харилцаа. Хүн дотоод харилцааг тогтоож чадсан үед бүх зүйл боломжийн болж эхэлдэг. Бүтэхгүй гэж бодож байсан төсөл ч гэсэн биелэлээ олно.

9. Хүн амьдралдаа юуг ч алдаж болохыг ухаардаггүй. Хэзээ ч алдаж болно, хормын дотор ч тэр.

10. Бидний хамгийн үнэнч бөгөөд ухаалаг зөвлөгч бол үхэл юм. Ажил хэрэг бүтэхгүй эсвэл дампуурдгийн даваан дээр яваа бол толгойгоо зүүн тийш эргүүлээд үхлээсээ асуугаарай: “бүх зүйл үнэхээр тийм муу байна уу?”

11. Хүн болгон өөрийн замаар л явдаг. Сэтгэл хангалуун яваа бол энэ таны зам. Хэрвээ муу байгаа бол – хэзээ ч замаасаа гарч болно, зам руугаа хол, гүн орсон ч хамаагүй. Энэ нь хамгийн зөв арга.

12. Өөртөө байгаа хувиа хичээсэн занг ялахын тулд биднээс өөрсдөөс минь маш их цаг, эрч хүч шаардагдана.

13. Ямар нэгэн зүйл дээр хэтэрхий их төвлөрөх… Биднийг нэг бол аз жаргалгүй болгоно эсвэл хүчтэй болгоно. Нэгдүгээр эсвэл хоёрдугаар тохиолдолд шаардлагатай ажлын хүрээ – үнэндээ адилхан.

14. Мэдлэгийн хүн байхын тулд дайчин байх ёстойгоос биш гоншигносон хүүхэд шиг байх ёсгүй. Тэмцэх, бууж өгөхгүй байх, гомдоллохгүй байх, хойш алхахгүй байх, хүссэн зүйлээ хартал тэмцэнэ. Ингээд дэлхий дээр ямар нэгэн утга учир агуулсан зүйл байхгүй гэдгийг ухаартал явсаар.

15. Яг одоо чиний хийж байгаа зүйл энэ дэлхий дээр хийж байгаа хамгийн сүүлчийн үйлдэл чинь байж болох юм. Дэлхий ертөнцөд чамайг дахиад нэг минут амьд явна гэдгийг батлах хүч байхгүй.

22
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Davaajav Jamiyan

    Davaajav Jamiyan

    2019/03/18 at 11:37

    Бөө хүний үг биш л байна даа! Эх сурвалжийг нь хаанаас авав?…би нэг сонирхож үзье.

  2. Odzorig Mishigdorj

    Odzorig Mishigdorj

    2019/03/18 at 12:29

    Native American buyu Indianchuud dotor ispan khergem tsoltoi JUAN gesen nertei MEDICIN buu baikhgui! Khaanaas yu olood bicheed b.gaa yum be? DON gedeg chin’ khergem tsol shuu dee! JUAN gedeg chin’ SPANISH ner! Native American Indianchuud dandaa baigal an am’tny nertei b.dag yum daa!
    Indian Medicin khun Christian shashny nertei baikh gej … Lol ?!

  3. Enhbold Tuvshinbayar

    Enhbold Tuvshinbayar

    2019/03/18 at 13:15

    ene noxor chine tgd bas chine garaltai yu don xya xaxa

  4. саин баина уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *