Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд

0

Таны сонирхон үздэг кинон дээр гол дүрийн баатруудын амтархан идэж байгаа хоолыг та хийж үзмээр санагдаж байсан уу? Тэдний идэж байгаа хоолыг хэн нэг нь гараа гаргаж хийсэн эсвэл захиалгаар авчруулсан … Ямартай ч танд жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

“My Blueberry Nights” киноны нэрсний пирог

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 1

Зүсэм нэрсний пирог идээд сууж байхдаа хэн нэгэнтэй учирч, энэ нь явсаар хайр болно …

Орц:

Гурилын зуурмагт:

  • Гурил – 250 г
  • Цөцгийн тос – 125 г
  • Сахар – 50 г
  • Өндөгний шар
  • Чимх давс

Хачирт:

  • Нэрс – 500 г
  • Гадил – 1 ш
  • Өндөгний цагаан – 2 ш
  • Нунтаг самар – 50 г
  • Сахар – 50 г
  • Цинамон – ½ ц.х

Хийх арга:

  1. Гурил, хайлуулсан цөцгийн тос, өндөгний шар болон давсаа хольж зуурна. Хүйтэн сэрүүн газар 1 цаг амраана.
  2. Нэрсээ угааж цэвэрлээд жижиглэсэн гадил, сахар, нунтаг самар, цинамон дээр сайтар миксердсэн өндөгний цагаанаа нэмнэ.
  3. Гурилын зуурмагаа хоёр хэсэг болгон хуваагаад: нэгийг нь арай томоор, нөгөөг нь арай багаар. Их хэмжээтэй гурилыг элдээд пирогны хэвэнд хийж дээрээс нь нэрстэй хачраа хийнэ.
  4. Жижигхэн гурилаа элдээд хачраа бүтээж дээрээс нь тавина. Хэд хэдэн газар сэрээгээр хатгаад 130 хэмд халаасан шарах шүүгээнд 40 минут орчим болгоно.
  5. Кинон дээр гардаг пирог бэлэн.

“Matrix”–ийн жигнэмэг

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 2

Пифиягийн хийсэн жигнэмэг. Пифияг харахад маш зөөлөн сэтгэлтэй эмээ. Олон үгээр яах вэ?

Орц:

  • Гурил – 125 г
  • Сахар – 125 г
  • Цөцгийн тос – 125 г
  • Овьёос – 125 г
  • Кокосын үйрмэг – 125 г
  • Хуурай эсгэгч – ½ ц.х
  • Зөгийн бал – 1 халбага

Хийх арга:

  1. Бүх орцыг сайтар холино. Пифиягийн зөвлөснөөр гурилаа халбагаар бус гараараа зуурч болно.
  2. Зуурмагаа адил хэмжээгээр хувааж эсвэл хэвэнд хийгээд 20 минут шарах шүүгээнд болгон.
  3. Матриксийн жигнэмэг бэлэн.

Брижит Жонсын сонгинотой шөл

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 9

Мунгинасан Брижит сонгиныхоо цэнхэр өнгөтэй боолтыг аваагүйгээс бус бүгдийг зөв хийсэн. Бид бол боолтыг авна.

Орц:

  • Бүдүүн ногоон сонгино /leek/ – 1 кг
  • Ногоон сонгино – 1 боодол
  • Давс, перец – өөрийн хүссэнээр
  • Оливийн тос – өөрийн хүссэнээр
  • Цагаан талх

Хийх арга:

  1. Бүдүүн ногоон сонгиныг хэрчээд 1 литр буцалж буй усанд хийж чанана.
  2. Ногоон сонгиноо жижиглэн хэрчээд оливийн тосонд шарж шөлөндөө нэмнэ. Шөлөө давс, перецээр амтлаарай.
  3. Шөлөө багахан хөргөөд блендерээр буталж зутан шөл болгоно.
  4. Шарсан цагаан талхтай хамт уугаарай.

“Pulp Fiction” киноны “Мартин болон Льюис” коктейль

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 3

Ума Турман алдарт бүжгээ Жон Траволтатай хийхээс өмнө таван долларын коктейль уудаг. Энэ бол милк-шейкийн сонгомол хувилбар юм.

Орц:

  • Зайрмаг – 100 г
  • Сүү – 100 г
  • Сироп /ямар ч амттай сироп байж болно/ – 1-2 х.х

Хийх арга:

  1. Бүгдийг блендерт хийгээд холино.
  2. Өөрийн хүссэн жимсээр чимж болно: интоор, крем, ваниль …
  3. Коктейль бэлэн.

“American Pie” кинон дээр гардаг алимны пирог

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 10

Уг кинон дээр америк алимны пирогийг өөр утгаар ашигласнаас бус бодитоор америк алимны пирог маш амттай, аманд ороод л бутарна.

Орц:

Гурилын зуурмагт:

  • Гурил – 2 стакан
  • Цөцгийн тос – 130 г
  • Давс

Хачирт:

  • Арилгасан алим – 400 г
  • Нимбэгийн шүүс – 1 х.х
  • Сахар – 3 х.х
  • Цинамон – 1ц.х

Хийх арга:

  1. Гуриландаа чимх давс, цөцгийн тос хийж хутгаад 5 хоолны халбага хүйтэн ус нэг нэг халбагаар хийж зуурна. Зуурч бэлэн болсон гурилаа 30 минут хөргөгчид хийж амраана.
  2. Хальсыг нь арилгасан алимаа хэрчээд нимбэгийн шүүсэнд хийж дээрээс нь сахар, цинамон нэмнэ.
  3. Гурилныхаа зуурмагийг 2 хэсэг хувааж элдээрэй. Элдсэн нэг гурилаа хэвэнд хийж алимаа тарааж тавиад хоёр дахь гурилаа бүтээнэ. Захыг нь чимхэж өгнө. Дунд хэсэгт гоёмсог байдлаар нүх гаргах хэрэгтэй. Өндөг дээгүүр нь түрхээрэй.
  4. 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 40 минут шарна.

“Sex and the City” киноны “Космополитен” коктейль

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 4

Манхэттений төвд суугаад “Космо” шимнэ, сайхан байгаа биз?

Орц:

  • Цагаан архи – 50 г
  • “Куантро” – 25 г
  • Нимбэгийн шүүс – ½ ш
  • Цангис – 10 г
  • Мөс

Хийх арга:

  1. Бүх орцыг миксерт хийж сайтар холино.
  2. Коктейлийн хундаганд аягалаад интоороор чимээрэй.

Ratatouille хүүхэлдэйн киноны адил нэртэй хоол

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 5

Уг хоолыг хүүхэлдэйн кино дээр гардаг хулганаас өмнө алдарт тогооч Томас Келлер хийдэг байсан бөгөөд түүний жорыг дор сийрүүлэв.

Орц:

  • Хаш – 2
  • Ногоон хулуу – 1 ш
  • Улаан лооль – 7 ш
  • Сонгино – 1
  • Улаан амтат чинжүү – 1 ш
  • Хуурай дарс – 2 х.х
  • Сармис – 1 хумс
  • Улаан лоолийн паста – 2 х.х
  • Яншуй
  • Оливийн тос
  • Давс, перец

Хийх арга:

  1. Хаш, ногоон хулуу болон 4 ш улаан лоолио цагираг хэлбэрээр хэрчинэ.
  2. Сонгиноо жижиглэн хэрчээд оливийн тосондоо шарна. Дээрээс нь жижиглэн хэрчсэн хальсгүй 3 улаан лоолио нэмж шарна. 5 минут шараад дээрээс нь улаан лоолийн паста, дарс, давс, перецээр амтална.
  3. Ногоо пирогны дугуй саванд хаш, улаан лооль, ногоон хулуу гэсэн жигд дарааллаар өрнө. Дээрээс нь улаан лоолийн пастагаа асгаарай. Мөн жижиглэсэн сармис, яншуй цацна. Мөн багахан оливийн тос цацаарай.
  4. Фольга цасаар битүүлж цаг орчим шарах шүүгээнд шарна.

Жулия Чайлдын сармистай шарсан тахиа

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 6

“Julie & Julia” кинон дээр Жули Пуэлл гэх жирийн гэрийн эзэгтэй алдарт тогтооч Жулия Чайлдын 524 жороор хоол хийдэг. Үүний нэг нь сармис, ногоотой шарсан тахианы мах.

Орц:

  • Багахан тахианы мах – 1
  • Нимбэг – 2 ш
  • Тимьян/ганга – 4 мөчир
  • Розмарин – 2 мөчир
  • Сармис – 6 хумс
  • Сонгино – 1
  • Оливийн тос – 1 х.х
  • Тахианы шөл – ½ стакан
  • Хушга – 2 х.х
  • Салатны навч
  • Давс, перец

Хийх арга:

  1. Томовтор саванд нимбэгийн шүүс, ганга, розмарин, жижиглэсэн сармис, перец болон давсаа хийж хутгана. Тахианы махаа хийж амталсан шүүсийг гадна доторгүй сайн шингээж өгнө.
  2. Сонгиноо цагираг хэлбэрээр хэрчиж шарах шүүгээний хавтан дээр өрж тавиад хөлийг нь хооронд нь уясан тахиагаа тавьж дээрээс нь амтлагчтай шүүсээ асгана. Оливийн тосоор мөн тослоорой.
  3. Фольгагаар ороогоод 1 цаг 5 минут шарах шүүгээнд шарна.
  4. Шарсан тахиагаа гаргаж ирээд тахианы шөл болон самраа цацна.
  5. Салатны навч дэвссэн таваг дээр шарсан тахиагаа тавиад дээрээс нь соусыг нь асгаарай.
  6. Шарсан тахиа бэлэн.

Амелид зориулсан франц маягийн кофе

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 7

Киноны франц зөөгч бүсгүй үнэхээр кафед ажиллаж байсан юм, одоо тэр кафед Амелид зориулсан кофе зураг, хоолны цэс хүртэл бий.

Орц:

  • Буталсан кофе – 6 ц.х
  • Коньяк – 3 ц.х
  • Буцалсан ус – 4 аяга
  • Чимх давс
  • Сахар – хүссэн хэмжээгээр

Хийх арга:

  1. Кофегоо буцалгаад давсаа хийнэ.
  2. Кофегоо аягалаад бага бага коньяк дусааж өөрийн хүссэн хэмжээгээр сахар нэмнэ.
  3. Амелид зориулсан кофе бэлэн боллоо.

“The Chronicles of Narnia” киноны рахат-лукум

Алдартай кинонууд дээр гардаг амтат хоолны жорууд 8

Цагаан хатан ханхүү Эдмундыг амтат рахат-лукумаар дайлдаг. Хүү Дорнын энэ амттаныг үнэхээр идмээр сэтгэгдэл төрүүлмээр иддэг хэсгийг та санаж байна уу?

Орц:

  • Сахар – 2 стакан
  • Ус – 3 стакан
  • Крахмал – 2,5 стакан
  • Буталсан миндаль самар – ½ стакан
  • Цацах сахарны нунтаг

Хийх арга:

  1. Сахараа саванд хийж тал аяга усаа хийж буцалгаад сахар бүрэн уустал хутгасаар байна.
  2. Крахмалаа 2 стакан усанд найруулж сахарны сироп дээрээ хийж нунтагласан самраа нэмээрэй. Байнга хутгаж байх хэрэгтэй шүү. Өтгөртөл нь буцалгасаар байна.
  3. Өтгөрөөд ирэхээр нь хавтан дээр нимгэвтэр тарааж тавиад хөргөнө. Хэсэг хэсгээр хувааж дээрээс нь сахарны үйрмэгээ цацаж өгнө.
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *